А.Даргомыжский ЛУСЫН ДАГИНА

Үнэлэмж
(0 үнэлгээ)
А.Даргомыжский ЛУСЫН ДАГИНА

 

 ЛУСЫН ДАГИНА

Дөрвөн бүлэг, зургаан үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Даргомыжский
  • Цомнол: А.С.Пушкины драмаас сэдэвлэн А.Даргомыжский
  • Удирдаач: Ж.Жамсранжав
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1856-5-46
  • Манай тайзнаа: 1964-7-04

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Дөрөвдүгээр бүлэг
  • Дөрөвдүгээр бүлэг

 

Ван тенор

Вангийн хатанмеццо-сорпано

Тээрэмчин өвгөнбас

Наташа  /Лусын дагина/сопрано

Ольга /хатны дотно бүсгүй/ сопрано

Зууч баритон

Ангийн даамал

Лусын дагины охин

Тариачид, анчид, лусын охид

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Днепр мөрний эрэгт нэгэн усан тээрэм харагдана. Тээрэмчний охин Наташа хайр сэтгэлт Вангаа тэсч ядан хүлээнэ.Ван ирэлгүй уджээ. Наташа баялаг сайхан амьдрал, их хөрөнгө мөнгөний тухай бодол болон Вантай хэрхэн харьцаж байх тухай сургах эцгийн улигт үгийг арга буюу сонсож суутал Ван ирэв.

Ван Наташаг урьдын адил элэгсэг дотно тэврэн таалж мэндлэх боловч цаанаа л нэг сандарч тэвдсэн байдалтай байгааг Наташа мэдэж ажиглана. Вангийн бэлэглэсэн үнэт чулуун зүүлт, толгойн чимэг ч Наташагийн хардах сэтгэлийг удаан булзааруулж чадсангүй.

Ван Наташад хандан удахгүй хагацан салах ёстой болсноо, мөн сурвалжит бүсгүйтэй гэр бүл болох гэж байгаа тухайгаа зүрх гарган хэлээд явахыг завдана.Аймшигт энэ мэдээ Наташаг үг хэлэх чадваргүй болгожээ. Наташа нэг л чухал юм хэлэх гэж байснаа санах гэж хамаг ой ухаанаа дайчилна. Аа тийм, саналаа. Хөөрхий бүсгүй удахгүй амаржиж эх хүн болох гэж байгаагаа хэлэхэд Ван биеэ гамнаж байхыг хүсээд яаран явав.Наташагийн сэтгэл хэзээ ч тохиолдоогүйгээр үймрэн самуурч бүх юм эргэн хөрвөх шиг болов.Вангийн бэлэглэсэн эрдэнийн чулуун зүүлт могой болон хувирч хоолойг нь бачууруулан боох мэт болоход угз татан таслав.Харамсал, гомдлоо зоргонд нь тавьсан бүсгүй Днеприйн эрэгт гүйн хүрч "Өөдгүй зальхай мэхлэгчээс өшөөгөө авахын тулд өөрийгөө үүрд танд баръя" гээд их мөрний ус руу үсрэн орно.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Ван эзэн өндөр язгуурт ихэс дээдэс, сайд нараа өргөөндөө цуглуулж өргөн их хурим найр хийж байна. Зочид залуу хосд баяр хүргэж, аз жаргалыг хүсэн ерөөв.Ерөөл, магтаал, найр ид өрнөж байх үест хайртай хүндээ хаягдаж усанд унаж амь эрсэдсэн хөөрхий нэгэн бүсгүйн тухай уй гашуудалт дуу бусдаас тод сонсогдож найрлаж буй олны тав тухыг алдагдуулна.Ван Наташагийн дууг таньж бүсгүйг хүрээд ирчихсэн юм биш байгаа гэж болгоомжилно.Зууч олны хөгжөөн цэнгэлийг дахин сэргээх гэж оролдон хундага өргөж залуу хосыг ерөөв.Ван хатнаа тэврэн үнстэл гаслан орилох дуун дахин хадаж бүгд сандран тэвдэцгээнэ.

 

 

Гуравдугаар үзэгдэл

Вангийн хээрийн асарт хатан ганцаар уйтгарлан сууна. Ван анд яваад буцаж ирээгүй байх ажээ. Вангийн сэтгэл хувирч гэрийн бараа харахаа больсоор уджээ. Хатан хурим найрын дараахь баяр баясгалан дүүрэн сайхан өдрүүдээ дурсан санав.Энэ үед вангийн даамал ирж эзэн ванг Днеприйн эрэгт ганцаар үлдсэнийг мэдэгдэв.Хатны сэтгэл зовж нөхрөө авчрахаар Ольгаг дагуулан явав.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Орой болж байна. Днеприйн эрэгт эвдэрч нурсан тээрэм харагдана. Ван тээрмийн дэргэд зогсоод хөөрхий Наташагийн тухай, түүнтэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай цаг мөчүүдээ өөрийн эрхгүй дурсан санана.

Гэнэт салбархай хувцастай нэгэн өвгөн гарч ирээд өөрийгөө хон хэрээ гэж танилцуулах нь ухаан солиотой болсны шинж бөгөөд Ван тээрэмчин өвгөн мөн болохыг танина.

Ван өвгөнийг өрөвдөж өөрийнхөө ордонд очихыг урихад өвгөн тээрэмчин "Хаана байна, охин минь? Буцааж өг надад!" гэж гараа сунган тэмүүлнэ.

 

 

Тавдугаар үзэгдэл

Лусын хааны орд. Хайр сэтгэлийн зовлонг амсаж ухаан солиорон усанд унасан Наташа лусын дагина болон хувирснаас хойш арван хоёр жил өнгөрчээ. Гэвч Вангаас өшөө хорслоо авах эртний хүсэл нь унтраагүй байлаа.Наташа Ванг эрэгт ойрхон байгааг мэдмэгц охиноо дуудаж ирүүлж бүх учрыг тайлбарлаад "Хүрээд ирэхийг чинь хүлээж сууна" гэж хэлээд дагуулан авчрахыг тушаана.

 

 

Зургаадугаар үзэгдэл

Ван Днепр мөрний эрэгт гүн бодолд автагдан зогсоно. Гэнэт лусын охин гарч ирээд "Усан доор сэрүүн тунгалаг ордонд урьдын чинь амраг хүлээж байна" гэхэд Вангийн сэтгэлд урьдын хайрын гал дахин сэргэж охиныг даган явсаар мөрний эрэгт тулж ирэв.Энэ үед яаравчлан гарч ирсэн Вангийн хатан нөхрөө гэртээ харихыг ятган, явахыг нь саатуулахыг оролдоно. Ван огт ухаангүй мэт болж зөвхөн урин дуудаж байгаа бяцхан охины дуу хоолойг л сонсоно.Энэ үйл явдлыг тээрмийн араас харж байсан өвгөн тээрэмчин Ванг ус руу түлхэж амжаад гүйж алга болно.Вангийн хатан муужран унаж Ольга яахаа ч мэдэхгүй сандран тэвдэж байх мөчид сүр ихт Лусын дагинын өлмийд амьгүй болсон Вангийн цогцос хөвж ирнэ.

Ингэж харц бүсгүй Наташа хайр, өшөө хоёроороо амрагаа хэнд ч өгөхгүй гэсэн ариун хүслээ биелүүлэв.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр