Д.Лувсаншарав ХАР ХОРУМ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Д.Лувсаншарав ХАР ХОРУМ

 

ХАР ХОРУМ

Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Д.Лувсаншарав
  • Цомнол: Д.Пүрэвдорж
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Х.Уртнасан АЖ, ТШ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 2002-7-07

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

 

Хүрэлдэй /Урчуудын толгойлогч/          тенор

Жамила /Татвар перс эм/                     сопрано

Плано Карпини /Ромын папын элч/       тенор

Гиймо Буше /Франц дархан/                  тенор

Бэрхэ /Монгол дархан/                         баритон

Салжи /Монгол дархан/                        тенор

Кузьма /Орос дархан/                           бас баритон

Чангай Чинсан /Хааны мэргэн сайд/     баритон

Булгай /Зуутын дарга/                           баритон

Будлан/татвар эмсийн ахлагч/              меццо-сопрано

Орос ван                                              бас

Халифийн Ханхүү                                 тенор

Гүржийн Ханхүү                                    тенор

Нангиад түшмэл                                   тенор

Ордны тайган

Орос, Гүрж, Халиф болон Хятад элч, хишигтэн, торгон цэргүүд, бурханы болон лалын загалмайн лам нар татвар эмс, нутгийн ардууд

 

 

            Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот. Хааны өргөө.Оросын ван, Багдадын халиф, Хятадын элч, Гүржийн хаан хүү зэрэг харийн зочид хаанд өргөл барьж байна. Харин ордонд Ромын папын элч ПланоКарпиныг оруулсангүй. Хааны сайд Чангай түүнийг төрийн бус шашны элч гэж үзжээ.
Хархорумд босгох  мөнгөн модны оройд фрэнцын Гиймо Буше, оросын Кузьма нарын харийн урчуул "Ангел" тэнгэр, Хүрэлдэй Бэрхэ, Салжи нарын монгол урчуул нар сар бүтээх тухай ярилцана.
Монгол урчуулын толгойлогч Хүрэлдэй хааны татвар эм Жамила хэмээх Перс бүсгүйд сэтгэл алдарчээ. Энэ бол аюул сөрсөн хайр байв.

 

 

Урчуулын урлан

Гиймо Буше болон монгол дархчуул "Мөнгөн мод"-ны загварын талаар маргаж байна.

Жамила ээмэг гагнуулах шалтаг зааж Хүрэлдэйтэй уулзахаар Перс тайганы хамт ирнэ. Амьдрал  үхэхийн  алинд ч  хамт байхаар тэд үгсэнэ. Татвар эмсийн захирагч  Будлан үүнийг мэдээд  хилэгнэж байна.  Тэрвээр Хүрэлдэйд сэтгэлтэйгээ битүүхэн хэлнэ.

Плано Карпини  сүсэгтнүүдэд  загалмай зүүж монголчуудыг шашнаар номхруулах далд санаагаа хэрэгжүүлж байна.

 

 

Хааны ордны цэцэрлэг.

Харийн элчүүд монголчуудын хүчийг хэрхэн мохоох тухай ярилцана. Орос ван эмээж, Гүржийн хаан хүү тэмцэн тулахаар омогдож,  Хятадын элч хөлд нь сууж аажмаар эрхэндээ оруулахыг зөвлөнө. Энэ өдөр хаан татвар эмсээс Жамилааг таалахаар сонгоно. Монгол урчуул Перс тайган нар хуйвалдаж Жамилааг оргуулав. Будлан Хүрэлдэйд хайр сэтгэлээ шууд илэрхийлэх боловч Хүрэлдэй эелдгээр татгалзана.

 

 

Христийн сүм.

Карпини, Бушэ,  Кузьма нарын сүсэгтнүүд  мөргөл үйлдэж  байна. Тэд "Мөнгөн мод"-ны оройд  Загалмайн тэнгэр  хэрхэн  залах тухай арга сүвэгчилнэ. Хүрэлдэй Жамила хоёр арга буюу ёс төдий сүмд гэрлэнэ. Зуутын дарга Булгай ирж Жамилааг цаазаар авна Чангай сайд Булгайг баривчилах гэтэл тэрвээр хариугаа авахаа андгайлж зугтав.

Монгол урчуудыг аврахын тулд Чангай  тэднийг холын дайнд явахыг зөвлөж хаанд  айлтгахаар болов.

Будлан хайрын эрхээр хааны цааз тэрсэн хуйвалдаж энэ бүх явдлыг хав дарсан учир  тэртэй  тэргүй  оногдох  ялаас  өрсөж  өөрийгөө  егүүтгэв.

 

 

Хааны мэргэн сайд Чангай огцорч харгис хатуу Булгай нь Чансан болжээ. Монгол урчуулд дайд явсан, молхи харанхуй Булгай сайд оронд нь суужээ. Энэ чөлөөнд харийн урчуул санаагаа гүйцээж "Мөнгөн мод"-ны оройд алтан бишгүүрт Ангел залжээ. Үүнд тэнгэр хилэгнэн бөө нар догшрон бууна.

Бэрхээ, Салжи нар дайнд үрэгдэж,  Хүрэлдэй сохорчээ. Тэрвээр "Мөнгөн мод"-ны оройд юу залсныг олноос асууж  мэдээд  харуусна. "Мөнгөн  мод" нээх ёслол дээр хүмүүс энэ  газарт,  Монголын төрийн өргөө нийслэл хот байх ёстой хэмээн нэгэн сэтгэлээр тэнгэр газрын хамт илэрхийлнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр