Б.Шарав ЧИНГИС ХААН

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Б.Шарав ЧИНГИС ХААН

 

Хоёр бөлөг, зургаан үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Шарав
  • Цомнол: П.Бадарч
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 2003-5-03

 

  • Гол дүрүүд
  • Дуурийн агуулга
  • I БӨЛӨГ
  • I БӨЛӨГ
  • I БӨЛӨГ
  • II БӨЛӨГ
  • II БӨЛӨГ
  • II БӨЛӨГ

 

Тэмүүжин                  (баритон)           

Өүлэн эх                   (меццо-сопрано)

Бөртэ үжин                (сопрано)         

Жамуха                      (тенор)           

Ван хан                      (бас)              

Хасар                         (тенор)            

Хуагчин                      (меццо-сопрано)

Хирэлтуг                     (баритон)          

Сорхан шар                (бас-баритон) 

Билгүтэй                     (баритон)         

Боорчи                       (бас)               

Сохатай                     (меццо-сопрано)

Орбай                        (сопрано)          

Хадаан                       (сопрано)       

Тэнүүлч I                    (баритон)      

Тэнүүлч II                   (тенор)        

Чирхай                       (баритон)       

Мэнлиг эцэг                 (бас)            

Сочигэл                       (сопрано)     

Эргүүлийн ахлагч        (тенор)         

Эргүүлийн туслах        (баритон)     

Эргүүлийн цэрэг         (баритон)    

Дорой хөвгүүн            (тенор)         

Жарчуудай                  (тенор)      

Цотон                        (сопрано)      

Зэв                            (баритон)      

Зэлмэ                         (тенор)        

Мэдээч                       (баритон)   

Хаатай Дармала         (баритон)    

Хөөмийч-

Найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

Бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол улсаа сэргээн мандуулж, их Монгол улс тулгар төрийг байгуулсан, суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис /бага насны нэр-Тэмүүжин/ хаан 1171 оноос Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн. 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлсэн болно.

 

Нэгдүгээр үзэгдэл: "Өүлэн эх"

            Монгол аймгийн тэргүүн Есүхэй баатар Татар аймагт хорлогдож нас барсны дараа өнчин таван хүүхэдтэй Өүлэн эхийг Тайчууд хаяж нүүх ба хатуу бэрх амьдралыг үзэж байтал тайчууд эргэн ирж Тэмүүжинийг олзлон авч одно.

 

 

Хоёрдугаар үзэгдэл: "Тэмүүжин"

16 настай Тэмүүжинийг Тайчууд аймгийнхан аваачиж гав дөнгө зүүлгэн, тэрэгнээс уяж, өөрсдөө найрлан байна. Тэмүүжин харгалзагчийн тусламжаар зугатаж, усны харгилд амандаа зэгс зуун амьсгал авч хэвтэнэ. Тайчууд шөнө эрэвч түүнийг эс олно. Харин Сорхоншар гэгч Тэмүүжинтэй таарч "Би чамайг хэлэхгүй" гэж хэлээд явна. Тэмүүжин эрэл зогсмогц Сорхоншарынд гүйн ирнэ. Сорхоншар охин Хадааны хамт түүнийг оргуулж явуулна.

 

 

Гуравдугаар үзэгдэл: "Бөртэ үжин"

Урьд эцэг Есүхэйн сүй тавьсан Дэйсэцэний охин Бөртэг бэр буулган авч Мэнлиг эцэг, дүү Бэлгүүтэй нарын хамт ирнэ. Энэ үеэр урьд танилцсан Боорчи, мөн Зэлмэ нар ирж нөхөрлөнө. Тэгтэл урьд эцэг Есүхэй нь Мэргэдийн Чилэдү гэгчээс Өүлэн хатныг булаасны өсийг нэхэж Мэргэдийнхэн цэрэглэн ирж Бөртэг булаан одно.

 

 

Дөрөвдүгээр  үзэгдэл: "Ван хан"

Тэр үед Монгол аймгуудын дунд хамгийн хүчирхэг байсан нь Хэрэйд аймгийн хаан Тоорил ван юм. Тэрээр Тэмүүжиний эцгийн эртний анд бөгөөд багадаа Жамуха, Тэмүүжин нар Ван ханы өргөөнд бичиг эрдэм заалгаж байв. Эхнэр Бөртэг булаалгасан Тэмүүжин ихэд гуниж Бөртийн сүйд ирсэн хар булган дахыг авч, дүү Хасар нарын хамт Ван ханд бараалхана. Ван ханы тансаг өргөөнд  эрт багын анд Жамухтай учирна. Найр цэнгэл бүжиг болно. Тэмүүжин Ван ханд учраа айлтгахад Ван хан миний анд Ехүхэйн хүү Тэмүүжин чамд туслая гэх ба мөн Жамуха хүчин хавсарч эхнэр Бөртэг нь эргүүлэн авчирахаар Мэргэд аймгийг дайлаар мордохоор тохиролцоно.

 

Тавдугаар үзэгдэл: "Жамуха сэцэн"

Тэд Мэргэд аймагтай байлдан, дийлж Бөртэг буцаан авна. Жамуха, Тэмүүжин нар анд бололцож, алтан бүс солилцоно. Гэвч нүүж, салах гэснээс болж эвдрэлцэнэ. Энэ нь хоёр газар нутаглах гэснээс бус цаашид их Монгол улсын хаан хэн суух вэ? гэсэн дотоод сэтгэлийн атаа тэмцлээс болсон нь тэдний ярианаас ойлгогдоно. Ийн Тэмүүжин, Жамуха хоёрын их тэмцэл, атаархал эндээс эхэлнэ. Олон омог аймаг Тэмүүжинтэй нэгдэн тэмцэхээр цугларна.

 

Зургаадугаар үзэгдэл: "Чингис"

Ононы эх нутагтаа дайснаа дарж дархан цолоо мандуулж, эхнэр Бөртэг авч ирсэн Тэмүүжиний эр зориг, эрэлхэг баатарлагийг олон даяар магтаж, тэр үеийн олон овог, аймаг, бүлэг, хүрээ улсууд дагаар ирнэ. Тэдний дунд эртний Монгол аймгийн хаадын алтан ураг Алтанхучир зэрэг нэр нөлөө бүхий ихэс язгууртнууд байна. Мөн Жамухаас урван дагаар ирэгсэд ч байна. Тэд цөм санаа нэгдэж "Монгол улс хаангүй байж яахин болно, зайран бөөгийн зарлиг, төлөгч ч /мэргэ/ ийм байна" гэлцэн "Тэнгэрийн зарлигаар Тэмүүжин чамайг хаан болгоё" хэмээн "Чингис" цол өргөмжилж хамаг улсын хаан болгоно.

 

Видео

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр