Ж.Верди ТРУБАДУР

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Ж.Верди ТРУБАДУР

 

 

Дөрвөн бүлэг, найман үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Верди
  • Цомнол: С.Каммарано
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1853-1-19
  • Манай тайзнаа: 1994-5-28

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Дөрөвдүгээр бүлэг
  • Дөрөвдүгээр бүлэг

 

 

 

Ди Луна    (баритон)            

Леонора    (сопрано)           
Азучена    (меццо-сопрано) 
Манрико   (тенор)               
Феррандо (бас)                  
Инес         (сопрано)           
Рюиц        (тенор)               

Өвгөн цыган                     

Мэдээ хүргэгч                    

УДБЭТ-ын найрал дуучид оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

 

 

Нэгдүгээр үзэгдэл

            Эртний нэгэн цайз. Эрхэмсэг гүн ди Лунаг хүлээх зуур Феррандо нөхөддөө олон жилийн өмнө ди Луна гүний гэр бүлийнхэнд тохиолдсон нэгэн аймшигт түүхийг ярьж өгнө. Олон жилийн өмнө бурхан болооч хөгшин гүн ди Луна хоёр хүүтэй байжээ. Нэг удаа хүүхдийн орны дэргэд хөгшин цыган байхыг харсан асрагч тусламж дуудан орилжээ. Урилгагүй зочныг барьж, ордноос хөөсөн боловч бяцхан хүүгийн бие муудсан байна. Хөгшин цыганыг аюул авчирсан хэмээн сэжиглэн шатаажээ. Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй. Хөгшин шулмыг цаазалсан тэр өдөр түүний охин ордонд сэм нэвтэрч гүнгийн бяцхан хүүг хулгайлжээ. Хүүг эрээд олоогүй бөгөөд хөгшин шулмыг шатаасан нурмаас хүүхдийн араг яс олдсон аж. Хөгшин гүн хүүгээ амьд гэдэгт итгэж байсан ба дүүгээ эрж олохыг залуу эзэнтэнд захижээ. Шатсан шулмын сүнс шар шувуунд хувилж, тэр шар шувуу шөнө дөлөөр энэ хавиар байнга үзэгддэг болсон хэмээн Феррандо яриагаа өндөрлөв.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Цэцэрлэг. Шөнө.

Залуу ван авхай Леонора өөрийн найз бүсгүй Инесд, Манрико гэгч залууд дурласан тухайгаа ярьж хүлээнэ.

Орой болсон тул Инес Леонораг дагуулан явна. Манрико ирэхгүй бололтой.

Гүн ди Луна ирнэ. Леонорагийн цонх гэрэлтэй байх бөгөөд үүнийг харсан гүнгийн сэтгэлд хар бууна. Бүсгүй хэн нэгэн хүнийг хүлээж байгаа бололтой. Энэ үед цэцэрлэгт хүн дуулах сонсогдлоо. Трубадур иржээ. Харанхуйд Леонора гүнг тэврэн авах боловч андуурснаа ойлгон Манрикогоос уучлалт гуйна.

Манриког нүүрээ ил гаргахад гүн эртний дайснаа танина. Доромжлогдсон гүн сэлмээ сугалан Манрикотой илд зөрүүлнэ. Леонора тэднийг салгахыг оролдох боловч тамирдан унана.

 

 

Гуравдугаар үзэгдэл

Бискай уулын бэлд цыганы нүүдэл буудаллан тухалжээ. Азучена Манрикод эхийнхээ үхэл болон өөрийн аймшигт алдааны тухай ярьж өгнө. Өшөөгөө авахын тулд тэрээр гүнгийн бяцхан хүүг хулгайлж галд шатаахыг хүсчээ... Гэвч уй гашуудаа баригдан, андуурч өөрийн төрсөн үрээ галд шатаажээ.

Манрико гайхан эхээ ширтэнэ. Тэрээр Азученагийи хүү биш аж. Азучена түүнийг төрсөн үр шигээ хайрлан өсгөж, асарч сувилснаа ярьж, одоо ч хайртай байдгаа хэлнэ. Гэхдээ Манрико гүнгээс өшөөгөө авах ёстой гэдгийг ойлгуулна.

Энэ үед Манрикогийи найз Рюицээс элч ирнэ. Манриког үхсэн гэсэн худал мэдээ авсан Леонора гэлэнмаа болохоор завдаж буй тухай Рюиц захидалдаа бичжээ.

Хайртыгаа аврахаар Манрико яаран замд гарна.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Нэгэн сүмийн ойролцоо.

Гүн ди Луна Леонораг хулгайлахаар цэргийн хамт иржээ. Гэлэнмаа нар сүм рүү өглөөний мөргөл үйлдэхээр явна. Тэдний дунд Леонора байна. Гүн тэдэнд ойртон ирж Леонораг эхнэрээ болохыг гуйна. Энэ үед сүмийн хаалгаар Манрико нөхдийн хамт орж ирнэ. Гүн Манрикотой илд зөрүүлэхийг хүссэн боловч арга буюу хүчин мөхөсдөж явна. Хайртай хоёр тэврэлдэн уулзлаа.

 

 

Тавдугаар үзэгдэл

Цэргийн лагерь. Гүнгийн цэргүүд Манрико, Леонора хоёрын нуугдсан цайзыг эзлэхээр бэлдэнэ.

Цэргүүд баривчлагдсан Азученаг гүн дээр авчирна. Хүүгээ хайж яваа ядарсан тэнүүлч хэмээн Азучена учирлан гуйж, суллан явуулахыг гуйна. Гүн түүнийг хөөхийг тушаана. Энэ үед Феррандо ирж, Азучена олон жилийн өмнө дүүг нь хулгайлсан цыган мөн болохыг танина.

Гүн түүнээс өчиг авахыг цэргүүддээ даалгана.

 

 

Зургаадугаар үзэгдэл

Манрико, Леонора хоёрын хуримыг хийхэд бүх юм бэлэн болжээ.

Өрөөнд Рюиц орж ирэн Азучена баригдсан болохыг дуулгана. Түүнийг шатаах ажээ.

Цонхоор дайсны лагерь болон түүдэг гал харагдана. Эхээ аврахаар залуу эр цэргүүдээ тулаанд дуудна.

 

 

Долоодугаар үзэгдэл

Шоронгийн цамхаг

Азученаг аврах оролдлого бүтэлгүй болж, Манрико баригджээ.

Леонораг Манрикотой уулзчих вий хэмээн айж, гүн өнөө шөнөдөө багтаан эх хүү хоёрыг цаазлахаар шийджээ.

Леонора Манриког суллахыг гүнгээс гуйх боловч гүн шийдвэрээ өөрчилсөнгүй. Хор шар нь буцалсан гүн Леонораг орхин явахыг завдтал Леонора нэгэн болзол тавина. Хэрвээ гүн Манриког суллавал Леонора түүний эхнэр болох аж. Мөн бүсгүй Манрикотой сүүлчийн удаа уулзах зөвшөөрөл гуйна. Баярласан гүн зөвшөөрнө. Леонора түүнд мэдэгдэлгүйгээр бөгжиндөө нуусан хороо ууна.

 

 

Наймдугаар үзэгдэл

Шоронгийн харанхуй өрөө

Тамлуулж ядарсан Азучена үхлүүт хэвтэнэ. Манрико дэмийрч буй эхээ тайвшруулан унтуулна.

Хаалга нээгдэн Леонора орж ирнэ. Хайртдаа эрх чөлөө авчирснаа хэлж Леонаро түүнийг тэвэрнэ.

Дахин хамт байна хэмээн Манрико баярлах боловч Леонора үлдэх ёстойгоо хэлнэ. Сэтгэл урвасан хэмээн Манрико түүнийг зэмлэн хөөнө.

Хайртдаа үнэнч тэрээр хор ууснаа хэлж, Манрикогийн гар дээр үхнэ.

Леонораг хүлээж цөхсөн гүн хойноос нь ирж хууртсанаа мэднэ. Гүн Манриког даруй цаазлах тушаал өгнө. Цэргүүд Манриког авч явна.

Азучена сэрж хүүгээ хайх боловч олсонгүй. Хүү минь хаа байна? Гүн түүнийг цонх руу чирч харуулна. Манрико цаазлагджээ.

«Мэдэж ав! Тэр чиний дүү!» хэмээн Азучена хашгирч, үхэтхийн унав.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр