Б.Перголези ЗАРЦ ХАТАГТАЙ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Б.Перголези ЗАРЦ ХАТАГТАЙ

 

Хоёр үзэгдэлт хошин дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Перголези
  • Цомнол: Дж.Федерико
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Найруулагч: Д.Жаргалсайхан АЖ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 1987-5-07

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл

 

Доктор Уберто  бас-баритон

Серпина түүний зарц    сопрано

Веспоне зарц    тенор

 

 

Доктор Убертогийн тасалгаа

Өрөөн доторх юмс эмх замбраагүй хөглөрнө.

Ганц бие хөгшин доктор Уберто орноосоо босон өрөөн дотуураа ууртай нь аргагүй холхино.

Эрхэмсэг ноёнтон уурлаж уцаарлахаас ч яахав.

Бага үд болж байхад зарц хүүхэн Серпинагийн «Ивээлээр» өглөөний цайгаа ч уугаагүй байгаа ажаэ.

Серпина гэдэг энэ муу охиныг өрөвдөж хайрласандаа л авч тэжээсэн юм. Гэтэл ачийг минь яаж хариулж байна даа. Золгүй эзэн намайгаа басамжлан зарц минь биш, харин би, эрхэмсэг Уберто, түүний зарц шиг байх боллоо.

Тэнгэр минь! Өглөөнийхөө цайг түргэхэн шиг уухсан гэж санаа алдан сууна. Веспоне гэгч зарцдаа хандан чи тэр өрөвдөх сэтгэлгүй үйлчлэгчийг дуудаж, эзэнтэнд яаралтай ажил гарсан тул  өглөөний цайгаа уулгүй явах нь байна шүү гэж хэлээд ир гэж явуулна.

Гэтэл Серпина ууртай нь аргагүй Веспоне шал хэрэггүй юмны төлөө намайг дуудан тух алдуулж яаж зүрхлэв! гэж хараал тавьсаар орж ирэн, өглөөний цай ч яахав нэгэнт оройтчихлоо эзэнтэн хүлээж байгаад нэгмөсөн үдийн хоолоо л иднэ биз. Би таныг хааш нь ч явуулахгүй гэж үглэнэ!

Гөжүүд зантай зарц хүүхэнтэй хэрэлдэж маргаад ч яахав. Ерөөсөө л авгай авдаг хэрэг ээ. Авгай минь л эдэнтэй учраа ололцож байг. Тэхлээр миний үнэнч зарц Веспоне надад авгай олж өгөх ёстой. Үүнд эргэлзэх юмгүй гэж цөхөрсөн эзэнтэн үглэхэд Серпина тэг, тэг, эзэнтэн авгай авч айл болох цаг болсон гэж баяр хүргээд харин Веспонед төвөг удах хэрэг байна уу даа, харин надтай суучихвал яасан юм гэж Убертог шалж зовооно.

Зарц бүсгүйгээ ингэж хэлнэ гэж бодоогүй явсан Уберто ичиж зовохдоо нүүр хийх газаргүй болж мэл гайхна.

 

 

Уберто баяны цэцэрлэг.

Мөнгөнд дуртай, шунаг сэтгэлт Убертог буулгаж авах нарийн төлөвлөгөөг зарц хүүхэн аль хэдийн зохиожээ.

Серпинад хахуульдуулсан үнэнч зарц Веспоне ч зарц хүүхний бодож зохиосон жүжиглэлд оролцон тоглохоор болно. Веспонед цэргийн даргын хувцас өмсгөөд надтай суух гэж байгаа хүн гэж Серпина эзэндээ танилцуулахаар шийднэ. Эзэнтэн минь нэгэнт гэрлэх болсноос хойш би ч гэсэн өөрийгөө бодохоос яахав. Энэ нэг гүжирмэг, цочмог ууртай, итали хэл мэдэхгүй цэргийн даргатай суухаас яахав. Инжиндээ их л мөнгө нэхэж байна даа. Одоо яадаг билээ гэж Серпина уруу царайлна. Яг энэ үеэр цэргийн даргын хувцас өмсөж дүрээ хувиргасан Веспоне орж ирээд их л бүдүүлэг зан гарган сүржигнэн жүжиглэнэ. Энэ зэрлэг офицер Серпинатай суувал надаас их гарлага гарах нь гэж айсан Уберто зарц хүүхэнтэйгээ өөрөө сууна гэж ам алдана. Эзнээ нэгэнт ам  алдуулсны дараа Веспоне  багаа хуулж  хаяна.

Уберто давагдсанаа сая мэдэв. Нэгэнт ам алдсан болохоор яах ч аргагүй.  Ингэж зарц хүүхэн эзэгтэй болох нь тэр.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр