Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотын музейд “Улаанбаатар хотын тухай дуулал” үзэсгэлэн нээлээ. Улаанбаатар хотын анхны бага сургуульд сурч байхдаа буюу 13 настайгаасаа зурж эхэлсэн Л.Намхайцэрэн 1942 онд Зураг урлалын газрын зургийн дугуйланд багшилж, Монголын дүрслэх урлагийн анхны үзэсгэлэнгээс эхлэн ойн баярын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцохын зэрэгцээ хөдөө орон нутагт Зураг урлалын салбарууд байгуулахад Хөдөөгийн урчуудад мэргэжил эзэмшүүлэх түр сургуулийг удирдан зохион байгуулж байжээ. Дүрслэх урлагийн салбарын анхдагч нарын нэг тэрбээр 1945-1947 онд Зураг урлалын газрын даргаар ажиллаж байсан төдийгүй тухайн үедээ нийслэлийн төв талбайд жанжин Сүхбаатарын хөшөө босгох ажлыг богино хугацаанд…
УДБЭТеатрыг үндэслэгчдийн нэг, театрын анхны захирал, төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын зураач, хийлч Лувсаншаравын Намхайцэрэн (1913-1992) Л.Намхайцэрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан, түүний ерөнхий зураачаар ажиллаж байсан П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн хүндэтгэлийн тоглолт 2013-12-7 нд УДБЭТ-т болно. 1963 онд ДБЭТ байгуулагдахдаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байсан. ТШ, АЖ Л.Намхайцэрэн энэхүү алдарт дуурийн анхны ерөнхий зураачаар ажилласан.   Лувсаншаравын Намхайцэрэн товч намтар: Улаанбаатар хотод 1913 онд төрсөн. 1926-1930 онд Улаанбаатар хотын 1-р дунд сургууль, Герман улсад дунд сургуүльд суралцсан. 1948-1950 онд ЗХУ-д театрын зураачийн дээд курст суралцаж мэргэжил эзэмшсэн. 1930-1938 онд "Монгол Транс"-ын зам барилгын хэлтэст ангийн дарга, зам гүүрийн…
Ирэх арваннэгдүгээр сарын 07-нд ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн "Байкал опера" гала тоглолт EДБЭТ-т болох гэж байна. 13 хүний бүрэлдэхүүнтэй Буриадын уран бүтээлчид тоглолтын өмнөх өдөр буюу нөгөөдөр манай оронд ирнэ. Тоглолтонд ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриадын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров  нар  болон УДБЭТ-ын уран бүтээлчид оролцоно.УДБЭТ-ын хамт олон уран бүтээлийн шинэ улирлын нээлтээ эхлүүлснээс хойш ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтуудыг үзэгч түмэндээ өргөн барьсаар байгаа билээ. Энэхүү цуврал үйл ажиллагааны дараагийн ажил нь Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтарч тоглох …
УДБЭТ-ын хамт олон хөдөө орон нутгийн үзэгчиддээ сонгодог урлагаар үйлчлэхээр 10-р сарын 09-ны өглөө аян замдаа гарч байна.   Энэхүү тоглолт МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус театрын уран бүтээлчид 2013-2014 оны хөдөө орон нутагт аялан тоглох гараагаа зүүн бүсийн аймгуудаас эхэлж байгаадаа баяртай байна.   Энэ удаагийн аялан тоглолтод УДБЭТ-ын удирдлага, гоцлол болон найрал дуучид, симфони найрал хөгжимчид, тайз, гэрлийн уран бүтээлчид зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь, Хүүхэд залуучуудад зориулсан концерт, Гала концертыг толилуулах юм. Тоглолт 2013 оны 10-р сарын 09, 10-нд Хэнтий аймагт,…
БНСУ-ын “И Вон Гүг” балетын компанийн нүүр царай болсон, монгол гоцлооч Ц.Цолмонбуд, гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн багш, Их эзэн хааны театрын тэргүүн, балетмейстер Д.Дашлхагватай хамтран энэ сарын 26-нд нэгэн тоглолт зохион байгуулна. Балетчин Ц.Цолмонбудтай цахим хуудсаар холбогдон энэ талаар тодрууллаа. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн долдугаар сард Д.Дашлхагвын шавь нар, тодруулбал, олон улсын тайзнаа гялалзаж яваа монгол балетчид багшдаа зориулан “Монгол бахархал” тоглолт зохион байгуулсан билээ. Энэ үеэр Ц.Цолмонбуд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болсон юм. -Сайн байна уу, ажил, амьдрал тавлаг, уран бүтээл арвин уу. Удахгүй болох тоглолт “Хараацай” театрт болно гэсэн. Яагаад заавал энэ театрыг сонгосон юм бэ? -Сайн байна…
ОХУ-ын Эрхүү мужийн Филармонийн захирал ноён Дмитрий Борисович Поблинковтой ярилцсан нь аз завшаантай үйл хэргийн нэг байв. Учир нь дэлхийн сонгодог урлагт Орос улсын эзлэх байр суурь, оруулсан хувь нэмэр гэвэл дэндүү их. Сонгодог урлагт тэд бол “акул”-ууд юм. Тиймдээ ч Оросын урлагийн нэгээхэн хэсгийг дуурь, романс, найрал дуу, балет эзэлдэг. Мэдээж сонгодог урлагийн эдгээр төрөл бүрийг симфони найрал хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй.  Бид сонгодог урлагийн талаар богино хугацаанд тун ч оновчтой зүйлсийн талаар ярилцаж амжив.  Сонгодог урлагийн олон зуун жилийн түүхт Орос улс энэхүү урлагаараа үргэлжид  тэргүүлэгч байдгийн нэгэн “нууц” нь үзэгч, уран бүтээлч, уран бүтээлд шингэсэн  сонгодог урлагийн тэрхүү…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр