Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ой өчигдөр тохиож, театрын хамт олон тайзны 1963 оны тавдугаар сарын 15-нд хөшгийг анх нээсэн П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг эгшиглүүллээ. Тухайн үед уг дуурийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун дохин, найруулагчаар нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Лхасvрэн нар ажиллаж байсан ба анхны Онегинд Гавьяат жүжигчин Ж.Дамиран, Ленскийд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Татъянад Ардын жүжигчин А.Загдсүрэн нар монгол хэл дээр дуулж байсан гэдэг. Түүнээс хойш 1981 онд ОХУ-ын Ардын жүжигчин Р.Тихомиров шинэчлэн найруулснаар уг дуурийг төрөлх хэл дээр нь буюу оросоор дуулах болсон бөгөөд театрын тайзан дээр өнөөдрийг хүртэл орос хэлээр дуулж байгаа…
Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлооч Магилжавын Болд гэдэг хүнийг харах бүртээ урлагт зориулагдсан “бүтээл” гэж боддог. Гайхалтай баритон хоолой, өндөр нуруу, зөв сайхан төрх, дээрээс нь зорилгодоо үнэнч, туйлбартай зан. “Өнөөдөр”-ийн “Хоймор”-т уригдсан зочноо ингэж тодорхойлно. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж агсан түүнийг үнэлж, шавь нараа даатгаж байсан гэхээр хэр чансаатай дуучин болох нь тодорхой. Том ах нь түүнд залбирч “Миний дүү ийм мундаг хүмүүстэй зэрэгцэн, том театрын тайзнаа дуулдаг юм байна” гэж бахархаж байсан гэдэг. Тэр зөвхөн ах дүүсийнхээ төдийгүй, Монголын бахархал болсон дуучин. Монголын Онегин гэгддэг энэ сайхан уран бүтээлчтэй уулзахаар гэрт нь очиход тэрбээр “Богема” дуурийн…
УДБЭТ-ынхан энэ өдрүүдэд хөл ихтэй байна. Хагас зуун жилийн түүхтэй энэ эрхэмсэг ертөнцийн эгэл жирийн эд эс болсон хэн бүхний хувьд баяртай, жаргалтай, сэтгэл догдлуулсан хором мөчүүд үргэлжилж байна. Дуурийн “алтан гургалдай”, балетын танхил бүжигчдийг үзэх дуртай театрын урлагт шимтэгсдийн сэтгэлийг ч тэд гижигдэж байна. Өчигдөрхөн 50 нас хүрсэн УДБЭТ-ын үе үеийн алдартнууд, өнөөг хүртэлх их түүхийг бичилцсэн эрхмүүд нямбайлан дэвссэн улаан хивсээр алхалж, ариун театрынхаа үүдээр морилсон. Цаанаа л эрхэмсэг, ихэмсэг энэ их айлын босго давна гэдэг авьяастан бүрт олдохгүй тохиол гэлтэй. Тиймдээ ч театраар овоглосон сонгодгуудыг энгүй авьяастан гэдэг. Зураг дээрх хосууд ч тэдний нэг. П.И.Чайковскийн нэрэмжит олон…
УДБЭТ үүсч хөгжсөнийхөө 50 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Театртаа уран бүтээл, ажил үйлстээ идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа балетын жүжигчин Б.Баасансүрэн, Б.Алтаннамар, гоцлол дуучин М.Дариймаа, найрал дуучин Х.Үнэнзаяа, Д.Цэрмаа, Г.Энхцэцэг, жижиг хэрэглэлийн эрхлэгч С.Бярдаан, тасалбар түгээгч Д.Алтанцэцэг, нярав Г.Оюун-Эрдэнэ, ахмад уран бүтээлч найрал дуучин Ц.Дариймаа, Л.Лхагвадулам, ахмад уран бүтээлч гэрэлтүүлэгч Ч.Хоролжав, ахмад уран бүтээлч балетын жүжигчин Г.Мандхай, Ч.Энх-Амгалан, Ц.Жаргалсайхан нарыг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, ССАЖЯ-ны хүндэт жуух бичгээр гоцлол дуучин Ц.Арюна, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, Г.Шижирболд, балетын жүжигчин М.Од, М.Намсрай, А.Билгүдэ, найрал дуучин Ж.Иймаа, С.Баттулга, Ж.Эрдэнэчулуун, Б.Энхсайхан ба Ц.Заяа, Я.Цэцэгдорж, Л.Уранчимэг,  Д.Энхтөр нарын ажилтнуудыг шагнаж урамшууллаа.…
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ширмэнгийн Наранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Дж.Вердийн “Трубадур” дуурийн Леонора, “Травиата” дуурийн Виолетта, “Аида” дуурийн Аида, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн Цэрэнлхам гэх зэрэг тус театрын урын сангийн жүжгүүд дэх “алтан” дүрүүдийг бүтээсэн өнөө цагийн хүчтэй сопрано юм. -Та театрынхаа ойн тоглолтууд, мөн хуваарьт жүжгүүдэд та бараг алгасахгүй тоглох юм байна? -Энэ сарын бүх долоо хоногт жүжигтэй байна. Өнгөрсөн долоо хоногт Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”-д дууллаа. Залгуулаад энэ долоо хоногт Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, дараа нь “Учиртай гурав”, ирэх сард Штраусын “Сарьсан багваахай”-д тоглоно. Энэ жилийг Дж.Вердийн жил болгосны хүрээнд “Реквием”-д дуулсан. Маш том бүтээл.…
УДБЭТ тавин жилийнхээ ойн нээлтийг өчигдөр улаан хивсний ёслолоор эхлүүллээ. 1963 оны тавдугаар сарын 14-ний өдөр тус театр П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар нээлтээ хийж Дуурь бүжгийн эрдмийн театр хэмээх нэрээр урлагийн сонгодог статусаа зарласныг үзэгч сонсогчид санаж байгаа биз ээ. Тийнхүү монголчууд бидний тавин жилийн өмнө бүтээсэн эрдмийн театрын анхны сонгодог бүтээл "Евгений Онегин" дуурийг төрийн шагналт, ардын жүжигчин нэрт удирдаач Жамьянгийн Чулуун удирдан тоглуулсныг энэ өдөр эргэн санахгүй байхын аргагүй ээ. Ойн нээлтийн хүрээнд өчигдөр үдээс өмнө эрдэм шинжилгээний бага хурал хийсэн бол өдөр 14.00 цагг улаан хивсний ёслол болов. Ардын жүжигчин, Зууны манлай эмэгтэ, эрхэмсэг хатагтай Л.Цогзолмаа, сонсогч…
Page 10 of 12
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр