Friday, 07 June 2013 09:02

"Нойрссон гүнж" сэрнэ

УДБЭТ-ын уран бүтээлчид ээлжит бэлгээ задаллаа. Тэд П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг маргааш тоглох гэж байна. Зочид шинээр мэндэлсэн Аврораг хүндэтгэн ёслолд ирж буйгаар балет эхэлдэг. Энэ үед хорон санаат Карабос дагина энэ баярт өөрийг нь уриагүйд уурлан Аврорагийн хувь заяаг “16 насыг наслаад хатгуулж үхнэ” хэмээн муугаар зөгнөнө. Хаан харуулуудыг дуудаж энэ өдрөөс эхлэн нутаг усныхаа хүмүүст иг /мөнгөн тэвнэ/ хэрэглэхийг хатуу хориглосон зарлиг буулгана. Аврора 16 нас хүрлээ. Хорон санаат Карабосын зөгнөл биелэлээ олж Аврора гүнж хорт игэнд хатгуулах боловч сайн санаат Сирень дагинын ачаар аврагдаж, түүний хайртай жонон Дезире гүнжийг үнсэн сэрээж, аз жаргалаа эдэлнэ.
 Норовын Баатар Завхан аймгийн Алдархаан сумынх. Театр урлагийн сургууль, Пермийн урлагийн сургууль төгссөн тэрбээр Монголд сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан, нэгэн цаг үед ДБЭТ-ын гоцлоочдын эгнээнд зүй ёсоор багтаж байсан сайн балетчин. Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн, алдарт Ромоновский, дэлхийн тавцанд шагшуулж явсан балетчин Ю.И.Плахтын шавь байснаараа туйлын их бахархдаг Н.Баатар гуайг монгол түмэн “Тунгалаг Тамир” киноны Эрдэнийн дүрээр нь андахгүй. Ю.Плахт Оросын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа монгол шавь Баатарынхаа тухай хэд хэдэн удаа дурдаж, магтсан байдаг. Мөн “Советский балет” сэтгүүлд “Ю.И.Плахт дэлхийд гялалзсан олон шавь төрүүлсний нэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Баатар” хэмээн онцлон дурдсан байна.  Дашбалдангийн…
Wednesday, 05 June 2013 03:26

Мөнхийн залуу Ч.Мөнхшүр

Ардын жүжигчин Ч.Мөнхшүр уран бүтээлийн тоглолтоо Үндэсний циркт хийсэн нь сайхан боллоо. Дуучин СУИС-ийн оюутан шавь нартайгаа хамтарч тоглосон. Ганцаараа дуулаад байхыг, мөн алдар цуутай бусад уран бүтээлчийг урих гэхээс илүү шавь нар нь юу хийж байна, юу сурч байна гэдгийг үзэгч олонд харуулахыг зорьсон юм хэмээн Ардын жүжигчин тоглолтын төгсгөлд хэлж байсан. СУИС-д дуулаачаар сурдаг Мягмарсүрэн, Хосбаяр, Гэрэлчулуун, Дэлгэрбаяр нарын залуус сайхан дуулах юм. Бүжигчин охид ч гоё. Хамтаар нийлээд мюзиклүүдийн хэсгээс толилуулах нь шинэлэг. Циркчин Э.Лхагва-Очиртой хамтарсан Ч.Мөнхшүрийн номер онцгой байлаа. Дуучин “Би чонын удам, би хээр талын салхины исгэрээ, би догшин Монголын удам” хэмээн хүчирхэг меццо сопрано…
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор дэлхийд алдартай Нью Йорк Сити Балетын Компани (New York City Ballet) -ийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн Бүжгийн Одод” тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Нью Йорк Сити Балетын Компанийг Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар 1948 онд байгуулсан. Тус компани нь 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй бөгөөд урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм. Нью Йорк Сити Балетын Компани нь Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжгийн компаниар сонгогдон,…
Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 50 насны ой тохиож байна. 1963 оны энэ өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар анх хөшгөө нээж байсан ДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр улаан хивсэн дээгүүр алхан баярын үйл ажиллагаагаа нээсэн. Энэ үеэр Монголын Кармен гэгддэг Ардын жүжигчин Ч.Мөнхшүртэй цөөн хором ярилцлаа.  Энэ театртай ажил амьдралаа анх холбосон, урлагт зүтгэж ирсэн он жилүүдээ эргэн дурсахад? Урлагийн салбарт нийт 40 гаруй жил, энэ театрт 32 жил ажиллажээ. Амьдралын их хугацаа шүү дээ. Ийм л замыг туулжээ. Би энэ мэргэжилдээ хайртай. Сонгодог урлагийн академик театрын алтан тайзтай миний амьдрал 1981 оноос холбогдсон. Урьд нь Бүх цэргийн дуу бүжгийн…
УДБЭТ-ынхан хагас зуун жилийн түүхэн  ойн баяраа өнгөрөгч  долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. Саяханр  тус театрын уран бүтээлчид УДБЭТ-ын  шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн хүндэтгэлийн “Гала” тоглолтоо толилуулсан юм. УДБЭТ-тай нас чацуу  Монголын балетын урлаг  үүсч хөгжөөд мөн 50 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Монголын балетчид  дэлхийн сонгодог болон дотоодын олон сайхан балетыг тайзнаа амилуулан үзэгчдийн хүртээл болгожээ. 1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсч ирсэн нь УДБЭТ-т үндэсний болон сонгодог балетыг дэглэн найруулах, таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. Ингээд энэхүү урлагийн гайхамшгийг үзэгчдийн зүрх сэтгэлд хүргэж чадсан бүжигчдийн нэг болох УДБЭТ-ын балетын жүжигчин, СТА Б.Туултай…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр