Т.Хренников ШУУРГАНААР

Үнэлэмж
(0 үнэлгээ)

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Т.Хренников
  • Цомнол: А.Файко, Н.Вирти
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ, зөвлөх В.В.Багратуни
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 1987-5-10

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Ленин 

Фрол Баев        бас

Наталья           сопрано

Андрей             тенор

Аксинья            меццосопрано

Листрат            баритон

Лёнька            тенор

Сторожев         бас баритон

Антонов            тенор

Косова            меццосопрано

Афонька           бас

Карась            тенор

Федюша           баритон

Чирикин            баритон

1-р хүүхэн

2-р  хүүхэн

Бөгтөр  эр

1-р тариачин

2-р   тариачин

Лениний   туслах

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Дворики тосгон. Коммунистууд хэн нэг хүнийг хүлээж байна. Чирикин тушаал авч ирэв. Тэд тосгоноос явж, партизаны отряд байгуулах тушаал авав.Фрол болон тосгоны ардууд тариачид, коммунистуудын үгэнд итгэхгүй эргэлзэж чухам хэний үгийг дагахаа мэдэхгүй байна.

Төрсөн ах дүү Листрат, Ленька хоёр маргалдаж нэг нь ажилчин тариачны талд бат зогсож нөгөө нь нутгийн баячууд Сторожевыг дагана.Коммунист Листрат тэргүүтэй тосгоны эрчүүд явах үед тосгоныхны дунд Антоновчууд ирж бидэнд сайн сайхан цаг ирж талх тариа, аз жаргал авчрах гэнэ гэж дахин шуугиан дэгдэнэ. Энэ үед Антоновчууд ирж Фрол тэргүүтэй тосгоны ардууд тариачид тэднийг талх давс барин хүндэтгэн угтана.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Аксиньягийн гэр.

Листрат, Ленька хоёрын эх Аксинья хоёр хүүгийнхээ төлөө санаа зовон гиюүрч сууна. Гэтэл Листрат Леня хоёр цуван ирж ярилцсан бодовч үзэл бодол нь нийлсэнгүй. Гэнэт нутгийн баян Сторожевыг ирж явна гэхэд гэртээ харьж эхийгээ эргэж ирье гэхэд нь санаа тавин зөвшөөрсөн Сторожев яагаад надад итгэхгүй хардаж мөрдөв гэж зэвүүцсэн Лёня ахыгаа нуув. Сторожев Лёняг хардаж сэрдэж нэгжсэн боловч юу ч олсонгүй. Гэтэл Ленька ахтайгаа цуг явахаар шийдэв. Хоёр хүүтэйгээ учирсан эх Аксинья хүүхдүүд нь нэгэн зорилгод санаа шулуудахад баярлан тэднийг үднэ.

 

 

Гуравдугаар үзэгдэл

Антоновчууд тосгонд ирсээр сар гаруй болсон боловч тариачдын ахуй амьдрал сайжирсангүй, харин ч дураараа дургиж, алах талах нь ихдэж гай зовлон нэмэгдэв. Одоо л Фрол хууртагдсанаа ойлгож, үнэн учрыг олохоор Москва руу Ленинтэй уулзахаар явна. Наташа өөрийн хайрт хүн Ленькаг Сторожеваас асуусанд Ленькад өшөрхсөн Сторожев түүнийг улаантантай нийлж комиссар  хүүхэнтэй нөхцсөн хэмээн худал хэлнэ.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Наташа гэртээ ганцаар Сторожевын худал гүтгэлгэнд итгэж түүнээс хүүхэд олсонд гутран хайрт хүндээ гомдож, амь насаа хороохоор шийдэх мөчид Леня ирж учир явдлыг ойлгуулан тайвшруулж энхрийлэн бүүвэйн дуугаа дуулна.

 

 

Тавдугаар үзэгдэл

Фрол Баев,  Андрей нар  Кремльд иржээ. Ленин Тамбовоос ирсэн тариачдыг хүндэтгэн хүлээн авна.

 

 

Зургаадугаар үзэгдэл

Фрол Баев тосгоны тариачдад Ленинтэй уулзсан тухайгаа удахгүй хөдөөд болох шинэ өөрчлөлтийн тухай сэтгэл догдлон яриад Фрол Баев бусад ойр орчны тосгонуудад очиж хувьсгалын үнэн мөнийг ухуулахаар явна. Сторожев тэргүүтэй дээрэмчид Фрол Баевын замыг тосч, түүнийг тамлан ална.

Сторожев баригдаж, Леня харуулд гарчээ. Сторожев Леняг шархдуулан зугатаах боловч Наташагийн мэргэн буудалтаас зугатааж чадсангүй. Тосгоны тариачид ардууд цуглан ирж шинэ залуу Зөвлөлт төрийг хамгаалан Лениний үзэл санаанд бат зогсож чадна гэдгээ илэрхийлнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр