Д.Лувсаншарав ХАН БҮРГЭД

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Д.Лувсаншарав ХАН БҮРГЭД

 

Гурван бүлэг, таван үзэгдэлт  баатарлаг дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Д.Лувсаншарав ХБ, АЖ,ТШ
  • Цомнол: Ж.Пүрэв, Г.Ренчинсамбуу
  • Удирдаач: М.Санжмятав.Ц.Баатаржав УГЗ, Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ, Г.Эрдэнэбаатар СТА
  • Ерөнхий зураач: Д.Сүхбаатар, Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 1966-10-10

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Манлайбаатар Дамдинсүрэн  (баритон)

Насанбат    /Жонон ван/    (бас)

Чулуунбат   /Цэргийни бага дарга / (тенор)

Норовлхам  /Чулуунбатын сүйт бүсгүй/ ( сопрано)

Нямдулам   /Жонон вангийн аягач/  (меццо-сопрано)

Го Лин /Манж ноён/                 (тенор)

Ерэнтэй  /өвгөн цэрэг ерөөлч/ (баритон)

Дэмчигбал /урвагч тайж/       (баритон)

Гэндэнбат  /цорж лам            (баритон)

Гамингийн бага дарга

Эмгэн                                   (сопрано)

Сайнбилэг   /журамт цэрэг/   (тенор)

Хоригдол, тахар, гамин цэрэг, худалдаачид, ноёд, хатад, лам нарын дүрд найрал дуучид, балетын жүжигчид тоглоно.

 

 

Нэгдүгээр үзэгдэл

         Ховд хотын хэрмэн хаалга.   Манж чин улсын ноёрхлыг түлхэн унагаасан 1913 оны Ховдын дайн Монголчуудын ялалтаар дуусч эх орончид ялалтаа тэмдэглэж байна.

            Манжийн далбаа унахад индэр дээр Монгол цэргийн удирдагч Дамдинсүрэн гарч ирэв. Манжийн цэргийн ахлагч Го лин хүргэгдэн ирж зэвсгээ хураалгана. Энэ үес нийслэл хүрээнээс буухиалан ирсэн Богдын тэргүүн шадар сайд жонон ван Насанбат, түүнийг дагалдах охин Норовлхам, тайж Дэмчигбал, лам Гэндэнбат нар хүрэлцэн ирэх бөгөөд Богд хааны шагнал болох Манлай баатар өргөмжлөлийг Дамдинсүрэнд гардуулан өгнө. Хүмүүсийн чөлөөгөөр урьдын танил бие биесээ үгүйлэх Норовлхам, цэргийн бага дарга Чулуунбат нарын дотны харилцааг мэдэрсэн тайж Дэмчигбал хорсон бачууравч анзаарсан хүн үгүй. Хамаг олноороо баясан цэнгэж авьяаслаг цэрэг Ерэнтэйн дуулсан ерөөлийн дууг түрцгээнэ.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

             Нийслэл хүрээний нэгэн талбай. 1919 онд Монголын ихэс ноёд гаминд бууж өгснийг Дамдинсүрэн эрс буруушааж, хүчээ нэгтгэн тулалдаж харийн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа хөөн    зайлуулахыг жонон ван Насанбатад шаардан сануулав. Богд эзэнт төрийг шүтэн бишрэгч Насанбат түүнийг үл тоон эгдүүцэж  ард олны дунд ихэмсэг байдалтай заларна.

            Дамдинсүрэн ард түмэндээ ойрхон байж тэдэнтэй сэтгэл зүрхээ нэгтгэн байна. Ардууд түүний шударга, зоригтой үгийг талархан хүлээж авна. Ховдын ялагдлаас хойш 6 жил цэрэг зэвсгээ бэлдсэн Го лин ноён гэнэт гамин цэргүүдтэй дайран ирж монгол яамны хаягийг хуу татан хятад хаягаар солиулах, гэмгүй ардыгалж хядах зэргээр авирлана. Энэ үеэр Ардын намын хуралд очоод ирсэн Дамдинсүрэн, Чулуунбат нар ардуудын дунд сурталчилгаа явуулж хүн хүч хуримтлуулах тухай ярилцан тохиролцоно. Тэдэн дээр туршуулд явсан Норовлхам ирж  Жонон ван Насанбатын ордонд ихэс дээдсийн цуглаан   болох гэж байгааг мэдээлэв.

Чулуунбат, Норовлхам хоёр үлдэж хайр сэтгэлээ илчлэх үеэр Дэмчигбал үзэгдэж  хүүхнийг өөрийн болгохоо заналтайгаар илэрхийлнэ.

 

 

Гуравдугаар үзэгдэл

            Жонон ван Насанбатын өргөө. Ихэс дээдэс цуглан ноёд хатад ихэмсэг бүжгээ хийцгээнэ. Цаг төрийн байдлыг ноёдтой зөвлөхөөр Насанбат орж ирэв. Гэндэнбат тэргүүтэй шашныхан Богд хааны юу айлдахыг хүлээж гандан хүрээнд гүрэмдүүлж аюул зовлонгийн эсрэг сүсэгтэн олноор маани уншуулах саналтай байхад Насанбат тэргүүтэй феодалууд хятад ноёдтой эвээр ярилцах саналтай байна. Гамингууд дийлдэхээ болиод гаарч байгаа тухай Чулуунбатыг ярихад Насанбат ихэд уурлан түүнийг хөөн гаргав. Хамаг зочдоо хажиглан гаргасан Насанбат дзэр тайж Дэмчигбал орж ирнэ. Нэр хүнд, өнгө мөнгөөр хөөцөлдөж явдаг тэрээр гамингийн талд аль хэдийн урважээ. Түүнийг нь мэдсэн Насанбат эгдүүцэн учраа олохоо байж гоёмсог ордныхоо дунд сэтгэл хоёрдон мухардаж үлдэв.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

               Туул голын бургас. Бүрий болох үеэр Чулуунбат, Норовлхам нар нөхдөө хүлээх зуур сэтгэлийн үгээ хэлэлцэнэ.Удалгүй Дамдинсүрэн өвгөн цэрэг Ерэнтэй тэргүүтэй эх орончид нэгэн өнчин хүүг дагуулсаар ирцгээлээ. Дамдинсүрэн дайсны анхаарлыг өөр лүүгээ татан гамингийн зэвсгийн агуулахыг дэлбэлэхээр явсан нөхдийнхөө замыг буруулах мөн тэмцлийнхээ  ажлыг цэгцлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр тэдэн дээр гамингийн зэвсгийн агуулахыг дэлбэлж амжсан Сайнбилэг нөхдийн хамт зугтан ирэх бөгөөд тэдний араас сэжиг авсан гамингууд мөшгөн ирнэ.

            Го лин Манлай баатрыг таньж баривчлав. Чулуунбат зугтаж амжих ба Ерэнтэй амь үрэгдэнэ. Ардууд ширүүн тэмцэлд босохоор шийджээ.

 

 

Тавдугаар үзэгдэл

             Гамингийн шорон. Насанбат, Гэндэнбат нар мөн баригджээ. Хоригллууд гунигийн дуу аялан сууцгаана. Энэ үеэр эрүүдэн тамлагдсан манлай ванг оруулж хаяна. Насанбат Богд хаан баригдсан тухай дурдахад Дамдинсүрэн түүний оройтож ухаарч байгааг сануулна. Го лин, Дэмчигвалын хамт орж ирэх ба Дамдинсүрэнг байцаах гэсэн боловч нэг ч үг авч чадсангүй.

            Шоронгийн гадаа. Эцгийгээ эргэхээр ирсэн Норовлхам Го лин, Дэмчигбал нартай тулгарна. Норовлхамыг өршөөл гуйхаар явна гэж ойлгосон Дэмчигбал түүнийг Го линд сайрхан танилцуулав. Го лин хүүхнийг хараад шунал нь хөдлөх ба Норовлхамыг өөртөө нүүр өгөөгүйд хорссон Дэмчигбал улааны хамсаатан хэмээн илчилж баривчлуулна.

            Шоронгийн дотор. Норовлхамыг оруулж ирэхэд түүний эцэг Насанбат хувь заяандаа харуусахад энэ чинь үйлийн үр хэмээн Гэндэнбат номлоно. Үүнийг сонссон Дамдинсүрэн эрс шулуун үгээрээ бүгдийг зоригжуулна. Го лин,  Дэмчигбал нар орж ирэн Норовлхамыг булаацалдахад Го лин Дэмчигбалыг буудан алах ба нэгэн хоригдол Го линг гэнэдүүлэн тонгорч багалзуурдан тонилгоно. Дамдинсүрэнгийн бие эрс муудаж дор орсон хэдий ч гамингуудын өмнө хэрхэвч сөхрөхгүй хэмээн шүд зуун өндийсөөр хөл дээрээ зогсон амьсгал хураана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр