Стэнфордын их сургуулийн “Шугаман хурдасгагч төв”-ийн эрдэмтэд Италийн хөгжмийн зохиолч Луижи Керубинигийн “Medee” дуурийг сэргээн засварлаж байгаа гэнэ. Гаслантайгаар гомдоллох мэт мэдрэмж төрүүлдэг гэгддэг энэ дуурийг Луижи Грекийн “Medea” домгоос санаа аван 1797 онд зохиожээ. Тэрбээр энэ дуурийн гар бичмэлд нэг аригаа хараар өнгөөр баллаж орхисон учраас өнөө цагт “Medee”-г тайзнаа амилуулахдаа тэр хэсгийг нь орхидог аж. Эрдэмтэд балласан хэсгийг хүчтэй рентген туяагаар шарж, өнгө давхаргыг нь өөрчлөн сийрүүлэхийг оролдож байгаа бөгөөд нэг сэргээсэн хэсэгт “Аймшигт самуун намайг устгаж байна” гэсэн байжээ. Тус төвийн эрдэмтэд өмнө нь рентген туяаны аргаар Грекийн математикч Архимедийн 1000 жилийн өмнөх гар бичмэлийг баллаж сохолсныг…
Энэ сарын 21-25-ны өдрүүдэд Италийн сонгодог танго хөгжмийн үдэш буюу Роберто Салвалаио, Массимо Турринь нарын тоглолт болох гэж байна. Робертогийн хөгжмийн сургалт Венецийн консерваториос эхэлжээ.  Манай улсад 2010 онд Дуурийн театрт урилгаар ирж Ж.Пуччини "Чио Чио Сан" дуурь, П.И.Чайковский "Хунт нуур" балет, Ж.Верди "Трубадур" дуурь, Ж.Верди "Травиата" дуурь, Ж.Пуччини "Богема" дууриудыг, 2011 онд "Цуки хаус" төвд Р.Леонкавалло "Паяцы" дуурийг удирдан тоглуулж байсан. Роберто Салвалаио нь Румын, Итали, Молдав зэрэг улсуудад уран бүтээлээ тогтмол туурвидгаас гадна Солонгос, Чили, Австри, Словян, Унгар, Хорват, Америк, Норвеги, Венесуэль, Филиппин, Хятад, Япон орнуудад аялан тоглолт хийжээ. Массимо Турринь нь Италийн Венец хотод маэстро Стефано Занчеттагийн…
Дэлхийд алдартай “Нью-Йорк сити балет"-ын компаний найман гоцлол бүжигчин уржигдар манай улсад ирлээ. 20 гаруй цаг онгоцоор нисэж, эх нутагт минь хөл тавьсан ч аяны алжаалаа тайлахаас урьтаж тоглолтыг зохион байгуулж буй Монголын урлагийн зөвлөлийнхөн болон ивээн тэтгэгч нартай оройн зоог барьж, нэгэн үдшийг хамт өнгөрүүлсэн юм. Монголын урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа тэднийг Монголд урьж тоглуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Тэрбээр АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Колумбын их сургуулийн урлагийн удирдлагын ангид суралцаж, магистрын зэрэг хамгаалсан юм.   Урлагийн салбарын залуу менежерүүдтэй нэг дор суралцаж, найз нөхөд болсны ачаар тэрбээр АНУ-ын балетын ододыг Монголд авчирчээ. Уран бүтээлчдийг…
П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийн оргил хэсэг хоёрдугаар үзэгдлийн дараа хамгийн эртний гэгддэг гобой хөгжмөөр эхлэхэд, бүх л хөгжимчид түүний араас хамгийн хүчтэй дуу авиагаа нүргэлүүлдэг. Харин энэ үед тайзнаа ханхүү Зигфрид биш, цагаан хун Одетта биш, хар шувуу Ротбарт буюу Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Х.Мөнгөнхөлөг яг л шувуу шиг сүрийг үзүүлэн дэвэн, дүүлж, эргэлдэн ниссээр гарч ирдэг нь чухам энэхүү бүжгэн жүжгийн "оргил" хэсэг буюу одоо л жинхэнэ балетын "гайхамшиг" эхлэх цаг болсныг илтгэнэ. Тэрээр энэхүү дүрд 13 жил тасралтгүй тоглож байгаа төдийгүй Монголын балетын урлаг дахь энэ цагийн "эсрэг дүрийн эзэн билээ.Түүнтэй ярилцлаа. - П.И.Чайковскийн "Хунт…
Монголын урлагийн зөвлөлийн урилгаар АНУ-ын “Нью-Йорк Сити балет” компанийн  найман гоцлол бүжигчин Монголд ирлээ. Тэд маргааш буюу зургадугаар сарын 13, 14-нд 19.00 цагт  “Америкийн бүжгийн одод” тоглолтоо Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох юм. Америкийн сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг сонирхуулах уг тоглолтын талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр УДБЭТ-т хийлээ. Хэвлэлийн хуралд АНУ-ын бүжигчдийн баг, Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганболд, “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа болон тоглолтыг зохион байгуулагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Ийнхүү Америкийн найман гоцлол бүжигчид болон тоглолтын зохион байгуулах менежерүүдээс бүрдсэн баг өчигдөр Монголд буусан даруйдаа нийслэлтэй танилцаж, өнөөдрөөс Монголын бүжигчид, хөгжимчидтэй хамтарч эрчимтэй…
УДБЭТ-ын 50 жилийн ойг тохиолдуулан уран бүтээл, ажил үйлсдээ идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа дуучин Б.Уранчимэг, Б.Мөнхтөр, балетын жүжигчин Б.Энхтуул, М.Мөнхтуяа, концертмейстер Б.Ундрам, нүүр хувиргагч Ч.Наранцэцэг нарыг "Нийслэлийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Ажил үйлсдээ амжилт гаргасан уран бүтээлчиддээ баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхныг хүсье! УДБЭТ-ын захиргаа, уран сайхны зөвлөл, хамт олон 2013-06-12
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр