Ж.Пуччини ТУРАНДОТ

Үнэлэмж
(3 үнэлгээ)
Ж.Пуччини ТУРАНДОТ

 

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж .Пуччини
  • Цомнол: Ж.Адами, Р.Симони
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1926-4-25
  • Манай тайзнаа: 1990-4

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

ТУРАНДОТ  хятадын гүнж         (сопрано)

ИМПЕРАТОР хятадын хаан        (тенор)

ТӨМӨР ХААН Монголын хаан    (бас)

КАЛАФ түүний хүү                   (тенор)

ЛЮ Төмөр ханы зарц               (сопрано)

ПИНГ Ордны сайд                    (баритон)

ПОНГ Ордны сайд                   (тенор)

ПАНГ Ордны сайд                    (тенор)

МАНДАРИН                              (баритон)

ПЕРСИЙН ХАН ХҮҮ                  (тенор)

ЯРГАЧИН

 Хотын иргэд, цэргүүдэд,  найрал дуучид оролцоно. Дуурийн үйл явдал Бээжин хотод болно.

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Дорно дахиныүлгэрийн хот.

Харангын дуунаар хүмүүс ордны талбайд цугларчээ.

Олны сонорт: “Турандот бүсгүй, тааврыг хариулсан эрийн гэргий болно гэнэ. Хэрвээ тэр эр таахгүй 6ол цаазын тавцанд очиж толгойгүй болох юм” гэж  зарлиг уншина.

Аймшигт энэ харгис мэдээ хүмүүсийн зүрхийг шимшрүүлнэ. Саяхан Турандотын, хэлсэн тааврыг тайлж чадаагүй Персийи ханхүү толгойгоо авхуулах юм байхаа гэж хэлцэж байтал гэнэт “Аав минь!” гэх дуу хадаж эцэг хүү хоёр уулзана.

Энэ нь Монголын хаан Төмөр түүний хүү хоёр билээ. Гэвч саяхан Турандот бүсгүйн нинжин сэтгэлгүй аллага хядлагыг харсан монголын ханхүү Турандотын тэр аймшигт тааврыг таахаар зориглон шийднэ.

Харин энэ аз туршсан аюулт алхмыг мэдсэн Төмөр хаан зарц бүсгүй Лю, олон түмэн тэрч бүү хэл ордны сайдууд Пинг, Понг, Панг нар хүртэл хориглож хэрэггүй, амины чинь гарз гэхэд  Монголын ханхүү зорьсондоо хүрч чадна гэж андгайлна.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Төрийн гурван сайд Пинг, Понг, Панг нар Хятадын хааны ордны үйлийн үртэй тамын ажлаас яаж салах тухай бас нөгөө нэр нь үл мэдэгдэх  залуу эрийг өрөвдөж эсэн мэнд дээрээ нутгийн зүг яваасай гэж арга бүхнийг зохиовч амжилтанд хүрэхгүй байгаадаа харамсана.

 

 

Гуравдугаар үзэгдэл

Ордны өмнө дахин хумүүс цуглаж нэр нь үл мэдэгдэх ханхүүг эндээс түргэн явахыг шаардана.

Гэтэл хятадын хаан шадар мэргэдийнхээ хамт байраа эзлэн сууж, таавраа эхлэхийг охин Турандотод зөвшөөрлөө.

Турандот бүсгүй нэгийг бодов бололтой  ”…Би ертөнцийн эр хүн бүхнийг үзэн яддаг. Намайг бага байхад яг чам шиг царай зүстэй ийм хүмүүс биднийг дайлаар эзэлж дээрэмдээд миний нүдний өмнө эмэг эх, ээж хоёрыг минь тамлан хүчирхийлэн алсан тэр мөчөөс хойш би эр хүнийг үзэн ядаж тэднээс өшөөгөө авдаг болсон…” гэж хэлээд гурван тааврыг хэлэхэд нэр нь үл мэдэгдэх ханхүү эхнийх нь «Найдвар» дараагийнх нь «Зүрхний цус» сүүлчийнх нь «Хайр дурлал» гэж таагаад харин хариуд нь та гурван таавраа миний амьтай дүйж таалгасан, одоо би нэг таавар таалгая хэрвээ та тайлбал таны санаснаар болог эс тайлбал та минийх болно гээд «Миний нэр хэн бэ, хаанахын хүн бэ» гэж хэлээд тааврынхаа хариуг хүлээнэ.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Хятадын хааны ордныхон зарцаасаа эхлээд сайд түшмэлээ хүртэл шөнөжингөө сандарч хөл алдан гүйлдсэн боловч нэр нь үл мэдэгдэх Хан хүүгийн хэлсэн тааврыг тайлж чадахгүй, аргаа барж байтал үүр цайж   тааврын   хариуг хэлэх цаг боллоо.

Турандот албатууддаа зарлиг буулгаж Төмөр  түүний зарц бүсгүй Люг авчирч байцаалт явуулавч зарц бүсгүй Лю Монголын ханхүүд хайртай болохоо хэлээд хайртай хүнийхээ нэрийг хэнд ч хэлэхгүй гэж өөрийгөө хорооно.

Монголын хан хүү, Турандот бүсгүйн эмгэнэлт хөлдүү цэвдэг хүйтэн сэтгэлийг хайр дурлалын уянгаар уяруулан дуулж, уй гашуун аллага тамлалын далайд умбасан хүн ардад аз жаргал итгэл найдварын гэрлийг авчрахад хуран цугласан олон Монголын ханхүүд:

«Мөнхийн их амьдрал, хайрын хүч, нарны туяа амьдын бат жаргал. Бид чамайг алдаршуулъя» гэж ерөөл дэвшүүлнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр