Г.Алтанхуяг ӨҮЛЭН ЭХ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Г.Алтанхуяг ӨҮЛЭН ЭХ

 

ӨҮЛЭН ЭХ

Хоёр бүлэг, долоон үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Г.Алтанхуяг
  • Цомнол: С.Оюун
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: С.Ариунболд
  • Манай тайзнаа: 2006-12-21

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бөлөг
  • Нэгдүгээр бөлөг
  • Нэгдүгээр бөлөг
  • Нэгдүгээр бөлөг
  • Нэгдүгээр бөлөг
  • Нэгдүгээр бөлөг
  • Хоёрдугаар бөлөг

 

Өүлэн эх          сопрано

Тэмүүжин         баритон

Хасар               баритон

Боорчи             бас

Бэлгүүтэй        тенор

Хараадай         тенор

Даарий             меццо-сопрано

1-р хүү

Михай 2-р хүү

Шихихутаг

Зэлмэ

Чу мэргэн

Мухалай

Борохул

Туульч

Баатар эр

Бөртэ

Зарц

I  шиэвэгчин

II шивэгчин

Цэрэг

Түшмэл

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Өүлэн эхийн ганцаардал. Отог омгоороо бутарсан монголчууд өөр хоорондоо дайсагналцаж хэн  нэгнийгээ гадуурхах энүүхэнд. Өүлэнд  тийм хувь заяа тохиожээ. Эр нөхер Есүхэй нь Татарт хорлогдоод,  бусад нь түүнийг хар буйран дээр  нь  орхисон  байна.  Өүлэн ганцаардахын эрхэнд Есүхэйн сүнсийг дуудан ярилцана. Омог, улс тэргүүлэгч байх ёстойг бодон хүүхдүүд дотроосоо сонгох ухаан сийлнэ.  Энэ үед Хараадай ирнэ.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Хараадайн өргөө. Зарц шивэгчин дагуултай, бас ч гэж Хараадайн ихэмсэг бардам занг нь илтгэнэ. Хараадайн эхнэр Даарий гүехэн бодолтой, нөхөртэйгээ байнга тэрсэлдэнэ. Тэр Өүлэнд угийн дургүй тул Хараадай түүнийг эхнэрээ болгох бий гэж хардана. Өүлэнийд  нөхөр нь очсон сургаар хор шар нь улам ч буцална.

 

 

Гуравдугаар үзэгдэл .

Тэмүүжиний гэрийн гадаа. Өөрийн эзэн тэргүүлэгчтэй байж бусдад дарлагдахгүй болно гэж оёдолчин хүүхнүүд баяр баясгалантай дуулан үйл хийнэ. Энэ үед тэдний адууг хэн нэгэн тасдан хөөсөн тухай хэл ирнэ. Түүний араас Тэмүүжин явахаар болно. Хүүдээ зовсон Өүлэн замдаа осолгүй явахыг сануулан ерөөнө.

 

Дөрөвдүгээр үзэгдэл.

Өүлэн эх дайны талбараас олсон өнчин хүүхдүүдийг асрахаар авч явна. Хараадайн том хүү Хатуг Тэмүүжин адуу хулгайлав хэмээн харван хөнөөнө. Гэвч үүнээс үүдэн Тэмүүжиний сэтгэл зовниж, бие биенээ хөнөөж монголчууд дайсагналцаж буйд сэтгэл үл төвдөн түүний оронд хүчээ нэгдтгэх ёстойг ухаарна. Өөрөөс  нь бусад нь ээж, мөн баатар эрс ч тулга тойрсон бодолтойг тэр зэмлэн, өөрийн зорилгыг ухаарна.

Энэ монголын төлөө

Чадах бүхнээ зориулья гэж шийднэ... Хүүгийн алсыг харсан ухаан бодолд ээж  нь  хөхин баясана.

 

Тавдугаар үзэгдэл

Хараадайн өргөө. Тэр цуглуулж ирсэн охид хүүхнийг голж шилж залуу эхнэр сонгон зугаацан цэнгэхийг хүснэ. Түүнд зохиогүй энэ байдлыг албатууд нь шоолно. Яг тэр мөчид хүү нь амь үрэгдсэнийг дуулгана. Тэмүүжин Хараадайн овгийг дайтан авч, хараат албат иргэдийг нь Боорчийн мэдэлд өгнө.

 

 

Зургадугаар үзэгдэл

Өүлэний гэр. Тэднийд авчирсан хүү бүлээрч хүмүүсийг сандаргана. Ухаант эх ардын эм, дом, бөөгийн арга ухааныг хэрэглэн хүүг илааршуулна. Хүүгийн халуун буухад туульч өвгөн тууль хайлж тэднийг  зоригжуулж  илааршуулна.      

Харин гэнэт Тэмүүжин их ууртай байх ба дүүгээ өөрийн эрх мэдлийг булаалдах нь уу хэмээн сэрдэнэ. Энэ тухай Тэв Тэнгэр бөө хэлсэнд итгэжээ. Тэрбээр дүүгээсээ ял асууж цаазлахаар завдан буйг дуулсан Өүлэн эх ирнэ. Ухаант эх хүүхдүүдийнхээ хоорондын явдлыг зохицуулж  тэдний  хайр хүндэтгэлийг хүлээнэ.

 

 

Долдугаар үзэгдэл.

Чингисийн өргөөний гадна. Олон түмэн цугларчээ. Хааны зарлигийг шадар түшмэл дуудан сонордуулна. Тэмүүжин есөн өрлөгөө олон түмэнд зарлаж буй нь энэ.

Тэндээс их ёслол эхлэн Тэмүүжиний есөн өрлөгийг алдаршуулан улмаар Өүлэнд "Өрлөг эх" цол өргөмжилж дайнд мордохоор зэхнэ.  Түүний есөн өрлөг жанжид, ухаант Өүлэн эхийг дээдлэн хүндэтгэл үзүүлж буйгаар энэхүү дуурь өндөрлөнө.

Хамаг монголдоо алдартай

Хатан Өүлэн ижий гэж.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр