М.Минков ХӨГЖМИЙН ГАЙХАМШИГ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
М.Минков ХӨГЖМИЙН ГАЙХАМШИГ

 

Эхлэл төгсгөл бүхий Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт хүүхдийн инээдмийн дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: М.Минков
  • Цомнол: Н.Сац, В.Полякова
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 1986-11-02

 

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

 

Улаан үст салбадай тенор
Цагаан үст салбадай баритон
Жин      /ах дүу хоёр/сопрано

Бум      хөгжимчин/меццо-сопрано

Тэнэг хаан бас

Нойрмаа хатанмеццо-сопрано

Усан нүдэт гүнжсопрано

Пижигнүүр /хааны тагнуул/ тенор

Хатгуур /хааны элч/ баритон

Их сайд меццо-сопрано

Дэд сайд тенор

Жек нохойбас

 

 

Салбадайнууд:

Улаан, цагаан үст салбадайнууд, хөгжөөн цэнгэлт наадамд явахаар бэлдэцгээнэ. Энэ завсар хөгжмийн театрт хоёул дуулбал хоёрол, гурвуул дуулбал гурвал, дөрвүүл дуулбал дөрвөл гэж нэрлэгддгийг тайлбарлаад харин бүгдээрээ нийлж дуулбал „Хамгийн эвсэг найрал дуу" болж, түүнд үзэгч та нарыг идэвхтэй оролцохыг урина. Улаан, цагаан үст салбадайнууд, та нартай цуг үлгэрийн оронд амьдардаг Тэнэг хааныд очихоор шийдвэрлэв. Баргил бүдүүн хоолойтой тэнэг хаан, (бас), бас бүдүүн хоолойтой хатан (меццо-сопрано), хүнгэнэсэн дуут эмч (баритон), жингэнэсэн дуут гүнж (колоратурны сопрано), тунгалаг нарийн хоолойт хааны тагнуул (тенор) бүгд л өөр өөрсдийн  хоолойн онцлогийг магтан  дуулцгаана.

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Тэнэг хааны ордон. Хатан тэнэг хаанаа унтуулах гэж бүүвэйн дуу дуулна. Тэнэг хааны сайд нар ирж айлтгал хийхийг хүсэхэд хаан дуртай дургүй зөвшөөрөв. Их сайд дальдчин, Дэд сайд долгинон, хан хүү „хамгийн"  түрүүнд хоёрын тоо авсныг сүр бадруулан мэдэгдэнэ.  Тэнэг хаан:

Хамаг хүүхдийн манлайд

Хоёрын тоо авсан тул

„Том хэрээ" одонгоор

Түргэн шагнах хэрэгтэй гэлээ.

Бах нь ханасан сайд нар, тэнэг хааныгаа цэцэн цэлмэг гэж гайхан дуу алдацгааж магтаад, хан хүүд, баяр хүргэн маш чангаар алга ташихыг шаардана. Энэ үед хааны эмч ирж, алтан цацрагт алмас эрдэнийн чулуугаа алдаж осолдсоноос болж, усан нүдэт гүнжийн бие муудаж, эм хичнээн өгөөд ч эдгэрч өгөхгүй байгааг мэдэгдэв. Гүнж уйлан хайлж, хааны тагнуул тэргүүлэн, хамаг олноороо эрдэнийн чулууны эрэлд гарснаар энэ үзэгдэл төгсөнө.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Ой. Эрдэнийн чулуу эрсээр хүйтэн шуурганд төөрч, хөлдөж үхэх шахсан Жин, Бум хоёр гарч ирэв. Дуугаа дуулж дулаацаад, замаа олохыг хичээвч цасан шуурга нүүр нүдгүй шавхуурдана. Улаан үст салбадай ирж „Хамгийн эвсэг найрал дуу"-тайгаа хамтран, яруу сайхан дуулахад Жин, Бумын сэтгэл сэргэн, хүч орж,   урагш тэмүүлэн   алхалж,  урам зоригтой болно.

Баярлалаа, хөгжим чамдаа!

Хөгжим, хөгжим, хөгжим

Баярлалаа, хөгжим чамдаа!

 

 

Гуравдугаар үзэгдэл

Тэнэг хааны ордонд усан нүдэт гүнж, урагшгүй эмч хоёр байна. Эмч гүнжийг эмнэх гэж элдвээр аргадна. Эрх  гүнж, энийг ч идэхгүй, тэрийг ч уухгүй гэж эрхлэн маяглана. Хааны сайд нар түүнийг хэрхэн номхтгох тухай ухаан сийлцгээнэ. Гэнэт  хөгжим  эгшиглэж  Жин, Бум хоёр гарч  ирэв.

Хүнд хэцүү цагт

Хөгжим чамд тусална

Сайхан хөгжим бидэнтэй үүрд хамт

Хөгжмийн сайхан аянд хөөрч сэргэсэн хаан, гүнж, сайдууд бүгд хөгжилдөн бүжиглэнэ.

Гэтэл тэнэг хааны дээрэнгүй зөрүүд зан хөдөлж:

Өөдгүй муу салбадайнуудыг

Үтэр түргэн барь! гэж тушаана.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

                 Тэнэг хааны ордноосЖин, Бум  хоёр зугтангарчээ. Жингийн бөмбөр,  Бумын  лимбэ    эвдэрч   хэмхэрчээ. Амьдралынх нь найдвар болсон  хөгжимнь эвдэрч  засах аргагүй болсонд тэд ихэд гутарна.

 

Тавдугаар үзэгдэл

Ойн цоорхойд. Яруу хөгжмийн эгшгэнд сэтгэл нь ариусч, сайн сайхныг мөрөөдөх болсон гүнж, тэнэг аавынхаа ордноос оргон гарч, Жин, Бум хоёрыг хайж явна. Жин, Бумыг эрж цөхрөнгөө барсан хааны тагнуул, үнэрч нохой авчрахаар явна. Энэ үед эмчийн хувцас өмсч  зүсээ хувиргасан улаан үст салбадай ирж:

Уйтгар гуниг тохиолдвол

Уйлж унжих хэрэггүй

Инээдээс сайн эм

Энэ дэлхийд байхгүй гэж дуулсаар  явцгаана

 

Зургаадугаар үзэгдэл

Жүжгийн баатрууд мааньцугларч, энэ дуурийг бүтээгч цомнол зохиогч, хөгжмийн зохиолч нарын тухай дуулцгаана.

 Зохиолч шөнөжин сууж

 Зохиол шүлгээ бичсээр

 Хөгжмийн зохиолч ах маань

Хөгжилтэй сайхан ая зохиосоор

Хөл, гар, толгой нь хүртэл

Хөшиж  ядран сууцгааж байна...

Ая дууны сайхан эгшиг

Алаг хорвоод түгэн тархлаа

Зохиосон жүжгээ дуусаад

Баяр баясгалантай бид бүгдээрээ

Хөгжмийн гайхамшигт хөтлөгдөн, хөг ая яруусан дуурьссаар жүжиг  төгсөнө.

Энэ танхимд цугларсан биднийг

Эгнэгт найз нөхөд болгосон

Хөгжим чамдаа баярлалаа!

Хөгжим хөгжим хөгжим!

Хөөр баярын далай...

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр