М.Коваль ЧОНО БА ДОЛООН ИШИГ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
М.Коваль ЧОНО БА ДОЛООН ИШИГ

 

ЧОНО БА ДОЛООН ИШИГ

Гурван бүлэг, таван үзэгдэлт хүүхдийн дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: М.Коваль
  • Цомнол: Евг.Манчуров, М.Коваль
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Г.Адъяа
  • Манай тайзнаа: 1983-3-02

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Эх ямаа меццо-сопрано

Ишигнүүд: Мэдэмхий хөхсопрано

Сэжүүр хар баритон

Цовхроо улаан сопрано

Үглээ шар тенор

Зодооч цоохортенор

Отгон цагаан сопрано

Азарган тахиа тенор

Чонобас баритон

Эмгэн шулам меццо-сопрано

Шаазгай

Мэлхий

Шуламын зарц, ойн амьтадад найрал дуучид, бүжигчид

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Эрдмийн дээд эв

Эрхмийн дээд эх.

Үдшийн бүрэнхий болж  эрх хөөрхөн ишигнүүдийн унтах цаг ойртжээ. Ямааны хашааг тойрон өлсгөлөн чоно хэсүүчилнэ. Азарган тахиа аюул ойрхон байгааг өндөрсүртэй дуугаар зарлан мэдэгдлээ. Зальт чоноишигнүүд рүү довтлох аятай цагийг хүлээхээр шийдэж,  зугтан алга болов.

Өглөөний нарны тунгалаг туяанд ямааны байшин амилах мэт болж, ишигнүүдийн цовоо сэргэлэн дуу гарч,  удалгүй тэд хөөцөлдөн тоглосоор гарч ирэв.  Ишигнүүд ээжийгээ, ямар нэг үлгэр ярьж  өгөхийг хичээнгүйлж гуйцгаана.Эх ямаа хүүхдүүддээ, гэнэ алдаж, чонын саварт орсон хөөрхий нэгэн ишигний тухай үлгэр ярьж өгөв. Өдөр дунд болж, эх ямаа ярьж өгсөн үлгэрийг ямагт сайн санаж, үүд хаалгаа сайн түгжин байхыг захиад, эрх хөөрхөн ишигнүүддээ бэлэг авчрахаар явжээ.Томоогүй бяцхан ишигнүүд гэртээ орж оньсого таалцан, хөгжилдөж байх үест өлөн хөх чоно ирж, эх ямааных нь дууг дуулж үүдээ нээхийг шаардах боловч эвсэг долоон ишиг муу санаатыг таньж нэгэн дуугаар хөөж явуулав.

 

 

Хоёрдугаар   үзэгдэл

Санаа муут яван хатна

Сарьсан багваахай наранд хатна.

Эмгэн шулам амьдардаг харанхуй ой харагдана. Шулам түүдэг галд биеэ ээн, тарган тахиа авчирч өгөхөөр явсан чоныг тэсч ядан хүлээнэ. Чоно гарч ирээд, тахианаас илүү амттай тарган сайхан ишигнүүд олсноо шуламд хэлж, хэрвээ туслалцаа үзүүлбэл шанд нь 3 ишиг өгөхөөр амлана.

Шулам, хамаг ид шидээ гарган чоныг ямаа болгон хувиргах гэсэн боловч  дөнгөж урд хоёр хөл нь л ямааны туурайтай адил болжээ.

Шулам ч их юм бүтээсэн юм шиг баярлан дэвхцэж чоно ч учир зүггүй их талархсанаа илэрхийлнэ.

 

 

Гуравдугаар   үзэгдэл

Эрхийг сурахаар

Бэрхийг сур.

Ишигнүүд байрандаа хөөцөлдөж тоглосоор... Энэ үед зальт чоно ирж, эх ямааных нь дууг ижилхэн нь аргагүй дуулахад, эхээ  хүлээн ядаж байсан энхрий бяцхан ишигнүүд гэрийнхээ хаалгыг онгойлгож  орхив. Гэтэл . . . отгон цагаан л ганцаараа л овжин нуугдаж амжлаа. Хөөрч баярласан чоно, хөөрхий ишигнүүдийг хүчээр авч явлаа. Нуугдаж хоцорсон отгон цагаан, анд нөхөр азарган тахианы хамт ах эгч нараа аврахаар яаравчлан явгцгаав.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Өөд нь хаясан чулуу

Өөрийн   толгойд.

Чоно ишигнүүдийг чирсээр ойн цоорхойд гарч ирэв. Ховдог чоно олзоо, хорон шулмаас нуухаар шийджээ. Гэвч шулмыг залилахад тийм ч амаргүй. Анд найзууд, ишигнүүдийг булаацалдаж хоорондоо ноцолдож байх үед, отгон цагаан, азарган тахиа, ойн олон  амьтад амжин ирж ишигнүүдийг суллан авч явцгаав.

Хомхой сэтгэлт хоёр найз ухаан орж ухасхийсэн боловч . . оройтжээ.  Эмгэн шулам, өлсөж үхэхээс өөр замгүй болсон, өрөвдөлт найзаа хаяад явж өгнө.

 

 

Тавдугаар үзэгдэл

Эвт шаазгай

Буга барина.

Эх ямаа ишигнүүддээ бэлэг авсандаа баярласаар ирэв. Гэтэл эвий жаахан хүүхдүүд нь энд ч алга, тэнд ч алга. Гэрийн тавилга нь ундуй сундуй.Эх ямаа, хараалт чоно хайран ишигнүүдийг нь иджээ гэж харуусан гашуудаж суутал отгон цагаан тэргүүлэн, олон ишигнүүд нь гүйлдэж ирэв.Бөөн баяр хөөр, дуу шуугиан хашаа дүүрч, эх ямаа, энхрий жаахан ишигнүүд, ойн олон найз нөхөдтэйгөө эвийн хүчийг магтан дуулцгаана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр