УДБЭТ-ынхан хагас зуун жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Тус театрын уран бүтээлчид түүхт 50 жилийн ойн хүрээндээ уран бүтээлийн олз омог арвин байж, дэлхийн болон Монголын сор болсон олон уран бүтээлийг тоглож, үзэгчдийн талархлыг хүлээж байгаа билээ. Ойн тоглолтууд энэ долоо хоногт үргэлжилж байна. Тухайлбал, тус театрын уран бүтээлчид уламжлал ёсоор энэ сарын 15-нд уламжлал ёсоор П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар 50 жилийн ойн нээлтээ хийсэн бол өчигдөр Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский алдарт “Хунт нуур” балетыг тоглосон. Харин өнөөдөр буюу 2013-05-19 -ны 16:30 цагт бүх уран бүтээлчдийн хамтарсан УДБЭТ-ын  шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн хүндэтгэлийн “Гала” тоглолтоо толилуулах гэж…
Заяаны хань зам дээр гэдэг ч хосуудыг учруулах замнал нь ямархан байна гэдэг нь сонин. Нэг ангийн, нэг байрны, нэг сургуулийн, нэг ажлын гээд Монголын мянга мянган хосын учрал олон замтай. Тэр дунд нэгэн зүйлийн төлөө зүтгэж, тэмүүлж, нэгэн хүч зорилгоор өөрсдийгөө хурцалдаг гэр бүлүүд олон бий. Тэдний нэг нь болсон гэр бүлийг энэ удаагийнхаа зочдоор урин, уншигч тантай уулзуулж байгаадаа баяртай байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Балетын гочлооч, Хөгжим Бүжгийн Коллежийн багш, Соёлын Тэргүүний ажилтан Х.Мөнгөнхөлөг, түүний хань Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын Дуурын дуучин, Соёлын Тэргүүний ажилтан Б.Урангоо мөн тэдний бяцхан охин Х.Минжин. Урлагийн нэгэн эд эс…
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруйд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-ны баасан гаригийн шөнийн 23:15 цагт эх орондоо эргэн ирлээ. Энэ тавдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йорк хотнoo Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголын тал хүлээн авснаас хойш 11 хоногийн дараа “Кореан эйр” компанийнхан өөрийн онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлэн Улаанбаатарт авчрав. Түүний араас янз бүрийн цаг хугацаанд, агаараар, бас…
Хүний түүхээр дамжуулан хүн төрөлхтний мөнхийн сэдвийг уран яруу дуу хоолой, эрхэмсэг гоо үзэсгэлэн, яруу тунгалаг симфони найрал хөгжмөөр дамжуулан хүний сэтгэлд гүнээс гүн хүрч, үлдэж чаддаг урлаг бол хэзээд сонгодог урлаг тэр дундаа театр байсаар ирсэн. Хичнээн олон хүнийг өөртөө дурлуулж, хичнээн олон үзэгчийг хөгжмийн суут бүтээлүүд дор хүмүүжүүлсэн бол гэхээр энэ урлагийн суу алдрыг бишрээд баршгүй. Дуурийн театр Монгол Улсад үүсч хөгжөөд 50 жилийг ардаа орхижээ. Энэ бол нэг театрын баяр биш, Монгол Улсын, Монголын хөгжмийн урлагийнхны томоос том баяр юм. Чухам том баярын арга хэмжээ хөтөлбөрүүд "нүд"-ээ олох эсэхийг тааж хэлшгүй. Юутай ч өчигдөр өдрийн 14 цагг…
Хөдсөн дээлтэй хөрслөг монголчууд морин дэл дээр давхиж, монгол гэрт амьдардаг гэсэн ойлголт дэлхий нийтэд түгээмэл байсан цаг саяхан. Гэвч нүүдэлчин удамтай Чингисийн монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаuаа сонгодог урлагийн түвшингээрээ харуулдаг. Хөгшин Европын урлаг Монголын хөрсөнд хожуу таригдсан ч тэднээс авьяас чадвараараа дутахгүй гэдгээ олон амжилтаараа манайхан баталсан.
Friday, 17 May 2013 10:54

ГОЁ ӨНГӨТЭЙ ОХИН

ХБК-ийн багш Ш.Дуламсүрэнгийн шавь Г.Цэрэнчимэг Чех улсад зохион байгуулагддаг Хераны нэрэмжит олон улсын өсвөрийн морин хийлчдийн уралдааны бага насны ангилалд түрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Олон улсын уралдаанд анх удаа оролцоод алтан медальтай ирсэн түүнийг “Дебют” буландаа урьлаа. Өдгөө есөн настай тэрбээр АНУ-д амьдарч байгаад гурван жилийн өмнө Монголдоо иржээ. “Ирээдүйд мундаг хөгжимчин болно” гэж ярих бумбайсан энэ хөөрхөн охин тун удахгүй цахиур хагалан, эх орныхоо нэрийн хуудас болсон мундаг хөгжимчин болох нь гарцаагүй. Ш.Дуламсүрэн багш хөгжимчин болох хүүхдийг таньж, сонгохдоо гаргууд нэгэн. Энэ охиныг өөрийн шавь болгосон нь учиртай. -Охид ихэвчлэн хийл, төгөлдөр хуурын ангийг сонгодог. Гэтэл чи…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр