А.Бородин ИГОРЬ ВАН

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
А.Бородин ИГОРЬ ВАН

 

ИГОРЬ ВАН

Оршил, гурван бүлэг дөрвөн үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Бородин
  • Цомнол: XII зууны Оросын “Игорын цэрэглэсэн тууж” найраглалаас сэдэвлэн А.П.Бородин
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ
  • Ерөнхий зураач: Д.Сүхбаатар
  • Анх тайзнаа: 1890-10-04
  • Манай тайзнаа: 1972-5-25

 

  • Гол дүрүүд
  • Оршил
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Игорь ванбаритон

Ярославна / 2дахь эхнэр/сопрано

Владимир Игоревич/ анхны эхнэрийн хүү/    тенор

Владимир Галицкий /вангийн дүү/бас

Кончак / половецийн хаан/бас

Кончаковна/Кончакийн охин/меццо-сопрано

Овлур /жирийн половец/тенор

Скула   бас

Ёрошкатенор
Өрлөг эх
Половец хүүхэн

 

 

Эртний оросын умардын хот Путивлийн төв талбай. Харийн дайсны эсрэг аян дайнд мордохоор зэхсэн цэрэг дайчид ёслол төгөлдөр сүр жавхаатай жагсчээ. Цэрэг эрсийг үдэж гаргахаар хотын ард иргэд, ноёд язгууртнууд энд цугларчээ. Холын их дайнд оросын цэргийг удирдан явах умардын ван Игорь сүмийн их хаалгаар гарч ирээд олонд хандаж:

"Дайснаа дарахаар явцгаая

Дайсны цэргүүдтэй тулалдацгаая"гэж хэлэхэд хурсан олон, цугларсан түмэн Игорь вандаа өлзийтэй сайн явахыг ерөөнө. Энэ мөчид нар хиртэж холын замд гарахаар зэхэн жагссан цэргүүд, цугларсан олны сандралыг төрүүлэхэд "зөв хэргийн төлөө явж байгаа дайчдын үйлс хэзээ ч бүтнэ" хэмээн Игорь ван зоримог хэлэхэд олны дундаас хувиа бодож, амиа хичээсэн Ёрошка, Скула хоёр сэм хоцорч цуваанаас үлдэнэ. Ярославна хатагтай ирж нарны хиртэлт, тэнгэрийн дохио сайны ёр биш гэж гуйхад Игорь эх орон, орос түмнээ аврахаар бид явах ёстой гэж амласнаа няцахгүйг дахин хэлээд өөрийн дүү Владимир Галацкийд эгчийгээ асарч байхыг дотночлон захиад төрсөн хүү Владимир Игоревичийн хамт холын замд мордоход ард олон үдэж гаргана.

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Ван Владимир Галацкийн өргөө. Замбараагаа алдсан зарцууд Галацкийг өргөмжлөн:

"Вангийн найзууд баясаж явлаа

Вандаа хүүхэн хулгай хийлээ

Зугаалцагаалаа Жаргацгаалаа" гэж элдвийг дуулж байтал эрх ямба, эд хөрөнгөнд хэзээний шуналтай Галицкий гарч ирэн вангийн ширээнд суух хүслээ нуулгүй зарц нарт ярихад "Эгчийгээ яах вэ?" гэж гайхсан зарцууд асууна. Галицкий хариуд нь"Сүмд хүргээд өгнө гэж ичгүүргүйгээр хэлнэ.

Энэ үед гаднаас хэсэг эмэгтэйчүүд ирж "Хулгайлж нуусан охиныг суллаач!" гэж дуу алдан гуйхад дарсанд халж, тархи нь эргэсэн Галицкий тэднийг хөөж явуулав. Игорь вангийн эзгүйд нь амжиж хаан ширээнд суухыг эртнээс мөрөөдсөн Галицкий энэ хэргийг минь дэмжээсэй гэсэн шиг гангаар дарс авчруулахад нь баярласан архичид "Игорь ванг халж оронд нь Галицкийг хаан ширээнд суулгая" хэмээн сүлбэлдэн олныг цуглуулахаар хотын талбай руу явцгаав.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Ярославна хатагтайн өргөөний ёслолын танхим. Игорь ван, хүү Владимирын хамт алсын дайнд мордоод уджээ. Тэднээс хэл сураг ирэлгүй хэдэн сар өнгөрөхөд санаа нь зовж, сэтгэл нь түгшсэн Ярославна, уйтгарлан хүлээж суутал хэсэг бүсгүйчүүд ирж Галицкий вангийн овилгогүй ааш, бузар булай явдлыг хатанд хэлж туслахыг гуйв. Бүх "хэргийг" гадарлаж байсан Ярославна түүнд эгчийн ёсоор сургамж өгч нууж хорьсон охиныг гаргаж гэрт нь явуулахыг хүсэхэд тэр дургүйцэн:

Энэ Путливдээ би чинь,эзэн нь чухам мөн" гэж сүрдүүлж хэлээд гарч одов. Гаднаас боярууд ирж, дайны талбарт цэргүүд нь бут цохигдож, дайсны суманд Игорь шархдан, хүүтэйгээ хамт олзлогдсон тухай гунигт мэдээ авчирна.

Түгшүүрт мэдээг сонссон Ярославна сандарч бидэнд хэн туслах вэ хэмээхэд Боярууд: "Ариун хотоо олон удаа  бид дайснаас  хамгаалсан" гэж хатныг тайвшруулав.Гэвч энэ үед хотын дээгүүр түймрийн утаа нүүгэлтэж, алсад гарсан галын дөл улалзан бадарч, ойртон ирж яваа дайсны өөдөөс давшилтанд бүгдээр босч, төрөлх хотоо хамгаалах ариун тэмцэлд тэр орчны бүх хүн явна.

 

 

 

 

Гуравдугаар үзэгдэл

Половецийн хаан Кончакийн цэргийн хуаран. Хүч тэнцвэргүй тулалдаанд ялагдаж олзлогдсон умардын ван Игорь, хүүгийн хамт тэнд байгаа ажээ. Үдшийн бүрий болж олзны татвар эмсүүд дуулж, бүжиглэн хааны охин Кончаковнаг саатуулахаар энд цугларчээ. Танхил охин Кончаковнад барьцаанд байгаа орос ван Игорийн хүү Владимир Игоревич таалагдаж түүнтэй уулзах янагийн болзоонд өөрийн эрхгүй тэмүүлнэ. Шөнийн тэнгэрт саран мандахад дурлалт хосууд уулзав. Кончаковна Игоревичээс "Аав чинь юу гэж байна. Надтай ханилж суухыг зөвшөөрөв үү?" гэхэд Игоревич: Эрх чөлөөгөө олохоос нааш, энэ тухай хориглоод байна" гээд цаашаа ярих гэтэл Игорь ван ирж явааг мэдээд, тэр хоёр дахин уулзахаар болзож түр салцгаана. Гүн бодолд хөтлөгдсөн Игорь ван ирж:өнгөрсөн үе, өнийн явдлаа давтан санаж"... Шархдан байлдаж олзлогдсоноо, Алтан  амиа алдсан дайчдаа дурсан бодоход даанч хэцүү байна" хэмээн бодлогоширно. Тэгээд бас яах ч аргагүй гэдгээ өөрөө ойлгож, хүний гарт шаналж суухын түмэн зовлон түүнийг тарчлаана. Алс тэнгэрийн хаяанд үүрийн шаргал туяа тусахад Христэд дагаар орсон Овлур гэдэг половец ирж Аргамаг хурдан хүлгийг би олж өгье Аюулт энэ газраас та нууцаар зугтаа" гэхэд "Би оросын ван хүн, тэгээд бас нууцаар оргож зугтах хэрэг үү?" гэж бухимдсан ч "Манай гүрний мандаж бадрах сайн өдөр уралдаад ирж ч юу магад" гэж бодоод тус хүргэе гэж зорьж ирсэн Овлурыг түр хүлээхийг гуйгаад ганцаараа үлдэв.

Уул, талаар ан гөрөөнд явсан Кончак хаан ургах нарны шаргал гэрэлтэй уралдан буцаж ирэв. Тэрээр уйтгарлан суугаа Игорь ванг хараад "Чи өөрийгөө  олзны хүн гэж  бодсоор л байна уу?,  чи манай олзны хүн биш миний эрхэм хүндтэй зочин шүү!" гэж ээрэм талын шонхор шиг эрэлхэг хатан зоригт Игорь ванг өөрийнхөө талд урвуулж авах гэж арга сүвэгчлэн ухаан хичнээн зарсан ч тус болсонгүй. Тэгэхээр Кончак хаан зоригт дайчин Игорьт үнэхээр сайн хүн болох гэж: эд баялаг, эрдэнэ алтаар түүнийг биедээ татах гээд бас бүтсэнгүй. Кончак аргаа барахдаа "Би чиний алалдах дайсан чинь биш, анд сайн нөхөр чинь шүү. Хоёулаа хос барсын адил хойш урагшаа дүүлж уудам Оросыг улан дороо хамтарч гишгэе" гэхэд Игорь:

Эрх чөлөөг надад өгсөн цагт

Эрэлхэг дайчдаа дахин цуглуулж

Чиний өөдөөс дахин босно

Чиглэх замыг чинь хааж устгана" гэж хариулахад ам өчгийг нь сонсоод "суллаад явуулъя" гэсэн Кончакийн арга бүр барагдаж заль нь танигдахад гэмээ нууж, ялагдлаа халхлах гэж олзны эмсээ ч дуудан "Орчлонг доргитол бүжиглэ" гэж зарлиг буулгалаа. Татвар эмсийн найрсаг дуу, талын нүүдэлчдийн нүргээнт бүжиг онгон талыг сэргээж, огторгуйн мандалд дуурьслаа ч Оросын ван Игорийн зовиурт сэтгэлийн мананг замхруулж яахан чадах билээ.

 

 

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Дайсны хөлд гишгэгдэж, дайны түймэрт шатсан Путивль хотын нэгэн хэрмийг түшиж Ярославна хатагтай гунигийн дуу аялж, алсад дүнсийх уулсын тийш хараагаа сунгана. Шатаж сүйрсэн хотоо сэргээхээр яваа тариачдын дуу холоос уянгална. Гэтэл Ярославна хатагтай алсаас ирж яваа морьтой хоёр хүний барааг харж хувцас, төрх байдлаар нь лав орос хүн гэдгийг танив. Тэр хоёрын ойртож ирэхийг харвал алсын дайнд явсан амраг хайрт Игорь нь мөн болохыг таниад угтан очиж баярлан золгоно. Энэ үед шөнө уусан архи нь гараагүй Ёрошка,  Скула хоёр хэсэг нөхдийнхөө хамт гарч ирээд Игорь вангийн ялагдлыг ид хав болгон ярьж суутал гай болж тэд нар Игорийг хараад уйлах дуулахыг хослуулан байж утсан амиа аврах ганц арга болгож умардын ван Игорийн буцаж ирсэн тухай баярт мэдээг анх дуулгах шалтаг олоод хотын иргэдийг хонхоор дуудаж, хүрэлцэн ирэгсдээс нь өршөөл гуйлаа. Үймээнч Галицкийтай үй зайгүй сүлбэлдсэн, араншин муут тэр хоёрыг бултаараа зэмлээд амийг нь хэлтрүүлэв.Энэ үед их хэрмийн цаанаас Игорь ван хатантайгаа гарч ирэхэд ард олон нь эзнээ ёслол төгөлдөр угтацгаана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр