Б.Сметана ХУДАЛДАГДСАН БЭР

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Б.Сметана ХУДАЛДАГДСАН БЭР

 

Худалдагдсан бэр

Гурван бүлэгт хошин дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Сметана
  • Цомнол: К.Сабина
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ
  • Ерөнхий зураач: Д.Сүхбаатар
  • Анх тайзнаа: 1866-5-30
  • Манай тайзнаа: 1974-3-09

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Крушина (Тариачин)      баритон
Людмила (Эхнэр нь)    сопрано
Маженка (Охин нь)       сопрано
Миха (Баян тариачин)   бас-баритон
Гата (Түүний эхнэр)     меццо-сопрано
Вашек (Тэдний хүү)     тенор
Еник (Хамжлага)           тенор

Кецал( залуу эр)           бас

Циркийн дарга              тенор

Эсмеральда (Циркчин)сопрано
Индиан хүн                   баритон эсвэл тенор

 

 

Залуу тариачин бүсгүй Маженка, хамжлага Еник хоёр бие биедээ хайр сэтгэлтэй боловч түүнд нь их саад тотгор учирчээ.

Маженкагийн эцэг нь зайдуу гацаанд суудаг чинээлэг тариачин Михагийн хүүд охиноо хань болгож өгөхөөр амласан юмсанж. Миха бол хөрөнгө чинээлэг, нэр хүнд ихтэй учир охиноо тэдний хүүгийн эхнэр болгох нь илүү олзтой, харин хорон санаат хойт эхийнхээ хавчлагаар харь орноор хэсүүчлэн хэд гурван зоос олдог ядуу зүдүү Еник ямар ч хэрэггүй байлаа.

Тэр тосгонд ирсэн зууч эр Кецал олон хурал хийлгэж үзжээ. Тэгээд ч энэ удаа Маженкагийн эцэг эхэд хүргэн болох хүнийг нь тэнгэрт тултал магтсан билээ.

Өвгөн, эмгэн хоёрыг ятгахад амархан байсан боловч бүсгүйн санааг эргүүлэх нь санааны зоргоор тийм ч хялбар байсангүй. Тэр зөрүүд бүсгүй сэтгэл нийлсэн хүнтэй, ерөөсөө хувь заяагаа өөрөө олно гэж зүтгээд үгэнд орохгүй байлаа. Арга барагдсан Кецал нэгэн үе бухимдсан ч тэр дорхноо ухаан зарж, хайртай хүүхэнтэйгээ ханилахаа болихыг Еникэд ч ятгажээ.

 

 

Тосгонд баяр наадам болж буй учир хоолны газар хөл хөгжөөн ихтэй ажээ, Хол нутгаас ирсэн Вашек ч энд орсон байна. Энэ бол сайхан сэтгэлтэй, тэнэгдүүхэн, лагс эр бөгөөд төрөлхийн ээрүү хэлтэй хүн юм. Вашек хэдийн гэрлэх насанд хүрсэн тул эхийн захисан сургаалыг үнэн голоосоо эрэгцүүлэн бодох болжээ. Тэгээд эхнэрээ болгох ёстой Маженкатай танилцахаар энд хүрэлцэн ирсэн юмсанжээ.

Хэрэв тэр гэрлэж чадахгүй бол үеийн нөхдийн элэг доог болох учир ичихийн эрхэнд усанд унаж үхэхээс өөр замгүй гэдгээс айна.

Ийнхүү бодлогошрон суусаар хоолны газар гав ганцаар үлдсэнээ ч мэдсэнгүй. Яг энэ үед Маженка түүнийг олж уулзав. Урьд өмнө уулзаж, учирч яваагүй болохоор Вашек Маженкаг танихгүй байна. Энэ байдлыг овжин бүсгүй Маженка далимдуулан түүнийг залилах ухаан сийлж "Хэрэв чи Маженкатай ханилбал тэр хүүхэн чамайг эгшин зуур тарчлаан тонилгоно шүү" гэж ятгахад сандарч мэгдсэн Вашек энэ насандаа Маженкатай гэрлэхгүй байх тангараг тавьжээ. Энэ хурамд Кецал Ениктэй уулзаж сохор зоосгүй хүн эхнэр авах гэдэг тэнэг хэрэг болохыг сануулан ятгав. Тэр ч бүү хэл Маженкатай суухгүй бол Еникт баян инжтэй хүүхэн олж өгөхөөс гадна асар их шан хүртээхээ ч сайхь зууч амлав. Санаандгүй байтал Еник эхнэр болгох хүүхнээ гурван зуун дукатаар арилжихад бэлэн болох бөгөөд гагцхүү Маженка заавал Михагийн хүүтэй гэрлэх ам өгөхийг зуучаас шаардана. Энэ нь зуучийн сэтгэлд ихэд нийцэх ажээ.

 

 

Вашек ганцаардан гиеүрч тосгоноор тэнүүчилж явлаа. Хэрвээ Маженкатай гэрлэсэн бол үхэх байж гэсэн бодол түүнийг шаналгаж байтал алсад хэнгэргийн дуу хадаж, Вашекийн сэтгэлийг сэргээж, дотрыг онгойлгожээ.Тосгонд нүүдлийн цирк ирсэн учир ийнхүү хөгжим, дуу болжээ. Вашек тийшээ очив. Алиалагчид талбай дээр зугаа наргиан өдөөж, үзэгчдийг урин дуудаж ур чадлаа үзүүлж байв. Вашек ч урьд өмнө үзээгүй энэ сонин чамин юмнаас салж чадахгүй ширтэн байсан бөгөөд үзэсгэлэнт цыган хүүхэн Эсмеральда түүний сэтгэлийг гоц татжээ. Вашек түүнтэй танилцахын тулд хамаг чадлаа шавхав. Энэ үед нэгэн хүн ирж баавгай болж тоглодог жүжигчин мал болтлоо согтоод ганц сайхан үзвэрээ гаргаж чадахгүйд хүрч байгааг циркийн даргад мэдэгдэв. Циркийн дарга эгшин зуур арга олж Вашект хандаж "Хэрэв чи Эсмеральдатай танилцах хүсэлтэй байгаа бол жүжигчин болж өнөөдөр баавгайд тоглох хэрэгтэй" гэв. Вашек тээнэгэлзэв. Циркийн жүжигчин болоод яаж цаашид амьдрах учраа олохгүй айна. Гэтэл түүний эцэг эх, зууч нар ирж Вашек циркийн тухай бодлоо түр мартжээ.

"Эр нөхрөө алахаас буцахгүй, хилэнт, үглээ эмтэй суухгүй. Маженкатай гэрлэхгүй" гэж Вашек уурлан хашгирав. Ийм тэнэг, цуу үг хэн гаргасны учрыг олох гэж өвгөн Миха, түүний эхнэр хоёр мэл гайхаж, цэл хөхрөв. Маженка ч энэ үед Еник өөрийг нь худалдсаныг мэдээд маш их хачирхжээ. Үүнд итгэхэд ч хэцүү байлаа. Гэтэл Кецал түүнд Еникийн баталгаат гэрээг үзүүлсэн учир Маженка уурлан бухимдаж Вашектай суухад бэлэн байгаагаа илэрхийлэв. Еник үнэн учраа хэлээд хэлээд нэмэр болсонгүй. Гэнэт Миха, түүний эхнэр хоёр олны дундаас Еникийг олж хараад таньжээ. Тэр нь Михагийн анхны эхнэрээс гарсан хүү бөгөөд орон гэрээсээ яваад олон жил болсон хүн мөн байлаа. Кецалтай тохирсон гэрээ ёсоор Маженкатай гэрлэх ёстой Михагийн хүү бол Еник болж таарлаа. Еник зууч Кецалыг овжин хуурч эхнэр болох хүнээ өөртөө худалдсан байжээ. Маженка бөөн баяр хөөр болж хайрт хүнээ тэврэн авлаа.

Орох газраа олж ядсан Кецалийг олон түмэн шоолон элэглэв. Гай газар дороос гэгчээр нүүдлийн циркийн баавгай уяанаасаа мултарсан тухай хүмүүс шуугилдав. Хүмүүс айж тал тал тийшээ зугтаж амиа хамгаалахыг завдсан хэдий ч тэр баавгай гэгч нь баг өмссөн Вашек байжээ. Циркийн жүжигчид ухаан мулгуу Вашекийг ил дагуулж олон хүний элэг доог болгохгүйн тулд далд газар нуухаар авч явав. Миха өвгөн Маженка, Еник хоёрыг адислан гэрлүүлэх ёслолыг эхлүүлэв.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр