Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаатай Урлагийн зөвлөлийн хөтөлбөр, шинэ төслийн талаар ярилцлаа. -Монголын Урлагийн Зөвлөлийн хөтөлбөрүүдийн талаар сонирхуулахгүй юү? -Монголын Урлагийн зөвлөл нь урлагийн, соёлын өв, олон нийтийн урлагийн боловсрол болон хөгжлийн гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөртэй. Хоёр жилийн өмнө бол урлагийн хөтөлбөр нь уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр гэж байлаа. Үүнийг өөрчилсөн ч учиртай. -Зөвхөн уран бүтээлчдийг дэмжих гэдэг нь явцуу хэрэг болох байх? -Тийм. Монголын соёл урлаг тогтвортой хөгжихөд нэг талаас авьяастай, өрсөлдөх чадвартай, шинийг эрэлхийлэгч, олонд танигдан, хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байх хэрэгтэй. Нөгөө талаас тэр уран бүтээлчдийн бүтээлийг үздэг, хардаг, мэдэрдэг, түүгээрээ амьдралынхаа үнэт зүйлсийг бий болгодог,…
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Австрийн Вена хотод зохион байгуулагдсан Ф.Шубертийн нэрэмжит олон улсын үндэсний урлагийн их наадамд эх орноо төлөөлөн “Домог” хамтлаг оролцсон юм. Тэд нутаг нэгтнүүдийнхээ итгэлийг алдалгүй, үндэсний урлагийнхаа гайхамшгийг дэлхий нийтэд танилцуулан, шагшуулж хамтлагийн төрөлд нэгдүгээр байр эзэлжээ. Мөн тус хамтлагийн морин хуурч Д.Шинэцог ганцаарчилсан тоглолтын төрөлд нэгдүгээр байр эзлэв. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хүн төрөлхтний яндашгүй баялаг өвийн нэг нь Монголын үндэсний урлаг юм гэдгийг нотолсон “Домог” хамтлагийн залууст баяр хүргэхийн зэрэгцээ тэднийг ахлан, энэ наадамд “сойсон” Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд талархал илэрхийлье. Ж.Солонго/Өнөөдөр/
“Монголын Урлагийн зөвлөл” дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор алдарт “Нью Йорк Сити” балетын компаний найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолтыг энэ сарын 13, 14-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт хийх гэж байгаа юм. Уг тоглолтын талаар Монголын урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяатай уулзан ярилцлаа. -Тун удахгүй Монголын тайзнаа “Америкийн бүжгийн одод” тоглох гэж байна. Яаж тэдэнтэй холбогдон эх орондоо урьсан бэ? Анх санал тавихад тэд хэрхэн хүлээн авсан бол? -Би өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Колумбын их сургуулийг төгссөн. Тэр үед манай ангийн хүүхэд Нью-Йорк сити балетын их сургуульд бүжиглэдэг залуу байсан. Тэрээр намайг АНУ-ын нэг…
Балет гэдэг үг нь ballo буюу бүжиглэж байна гэсэн итали үгнээс гаралтай. Зүүдэндээ ч хүртэл бүжиглэж байдаг энэ удаагийн зочин маань Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч М.Од юм. Театрт түүний тоглосон балетыг үзэх гэж үзэгчид нь урьдаас тасалбар захиалдаг болсон гэх ба тэрээр энэ цагийн Монголын балетын урлагт гялалзан гарч тодорсон "од"-уудын нэг нь яахын аргагүй мөн гэдгийг энэ урлагийн үзэгчид андахгүй. Заримдаа нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож биднийг хүрээлдэг зүйлсээс өөр нэгэн далдын увидас биднийг дагаад, хараад ч байгаа юм шиг санагдах үе бий. Чухам юу болохыг нь мэдэхгүй ч тэнгэрлэг ариун орчинд тэр дундаа театрт, хамгийн ариун тунгалаг…
Монголын дуурийн алтан тайзнаа од болон гялалзсан цөөн дуучны нэг бол гавьяат жүжигчин Даваажавын Баадайжав билээ. 1950, 1960-аад онд төр, засгаас боловсрол, урлаг соёлын салбарын хөгжилд түлхүү анхаарсны ачаар манайхан Азидаа сонгодог урлагаар тэргүүлэх түүхэн замналын эхлэл тавигдсан гэдэг. Тэгвэл Д.Баадайжав гуайг энэхүү үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Тэрбээр 1963 онд Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг төгсөж, агуу их хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ивээл дор Улсын дуурь бүжгийн театрын найрал дууны ангид дуучнаар орж урлагийн замд анх хөл тавьжээ. 1964-1968 онд Дуурийн дуулаачдын студид суралцаж, гоцлол дуучин мэргэжил эзэмшсэн түүнд дуурийн хатан хаан гэгддэг ардын…
Үзвэрийн үйлчлэгч шалгаруулж авна Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр маркетинг, үзвэр үйлчилгээний ангид үзвэрийн үйлчлэгчийн ажлын байр зарлаж байна. Ажлын байрны тодорхойлолт: Маркетингийн менежерийн шууд удирдлага дор ажиллаж театрын тоглолтын үед үзэгчдэд өндөр түвшинд үйлчлэх Үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харьцаж, тасалбарыг шалган оруулж, зохих шаардлага тавьж, суудлыг зөв зохион байгуулах Хариуцсан талбайг цэвэрлэх Тавигдах шаардлага: 18-30 насны, зөв дүр төрхтэй Хувийн зохион байгуулалт сайтай Үйлчилгээний болон харилцааны соёлтой Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой Англи болон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно Үйлчилгээний байгууллагад ажиллах сургалт, курст сурсан бол мөн давуу тал болно Багаар ажиллах чадвартай Ажлын…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр