Ж.Верди РИГОЛЕТТО

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Ж.Верди РИГОЛЕТТО

 

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Верди
  • Цомнол: В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоор Ф.Пьяве
  • Удирдаач: Роберто Салвалаио
  • Найруулагч: Ё.Цэрэндолгор УГЗ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1851-3-11
  • Манай тайзнаа: 1985-1-10

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр бүлэг

Риголетто       /Ордны алиа салбадай/ баритон   -Э.Амартүвшин МУГЖ, А.Сайнбаяр СТА

Мантуанский /Герцог/                        (тенор)   -М.Даваадорж

Жильда-     /Риголеттогийн   охин/   (сопрано)    -Ө.Уянга МУГЖ

Спарафучиле /хөлсний  алуурч/        (бас)         -Б.Алтанхуяг СТА

Маддалена   /түүний   дүү/             (меццо-сопрано) -Р.Доржхорол СТА

Жиованна    /Жильдагийн   зарц/   (меццо-сопрано) - М.Дариймаа СТА

Монтероне гүн                                  (бас)        - О.Хүрэлбаатар СТА, Э.Бумхүү СТА  

Марулло                                           (баритон)    - М.Болд МУГЖ  

Борса                                               (тенор)      - Г.Шижирболд СТА   

Чепрано   гүн                                   (бас)          -С.Бат-Эрдэнэ   

Чепрано хатан                                 (меццо-сопрано) -Р.Доржхорол СТА  

Паж                                                   (Сопрано)        -Д.Туяа  СТА

Хотын иргэд, Вангийн өргөөнийхөнд найрал дуучид оролцоно.

 

 

Мантуаны эзэн вангийн өргөөнд их найр наадам болж, вантан өөрийнхөө завхай зайдан явдлыг ид хав болгон гайхуулж дуулна.

Ордны салбадай Риголетто тэдний дундуур сүлжин явж, хурц ухаан, хорон үгээр дайрч давшлан найр наадмыг улам хөгжөөж өгнө.

Вангийн шалиг явдал, хатуу хэрцгий тоглоом шоглоомыг байнга дэмжин дэвэргэж, түүний итгэлийг хүлээж дураараа аашилж явдаг Риголеттогоос ордныхон цөм айн хулчийж  битүүдээ  атаархдаг ажээ. 

Энэ удаагийн цэнгээнд уригдан ирсэн Чепрано гүнгийн хатанг эзэн ван эргүүлж ордны нэг өрөө рүү ичгүүргүй дагуулан ороход Чепрано гүн хичнээн хардаж хорсовч, яаж ч чадалгүй хоцорлоо. Ордны салбадай Риголетто доромжлогдсон Чепраног тавлан бахаа хангана. Бусдыг тавлан бахаа хангаж яваа Риголетто өөрийнхөө хувь тавиланг хаашаа эргэхийг төсөөлөх ч завгүй яваа бололтой.

Энэ үед Марулло ирж, ордны хөгшин салбадай Риголетто залуухан сайхан нууц амрагтай болж, түүнийгээ гэртээ нуугаад байна гэж цуу тараана. Нэгэнт ван эзэнд таалагдаж байгаа бол Чепрано гүнгийн хатанг хулгайлж ордонд авчиръя гэж Риголеттог санал гаргахад Чепрано гүн ихэд хилэгнэн түүнээс өшөө авахаар
тангараглана.  

Риголеттогоос үргэлж айж, атаархаж явдаг ордныхон ч энэ явдлыг далимдуулан түүнээс бас өшөө авахаар шийднэ. Найр наадам үргэлжилсээр... Гэтэл ванд охиноо бузарлуулсан Монтероне гүн ирж ван, салбадай хоёрыг хараан зүхнэ.

Монтероны хараал хүрэх вий гэхээс Риголеттод айдас төрнө.

 

 

Өвгөн салбадай Риголетто Джильда гэдэг өнчин ганц охинтойгоо амьдарна. Үдэш орой харьж явахдаа, охиноо хайрлан хайрлан бодож, гүн Монтероны хараалыг эргэн нэг санаж сэтгэл санаа   нь   үймрэн   зовж   явна.

 Гэнэт хөлсний алуурч Спарафучилетэй тааралдаж, охиныгоо хамгаалах хэрэг гарвал туслахыг хүсч, түүнтэй тохиролцоод гэртээ харив. Риголетто амьдралынхаа гэрэл гэгээ болсон ганц охиноо шалиг  самуун явдалтнаас нуун хаацайлж явсаар өдий зэрэгтэй болгожээ.  Охиноо сайн харж байхыг зарц бүсгүйд тушаагаад өөрөө явав. Түүнийг явсны дараа эзэн ван энгийн оюутны байдлаар ирж зарц бүсгүйг мөнгөөр хахуульдаж Джильдатай уулзан амраг сэтгэлтэй болсноо илчлэхэд охин  түүний үгэнд хязгааргүй итгэн хайр   дурлалын   галд   шатан    сууна.

Охиныг нь Риголеттогийн нууц амраг гэж эндүүрсэн ордныхон   Джильдаг   хулгайлахаар   шийджээ.

Гэтэл замдаа Риголеттой тааралдаж, таны зөвлөснөөр Чепрано гүнгийн хатанг хулгайлах гэж явна гээд харин ч цуг явъя гэж ятган баг өмсгөж авч явна. Ордныхон ингэж шөнийн харанхуй, өвгөний будлиуг далимдуулан хайртай ганц охиныг нь хулгайлах хэрэгт өөрийг нь оролцуулж, түүнээс өшөөгөө   авч  чадна.

 

 

Вангийн өргөө. Джильдатай болзсон болзоондоо очоод түүнийг алга болсныг мэдээд ван уйтгарлаж сууна. Ордныхон ирж, шөнө болсон явдлыг гайхуулан ярьцгааж унтлагынхаа өрөөнд орж амраг хүүхнээ таалахыг хүсч ван эзнийхээ бахыг хангана.

Өвгөн салбадай болсон явдлыг мэдэж ордныхноос охиноо гаргаж өгөхийг шаардаж байтал Джильда гарч ирэв. Өөрийн нь амьдралын гэрэл гэгээ болсон өнчин ганц охиноо бузарлуулсан Риголетто  ван  эзнээсээ  өшөө  авахаар тангараглана.

Джильда, вангийн амийг өршөөхийг эцгээсээ гуйх боловч, өвгөн   тавьсан   тангаргаасаа   буцахгүйгээр   шийджээ.

 

 

Хөлсний алуурч Спарафучеллийн гэр. Риголетто, вангийн завхай явдлыг өөрийнхөө нүдээр хараг гэж охиноо дагуулан ирж нуугдана. Төдөлгүй Ван ирж Спарафучилийн дүү хүүхэнтэй уулзаж бас л хайртай дуртайгаа илчлэн шалиглахыг завдан байна.

Шөнө орой болсныг далимдуулан ван алуурч Спарафучеллийн гэрт хонохоор үлдэв.

Риголетто, Спарафучиле хоёр Ванг хороохоор тохиролцож, өвгөн охиноо дагуулан буцна. Спарафучилийн дүү хүүхэн өөртөө ихэд таалагдаж байгаа залуугийн амийг өршөөхийг хүсч, дараагийн ирэх гийчинг хороож, шуудайд хийгээд Риголеттод амласнаа биелүүлсэн болж өнгөрөөхийг ахаасаа ятган гуйна. Спарафучиле ч дүүгийнхзэ ятгалганд орж, одоо ирсэн хэнийг ч гэсэн алахад бэлэн болжээ.

Энэ бүхнийг сонсч мэдсэн Джильда хайрт хүнийхээ амийг аварч өөрийгөө золиосонд гаргахаар шийдэн Спарафучилийнд ирж түүний   гарт   амь   үрэгдэнэ.

Тохирсон ёсоор шөнө дунд болгоод вангийн хүүрийг үзэхээр Риголетто иржээ. Спарафучиле шуудайтай үхдлийг Риголеттод өгч хөлсөө авч одно. «Санасандаа хүрч өшөөгөө авч чадлаа» гэж өвгөн салбадай баярлаж байтал Спарафучилийн гэрээс вангийн дуулах нь сонсдогдлоо. Юу болох нь энэ вэ? Шуудайны амыг нээн үзвэл охин нь алагдсан байх ажээ. Риголетто уй гашууд автан унана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр