Дэлхийн сонгодог урлагийг монголчуудад таниулан түгээж, энэхүү урлагийг хөгжүүлэх их үйлсэд аргил хоолойт Ц.Пүрэвдорж хэмээх дуучны оруулсан хувь нэмэр асар их. Тиймдээ ч төр, засаг түүний гавьяаг үнэлэн Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм алдрыг хүртээсэн. Алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Д.Шостакович түүнийг урьж П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог урлагийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан нь хэр чансаатай, ямар нэр хүндтэй дуулаач байсныг нь илтгэх биз ээ. Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн түүхийг бичилцэж, дэлхийн түвшинд хүрэх салхийг нь хагалсан энэ эрхмээр бид бахархах учиртай. Ц.Пүрэвдорж гэж ямар агуу хүн байсныг “Өнөөдөр” сонин дурсаж байна. Тэрбээр 1929 оны зургадугаар сарын 15-нд…
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН С.ГОНЧИГСУМЛААГИЙН НЭРЭМЖИТ “ТӨГӨЛДӨР ХУУР, ЧАВХДАСТ ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН IV УРАЛДААН”-Ы УДИРДАМЖ Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам /ССАЖЯ/, Монголын Урлагийн Ажилтны Холбоо /МУАХ/ хамтран Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит "Төгөлдөр хуур, хийл, морин хийл хөгжимчдийн улсын IV уралдаан”-ыг хөгжмийн дээд сургуульд мэргэжил эзэмшиж буй оюутан, мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зарлаж байна.             ЗОРИЛГО Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд, Сонгодог урлагийн салбарт мэргэжлийн хөгжимчдийн урын сангийн баяжилтыг аривжуулах, харилцан туршлага солилцуулж, уран чадварыг нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг хөгжимчдийг олон улсын түвшинд гаргахад уралдааны зорилго оршино. ХАМРАХ…
  УДБЭТ тавин жилийн ойгоо өн­гөр­сөн өдрүүдэд тэмдэглэн өн­гөрүү­лэв. Дуулиан шуугиангүй тун даруухан болж өнгөрлөө. Ой тэмдэглэх нэрээр сүр дуулиан, хөл хөдөлгөөн, найр наадам болдог жиш­гийг нэхэх мэт ядуу даржнаар  гоочлох зарим нь байхад зарим нь жин­хэнэ сонгодог ур­лагийн амт шимтийг хүр­тэж, энэ урлаг чухам яагаад дээд зиндааных болохыг дахин мэдэрсэн өдрүүд болж өн­гөр­лөө. Энэ сарын 14-өөс эхэл­­сэн ойн хүндэтгэлийн тоглолтууд Мон­го­лын театр дэлхийн сонгодгийг бүтээж эхэлснийг зарла­сан, урын сангийнх нь анхны сонгодог бүтээл П.И.Чайковскийн "Евге­ний Онегин" дууриар эхэлж, Х.Билэгжаргалын "Ламбугайн нулимс" дуурь, Н.Римс­кий-Кор­саковын "Щехеразада", Э.Чойдогийн "Шарилжин дундах цэцэг", П.И.Чай­ковс­кийн "Хунт нуур" ба­ле­туудаар үргэлжлэн Гала концертоор өнгөр­сөн 19-ний өдөр өндөр­лө­сөн…
Дуурийн театрын 50 жилийн ойн хүрээнд олон сайхан тоглолт болсон. Баярын сүүлийн өдөр болсон хүндэтгэлийн гала тоглолт үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн мөч байлаа. Үзэгчид театрын мундаг дуучдаас хэн нь энэ үдэш тайзнаа гарах бол, уран гоё балетчдаас хэн нь ямар үзүүлбэр харуулах бол гэхчлэн яаран яаран тасалбар худалдаж авсан биз ээ. Хүндэтгэлийн гала тоглолтод дуурийн дуучдаас зөвхөн өнөө цагт театртаа ажиллаж буй гоцлоочид дуулав. Тэдэн дундаас төгсгөл хэсэгт гарч ирж "Севилийн үсчин" дуурийн Фигарогийн ари дуулсан таван сайхан баритон залуугийн номер хамгийн сэтгэл татам байлаа. Тэд бол гавьяат жүжигчин, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд, П.Домингогийн нэрэмжит…
Монголын Урлагийн зөвлөл нь дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхээр болжээ. Тодруулбал, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургадугаар сарын 13, 14-ны өдрүүдэд дэлхийд алдартай Нью-Йоркийн балетын компаний найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолт тоглогдохоор болсон байна. Нью-Йоркийн балетын компаний тухай товч танилцуулахад, Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар тус компанийг 1948 онд байгуулсан аж. Тус компани нь 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй бөгөөд урын сандаа 150 гаруй бүжгэн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм. Нью-Йоркийн балетын компани нь Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун”…
Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт ням гаригийн үдэш боллоо. Театрын дэргэдэх балетын студи, Хөгжим бүжгийн коллежийн сурагчдын хамтарсан “Полонез”- оор эхэлсэн тоглолт дөрвөн цаг орчим үргэлжилж, Дж.Вердийн “Травиата” дуурийн “Хундагын дуу”-гаар өндөрлөсөн. Түүхэн ойн баяр тохиосон учраас театрын үе үеийн шилдэг уран бүтээлийг энэ тоглолтод багтаахыг зорьжээ. Тухайлбал, одоо театрын тайзнаа дөнгөж дэлбээлж байгаа шинэхэн Карменууд болох Ц.Арюна, М.Дариймаа нар “Кармен” дуурийн “Хабанера”-г хоршин дуулсан нь содон байв. Мөн энэ тайзнаа 20 гаруй жил Эрвээхэй хатагтайн дүрийг бүтээсэн ардын жүжигчин Б.Жавзандулам “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ариг дуулж хүргэсэн нь үзэгчдийн талархлыг хүлээв.
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр