Х.Билэгжаргал ЛАМБУГАЙН НУЛИМС

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Х.Билэгжаргал ЛАМБУГАЙН НУЛИМС

 

Гурван бүлэг, зургаан явдалт дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Х.Билэгжаргал ТШ
  • Цомнол: Б.Лхагвасүрэн ТШ, АУЗ
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Б.Төмөрхуяг
  • Манай тайзнаа: 1986-5-10

 

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Лодон         /Лам/                       (баритон)         

Цэрэнлхам /Залуу бүсгүй/          (сопрано)         

Цэрэнлхамын эх                        (меццо-сопрано)

Намнан /Залуу эр/                     (тенор)               

Ноён                                         (бас)               

Хатан                                        (меццо-сопрано)

I Түвд                                        (баритон)         

II Төвд                                        (баритон)        

Ноён агь                                   (бас)     

Хэлхээ нөхөд                           (тенор)              

Ахлах банди                            (тенор)                

Сохор гуйлгачин                      (меццо-сопрано) 

Хятад                                       (тенор)             

Худалдаачид, банди нар, захын иргэд, зүүдний бүжигт найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

Нэгдүгээр явдал

Хүрээний нэгэн гудамж. Эхдээ хөөгдөж алтан бөгжөө зарахаар гарсан Цэрэнлхам хавь ойрын хаалга цохин царайчилж явна. Нэгэн хаалганаас баяны авхай гарч ирэхэд Цэрэнлхам мэнд амраа мэдэлцээд учир зорилгоо хэлэхэд “арван нэгэн хуруутайсан бол авдаг эдсэн” хэмээн ид бах болгон тачигнатал хөхөрч хаалга хаана. Цэрэнлхам эль хуль харанхуй гудамжинд ганцаардлын айдас дунд хувь заяандаа гоморхоно

 

 

Хоёрдугаар явдал

Зах зээлийн газар Цэрэнлхам үймсэн олны дунд алтан бөгж зарахыг оролдовч эв эе нь таарахгүй их л зовж явна. Зүүн дацан очихоор яваа гэвш Лодонг харсан Цэрэнлхам нэгийг бодов бололтой өвчтэй эхэд минь алтан гараа хүргэж аврал буянаа үзүүлээч гэж учирлан гуйхад “Бүсгүй амьтан чи бүртэлзэн гуйх нь хэцүү юм ,за яахав очьё бурхад өршөө...” гээд Цэрэнлхамынд очихоор явна

 

 

Гуравдугаар явдал

Шавар байшингийн дотоод байдал, бүрэг бараг. Цэрэнлхам лам залж ирснээ эхдээ хэлнэ. Лодон эхийг нь үзэж уншлага хийгээд явах гэтэл Цэрэнлхам шөнө орой болсон учир хоноглоод явбал яана хэмээвээс бүсгүй хүний үзэсгэлэн гоо, үлэмжийн сайхныг анзаарч мэдсэн Лодон гэвш винайн ёсны хатуу чанадыг бодон залбиравч өөрийн эрхгүй тэвчээр нь алдарч “Гэм, ном хоёр нэг л өдөр харшдгийг мэдээгүй явсан хорвоо” хэмээн сэтгэлийн хямралд орж, “Гавжийн дамжаа хаяанд байдаг, гарлангүй би нүгэлд байдаг” гэсээр Цэрэнлхамын өрөө рүү морилно.

 

 

Дөрөвдүгээр явдал

Лодон гэвшийн гэр. Янагийн илчинд өртсөн Лодон сэтгэлийн тэвчээр алдан тогтож сууж ядсаар зүүрмэглэн дуг хийнэ. Лодон гэвшийн зүүдэнд Лодон Цэрэнлхам хоёрын явдалд дургүйцсэн Догшин Чойжоо тэргүүтэй бурхад хилэгнэн догширч Цэрэнлхамыг салган авч явахад тэрээр сочин сэрнэ.

 

 

Тавдугаар явдал

Зах зээлийн газар. Цэрэнлхам шинэ танил Намнантайгаа олны дунд гунхаж айлгүйтэн инээх нь адтай... Лодон тэднийг олж харна. Ийм юм хорвоод байдгийг номын мөр хөөсөн Лодон урьд өмнө нь үзээгүй билээ. Энд чухам юу болж байгааг ухаарч ядан байтал нэгэн согтуу эр ирж Цэцэн хан аймгийн Баадан баяны хүүтэй Цэрэнлхам нөгцөөд ... гэхэд Лодон бухимдан уурсч,

 Юу болж байна даа

Юүлж байгаа орчлон уу

Ёр нэг л муу совинтой… гэсээр гэрийн зүг гэлдэрнэ.

 

 

Зургаадугаар явдал

Цэрэнлхамын гэр. Цонхны цаана дуу хуур уянгалан хүмүүс бөртөлзөн хөл хөдөлгөөн ихтэй Цэрэнлхам, Намнан нар бие биедээ хайр сэтгэлээ илчлэн дуулан суутал Лодон ирж учир байдлыг ухаж ядан “Хоосон чанараас ангижрааж хорвоогийн үнэнийг амсуулсан хонгор чи минь ийм бол Хүний үнэн хаана байна.” гэхэд түүнийг Цэрэнлхамын эх, Намнан нар хөөж гаргана. Лодон: “Орчлон чи! Бузар булайгаа дуусах болоогүй юу үнэний гэгээ чам дээр тусч үүр цайх болоогүй юу” гэж үүдний довжоон дээр үхэтхийн унана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр