Г.Доницетти ЛУЧИА ДИ ЛАММЕРМУР

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Г.Доницетти ЛУЧИА ДИ ЛАММЕРМУР

3 бүлэг 7 үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Г.Доницетти
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Балетмейстер: Н.Чинзориг
  • Найруулагч: Ан Ху Вон
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
  • Хувцас дизайнер: Г.Оюун СТА
  • Манай тайзнаа: 2015-10-17

 

  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёр бүлэг
  • Хоёр бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гол дүрүүд

Нэгдүгээр үзэгдэл

Цайзын хамгаалалтын ахлагч Норманно бусад хамгаалагчдын хамт цайзад нэвтрэн орсон халдагч этгээдийг хайна. Норманно Энрикод цайзад сэм нэвтэрсэн хүн бол Энрикогийн дүү Лучиатай уулзахаар ирсэн Эдгардо гэж хэлнэ. Энрико Равенсвудын гэр бүлийг үзэн яддагаа улам баталж энэ харилцааг дуусгавар болгохоор хатуу шийднэ.

 

Хоёрдугаар үзэгдэл

Лучиа Эдгардог хүлээн зогсоно. Тэр алдарт “Regnava nel silenzio” аригаа дуулж өөрийн зарц Алисад Равенсвудын өвөг дээдсийн хороосон залуу бүсгүйн сүнсийг харсан тухайгаа ярина. Алисагийн санаа зовж, энэ бол сануулга гээд Эдгардог хайрлах сэтгэлээ татаж авахыг ятгана. Эдгардо ирж улс төрийн ажлаар Франц руу явах болсноо хэлнэ. Тэр Энрикотой эвлэрч Лучиатай “Энэ бол боломжгүй зүйл” гэнэ. Тэд харилцан тангараг өргөж бөгж солилцоод Эдгардо явна.

 

1-р үзэгдэл

Лучиа, Артуро нарын хуримын бэлтгэл хийгдэж байна. Энрико Лучиаг үнэхээр энэ гэрлэлтийг зөвшөөрөх эсэхэд санаа зовнино.Тэрээр Лучиад Эдгардо түүнийг мартсан тухай хуурамч захидал үзүүлж шинэ амрагаа хүлээж авахыг ятгана. Энрико шаналж зовсон Лучиаг Эдгардог өгсөн амлалтаа цуцалж гэр бүлийнхээ сайн сайхны төлөө Артуртой гэрлэхийг баталгаатай болгохоор бүсгүйн лам багш Раймондод орхиод явна.

 

 

2-р үзэгдэл

Артуро гэрлэлтэндээ ирнэ. Лучиа ихэд хачин байдалтай байх бөгөөд Энрико саяхан бүсгүйн ээж нас барсан учир ийм байгаа гэж Артурод хэлнэ. Артуро гэрлэлтийн гэрээнд гарын үсэг зурж, Лучиа маш дургүйгээр даган зурна. Энэ үед Эдгардо танхимд гэнэт гарч ирэв. Раймондо тулаанаас урьдчилан сэргийлэх боловч гэрлэлтийн гэрээнд Лучиа гарын үсэг зурсныг Эдгардод харуулав. Эдгардо бухимдан уурлаж Лучиаг хараан тэдний тангарагийн бөгжийг эргүүлж өгөхийг шаардана. Тэрээр өөрийнхөө бөгжийг газар хаяж дэнслэв. Эдгардог хүчээр танхимаас хөөн гаргана.

 

1-р үзэгдэл

Энрико Эдгардогийн араас гарч ирэн халз тулаанд дуудна. Тэрээр Эдгардог улам уурлуулахын тулд “Лучиа одоо хуримынхаа шөнийн жаргалд умбаж байгаа” гэж хэлнэ. Эдгардо халз тулалдахыг зөвшөөрнө. Тэд Равенсвудын оршуулгын газрын дэргэдэх “Цонын байц” хэмээх газарт уулзахаар тохирно.

 

2-р үзэгдэл

Раймондо гэнэт хуримын цэнгэлийг тасалдуулж Лучиа галзуурч сүйт залуу Артурог  хөнөөсөн гэдгийг зочдод хэлэв. Лучиа танхимд орж ирнэ. Тэрээр “Il dolce suono” аригаа дуулж Эдгардотой хамт байгаагаа, тун удахгүй гэрлэж аз жаргалтай болно гэж мөрөөдөж байгаагаа харуулна. Энрико орж ирээд Лучиаг айлган заналхийлснээ Лучиаг галзуурч байгааг ойлгон зөөлрөв. Лучиа ухаан алдан унана. Раймондо энэ бүх гай зовлонгийн эхийг тарьсан гэж Норманног буруутган зэвлэв.

 

 

3-р үзэгдэл

Эдгардо Энрикогийн илдэнд үхэхээр шийдсэн байна. Тэрээр Лучиаг үхэх гэж байгааг сонсчээ. Гэтэл Раймондо ирж Лучиаг нас барсан тухай хэлэв. Эдгардо Лучиатайгаа тэнгэрт уулзана хэмээгээд чичлүүр хутгаар өөрийгөө дүрж дуусгана.

 

 

Лучиа – Ө.Уянга МУГЖ
Энрико Эштон- Э.Амартүвшин МУГЖ
Эдгардо- Б.Батжаргал (анх удаа)
Артуро Баклоу – Д.Эрдэнэ-Очир
Раймондо Бидебент- С.Бат-Эрдэнэ (анх удаа)
Алиса – Р.Доржхорол СТА
Норманно – Б.Гомбо-Очир

УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглоно.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр