Ж.Верди АИДА

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Ж.Верди АИДА

 

 

4 бүлэг, 7 үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Верди
  • Цомнол: А.Гисланцони, К.Дю.Локль
  • Удирдаач: Роберто Салвалане
  • Хореграфи: Н.Дашбямба СТА
  • Найруулагч: А.П.Чепурной /ОХУ/ УГЗ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА, ЕНШ
  • Хувцас дизайнер: Г.Оюун
  • Анх тайзнаа: 1871.12.24
  • Манай тайзнаа: 2011-4-30

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг.
  • Гуравдугаар бүлэг.
  • Дөрөвдүгээр бүлэг.

 

Аида                /Этиопын гүнж,олзны бүсгүй/              (сопрано)             

Радамес           /Хааны ордны хамгаалалтын дарга/      (тенор)                 

Амнерис           /Хааны  гүнж/                                       (меццо-сопрано)

Рамфис            /Сүмийн тэргүүн зайран/                       (бас)                   

Амонасро         /Этиопын хаан, Аидагийн эцэг/            (баритон)             

Египетийн хаан                                                             (бас)               Элч                                                                              (тенор)           

Их тахилчмаа                                                               (сопрано)           

Зайран, удганууд, төр засгийнхан, цэргийн эрхтнүүд, ордныхон, цэргүүд, боолчууд, Этиопын олзлогдогсод болон Египетийн иргэдэд УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын нэгдсэн найрал дуучид, УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

Мемфис дахь хааны ордон.Тэргүүн зайран Рамфис, Этиопчууд Египет рүү довтлох гэж байгаа тухай ордны хамгаалалтын залуу ахлагч Радамест дуулгана. Радамес тэр дайнд их цэргийг удирдан ялалт байгуулж нэр төр олоод өөрийн хайрт Этиоп боол бүсгүй Аидаг эрх чөлөөтэй болгохыг тэсч ядан хүснэ. Радамест дурласан хааны гүнж Амнерис Аидатай ярилцах зуураа хардах сэтгэлээ илэрхийлнэ. Аида мөн сэтгэлийн зовлон эдэлж Радамесийг хайрлах сэтгэл, Этиопын ард түмний хувь заяаны төлөө давхар түгшинэ. Эзэн хааныг гарч ирэхэд элч хүрэлцэн ирж Аидагийн эцэг, Этиопын хаан Амонасро цэрэг хөдөлгөн Фивад ойртон ирж байгаа тухай мэдэгдэнэ. Эзэн хаан тэдэнтэй дайтах их цэргийн жанжнаар Радамесийг сонгоно. Цөхөрсөн Аида ялалт байгуулахыг Радамест хүсэх боловч өөртөө үхлийг сонгохоор шийдэн ядна. Сүмд сүлд хийморын ёслол болж тэргүүн зайран Рамфис дээдсийн ариун илдийг Радамест гардуулан өгнө.

 

 

Боол бүсгүйчүүд ялгуулсан баатар Радамесийг хүлээж буй Амнерисийг хувцаслах зуур Аида түүний титмийг авчирна.  Амнерис Аидаг уран аргаар эрхэндээ оруулан Радамесаас хайраа татахыг тулган дарамтална. Фива боомтын талбайд ялагчдыг угтаж байна. Радамес ирж хүндэтгэлтэйгээр ёслоход эзэн хаан Амнерисийн гараар түүний тэргүүнд алдрын титмийг зүүлгэж өгнө. Эзэн хаан түүний хүслийг биелүүлэхээ амлахад Радамес олзлогдогсдыг авчирч танилцуулна. Тэдний дунд Амонасро байх бөгөөд өөрийгөө илчлэхгүй байхыг охиндоо сануулна. Тэрээр Этиопын хааныг дайны талбарт үрэгдсэн гэх бөгөөд олзныхон болон боолчуудад өршөөл үзүүлэхийг фараоноос гуйна. Эзэн хаан олзныхныг чөлөөлж харин Рамфисийн зөвлөснөөр эцэг охин хоёрыг барьцаанд үлдээхээр болж Амнерисийн гарыг Радамест атгуулна.

 

 

Нил мөрний эрэг дээрх шөнө. Сүмээс Изиде бурхны сүлд дуулал эгшиглэнэ.  Амнерис Радаместай хуримлахаар бэлдэж, Аида насан туршдаа уучлахыг гуйхаар Радамесийн ирэхийг хүлээнэ.  Гэнэт Амонасро гарч ирэв. Тэрээр Аида, Радамес хоёрыг гадарласан байна. Түүнийхээр бол Этиопчуудыг эргэн ялахад тус болох нууцыг Радамесаас эвтэйхэн тандах явдал гэнэ.  Аида үүнээс татгалзах боловч эцэг нь түүнийг хүчлэн шаардав. Радамес Аидатай уулзан энхрийлж дахин ялалт байгуулж өөрийг нь авах хүслээ эзэн хаанд илэрхийлэхээ андгайлав.  Аида харин эндээс оргох санал гаргана. Радамес нилээд эргэлзсэний эцэст зөвшөөрөв.  Аида хилийн аль хэсэг нь хамгаалалтгүй байдгийг асуухад Радамес нууцыг задална. Тэр нь Египетчүүд дайсан руу довтлоход бэлэн байдаг цорын ганц зам гэнэ.  Энэ мөчид Амонасро нуугдсан газраасаа гарч ирэн өөрийгөө илчилнэ.

Залуу дайчинд эх орноосоо урвах гэсэн санаа сэтгэлийг нь түгшээнэ. Сүмээс Амнерис, Рамфис нар гарч ирэхэд Аида эцэгтэйгээ оргон зайлах бөгөөд Радамес өөрийгөө тэдний гарт тушаана.

 

 

Хааны ордон. Амнерис,Аидаг оргосон болон Радамесийг урвасанд гашуудан шанална. Тэрээр хэрвээ өөрийг нь хайрлавал эзэн хааны өршөөл үзүүлж чадахаа Радамест амлана. Гэвч Радамесийн сэтгэлийг эргүүлж чадсангүй.
Ордны доод нүхэн өрөөнд Радамесийг амьдаар нь сүмийн бунханд оршуулан цаазлах ял хэлэлцэхэд Амнерис бүх зайрангуудыг зүхэн хараана. Сүмийн доод нүхэнд Радамес зөвхөн Аидаг бодон үхлээ хүлээнэ. Гэнэт хайртынхаа зовлонг хуваалцахаар бунхныг нэвтрэн орж ирсэн Аидагийн ёолох дуу сонсогдов. Тэр үхэх ёстой гэжүү гэсэн аймшигт бодол Радамесийг цочооход,  Аида түүнийг тайтгаруулна. Тэдний үхэл Амнерисийн мөргөлийн уншлагатай сүлэлдэн уусна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр