Д.Жанчив ХӨХ ТОРГОН ДЭЭЛ

Үнэлэмж
(0 үнэлгээ)

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Д.Жанчив
  • Цомнол: Н.Батбаяр
  • Удирдаач: Ц.Баатаржав УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Туслах зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1994-11-27

ХӨХ ТОРГОН ДЭЭЛ

Эхлэл, гурван бүлэг, зургаан үзэгдэлт дуурь

Хөгжим: Д.Жанчив

Цомнол: Н.Батбаяр

Удирдаач Ц.Баатаржав УГЗ

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ

Зураач: Ч.Гунгаасүх АЗ

Тайзнаа 1994-11-27-нд анх тоглогджээ.

ДҮРҮҮД:

Догсом /Ардын засгийн төлөөнийсайд/ баритон

Бадам              /Бэлэг хатны аягачин/сопрано

Бэлэг   /Аюурзана бээсийн хатан/меццо-сопрано

Норов   /Огцорсон захирагч/баритон
Зана /Бошгыг халах эвлэлийн үүрийн дарга/ тенор

Живзин/Занын сэтгэлт бүсгүй/сопрано

Равдан/Хасбаатарын цэрэг/     тенор

Орлом  /Бэлэг хатны дотны хүн/тенор

Намрал /Бослогын толгойлогч лам/      бас

Цорж    /Улаангомын хүрээний ловон/   бас

Данжаад /Хятад пүүсийн их даамал)    тенор
Цэвээн /Догсом, Бадам нарын хүү/
Жинрэв /Хуурч/
Сэвгэр
Лам

Эхлэл

1924 он. Дөрвөдийн хязгаарт ардын засгийг төвхнүүлэх хэрэгт томилогдсон төлөөний сайд Догсом төвд дуудагдаж буцах болжээ. Догсом болзсон газартаа амраг хүүхэн Бадамтай уулзахад удахгүй учран золгохын бэлэгдэл болгож Бадам хөх торгон дээл урласнаа хайрт хүндээ бэлэг болгон өгнө.

Хайр шингэсэн дээлийнхээ дотоод энгэрээс нь алга дармыг авч хожмын өдөр уулзахдаа эвийг нийлүүлэн оёж гал голомтоо асаахаар тохиролцон тэр хоёр зам сална.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Хуучин засгийн төлөөлөгч Аюурзана бэйсийн бага хатан Бэлгийг гиюүрэн суухад хатны дотнын хүүхэн Орлом ирж аягачин бүсгүй Бадамыг ховлон элдвээр хэлж өөрийгөө үнэд хүргэхийг оролдоно. Бадамыг ирэхэд хатан атаархлын уураа гарган агсарч торгон сангийн түлхүүрээ авч удахгүй ирэх гийчдийг угтан авах бэлтгэл хангахыг тушаав. Норов захирагч их л ёсорхуу байх нь цаанаа учиртай бөгөөд тэрээр Бадамд санаатай аж. Бэлэг хатан гомдоллоход Норов уран аргаар тайтгаруулж янаглахыг оролдоно. Орлом ирж тэр хоёрт саад болсон нь хятад пүүсийн их данжаад айлчлан ирж буйгаас болжээ. Төдөлгүй журамт цэрэг асан Равдан орж ирнэ.

Данжаад яаравчлахаар шийдэж хэрэг зоригоо танилцуулан бэлэг сэлт болно. Равдан төлөөний сайд Догсом төвөөс гарсныг мэдэгдээд явахад бусад нь ч өргөөг орхин одов.

Хоёрдугаар үзэгдэл

Данжаадын бэл бэнчинд дийлдсэн Норов захирагчийг хөлчүү явахад нь Бадам тааралдана. Охид сэвгэрүүд зүүдэлсэн Норов их л бардамнаж Бадамыг оролдох боловч эсэргүүцэлтэй тулгарч зугтан одно. Бадам унасан газар, угаасан ус, эцэг эхээ мөрөөдөн гуниглана.

Төлөөний сайд Догсом Улаангомд иржээ. Түүний өргөөнд Равдан, Зана нар түр саатна. Догсом нутгийнханд хэрэг зоригоо танилцуулахад Равдан сайныг билэгдэн хадаг барина. Жинрэв хуурч ардын засгийн төлөөлөгчид баяр талархал илэрхийлж ерөөл айлдахад Догсом хариу талархана.

Үдэш орой болж Догсом ганцаар үлджээ. Бадам гаднаас цай оруулж ирэв. Догсом жирийн сэвгэр Бадамын амьдрал ахуйг сонирхон тэр хоёр хуучлан хөөрөлдөнө...

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл

Хар шар дээдэс аймгийн яам байгуулагдсаныг эсэргүүцэн бослого гаргах тухай ярилцана. Цаашид хэрхэхээ шийдээд явахыг завдтал огцорсон захирагч Норов, лам Намралын хамт морилон ирнэ. Тэд хувь хөрөнгөндөө хоргодож хойчийн заяандаа сэтгэл зовжээ.

Зана омголон загнаж цаг өөр болсныг сүржигнэн тунхаглана. Бошгыг халах эвлэлийн гишүүд Живзэнгээр толгойлуулж "Улаан туг"-аа дуулсаар ирэв. Догсомын үг, сургаалд зоригжсон Зана болон залуус сэтгэлийн хөөрлөөр лам, түшмэдүүдийг тавлана.

Дөрөвдүгээр үзэгдэл

Зана сэтгэлт бүсгүй Живзэнгээ хүлээнэ. Амраг нь ирж, тэд ажил амьдралаа зөгнөн хүүрнэх бөгөөд авга болох цорж лам Намрал нарын ирэхийг тэд анзаарсангүй. Ловон залуусыг тавлахад Зана үл тэвчин түүнийг заамдана. Цорж ихэд сэжиглэн явна. Хүрээ хийдийн орчинд лам нар болоод сүсэгтэн олон үймжээ.

Зана, Живзэн, Бадам тэргүүтэй бошгыг халах эвлэлийн гишүүд  туг,  дарцаг барьсаар ирнэ. Зана "Ардын эрх" сонин бичиг тарааж, ухуулга явуулахад лам нар ихэд уурсан дургүйцнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тавдугаар үзэгдэл

Улаангомын хүрээнд үймээн гарчээ. Залуус эвлэлдэн шинэ засаг төрөө эвийн хүчээр хамгаалахаа андгайлна.

Архинд хөлчүүрхсэн Норов Бэлэг хатны хамт гарч ирэхэд Бадам тааралдана. Тэд Бадамыг элдвээр егүүтгэж хороохоор завдтал Зана тэргүүтнүүд ирж аварна.

Бэлэг хатан лам нартай уулзаж хэрэг бишдэн буйг айлтган "Их бослого"-д хүчин зүтгэх эрчүүддээ адис гуйна. Намрал лам шинэ засгийг жигшиж байхад цорж лам "Шашин номын ариун шүтээнээ улааны бузраас хол байлга" гэх боловч "...Бослого гаргахыг дэмжихгүй, лам хуврагууд оролцох албагүй..." гэх нь сонин...

Гэвч бослого гарчээ. Тэд Заныг хороож залуу бүсгүй Живзэнг буулгаж авахыг горилжээ. Гэвч Живзэн авга ламаасаа өршөөл гуйлгүй үзэл бодолдоо үнэнчээ илтгэнэ. Догсом тэргүүтнүүд эргэж ирэн бослогыг дарна. Тэд бослого толгойлогчдыг илрүүлж Живзэнг суллав. Цугларсан олон Живзэн бүсгүйг алдаршуулж, шинэ засгаа хамгаалж чадсанаа бахархан дуулна.

Зургаадугаар үзэгдэл

Догсом залуу бүсгүйд татагдан олон жил ханилсан Бадамаасаа салж яваад хэдэн сарын дараа орон гэртээ эргэн иржээ. Догсом буруу явдлаа учирлан гуйж, хайрын сэтгэл алдраагүй болохоор "алагхан үр, авааль авгайгаа бодоод ашид үнэнч байх" - аар ирснээ сэтгэл догдлон өгүүлнэ. Гэтэл энэ нь сүүлчийн учрал байжээ.

Догсом баривчлагдав. Авааль гэргий нь ч, алагхан үр нь ч учрыг үл ухааран хүчинд автаж өнчрөн хоцров.

Улс төрийн хэргээр алс холын монголоос хүргэгдэн ирсэн хоригдлууд гунигт автан байна. Хуягууд үхлүүт Догсомыг оруулж хаяна. Нөхөд нь түүнийг түшин босгоход тэрбээр эх нутгаа дурсаж, эр зоригоо хөвчлөн эцсийн үгээ айлтгана. "Хөх торгон дээл"-ийн эмгэнэлтэй ч сүрлэг аялгуу танхим дүүрэн дуурьсаж дуурь өндөрлөнө.

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

Догсом /Ардын засгийн төлөөнийсайд/ баритон

Бадам            /Бэлэг хатны аягачин/сопрано

Бэлэг/Аюурзана бээсийн хатан/меццо-сопрано

Норов/Огцорсон захирагч/баритон

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр