Нэг сургуулийн дөрвөн найз зуны амралтаа Америкт өнгөрөөгөөд иржээ. ХБК-ийн оюутан, цохивор хөгжимчин Н.Бямбадорж, виолончельч Ч.Доржсүрэн, контрабас хөгжимчин Ичинхорол, хийлч Э.Сувд нар АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх залуучуудын оркестрын зуны сургалтад хамрагдаж сайхан амрангаа  ихийг сураад иржээ. Энэхүү сургалтад Монголоос анх удаа хөгжимчин хүүхэд залуус хамрагдсан нь энэ бөгөөд харилцааг цаашид уламжлал болгохоор болсон байна. Залуус нэлээд хэд хоногийн өмнө эх орондоо ирсэн бол тэднийг эх орондоо урьж, тэтгэлэгт сургалтад хамруулсан Стэнфордын их сургуулийн профессор, манай улсад олонтаа ирж, ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран ажилласан удирдаач Жин Дон Кей харин сүүлд иржээ. Хөгжимчин залуус  болон маэстрог ХБК-ийн удирдлагууд…
Дэлхийн сонгодог урлагийн өлгий Итали улсад болсон Олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн эгч дүүсийн талаар уншигч та сонсоод бахархаж суусан байх. Тэд энэ наадмын дараа Испанид болсон “Beyond the music” хөгжмийн фестивальд оролцож, Сингапурт тоглолтоо хийжээ. Монголын сонгодог урлагт цахиур хагална хэмээн үнэлэгдсэн арван настай М.Анужин, таван настай М.Анунгоо нарыг ярилцлагад урьлаа юм. Бяцхан охид гэртээ ирэнгүүтээ урт удаан аялалынхаа алжаалыг тайлах гэж бүтэн өдөржин унтаж байгаа тухай аав нь дуулгасан. Харин маргааш нь тэсэн ядан хүлээсэн мөч ирж, бид нэгэн ресторанд уулзсан юм. Төсөөлж байснаас ч жаахан охид инээмсэглэсээр намайг угтлаа. Таван…
2013 оны 06-р сарын 15-27-ны өдрүүдэд Монгол, Австри улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан соёлын үйл ажиллагааг УДБЭТ удирдан зохион байгуулж байна. Соёлын үйл ажиллагааг ССАЖЯ, Бээжин дэх Австрийн ЭСЯ, Австрийн Боловсрол, Соёл урлагийн яам, Австрийн урлагийн форум зэрэг газрууд дэмжин ажиллаж байгаа юм. Монгол, Австри улсуудын харилцаа, хамтын ажиллагаанаас хамгийн өргөн хүрээтэй, нэр хүндтэй нь урлаг, хөгжмийн хүрээний хамтын ажиллагаа байдаг. Монголын хөгжмийн салбарын уран бүтээлчдийн урын сангийн томоохон хэсгийг Австрийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээл эзэлдэг билээ. Тиймээс дипломат харилцааны хүрээнд хийж буй соёлын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Австрийн уран бүтээлчид хамтарсан мастер класс, залуу уран…
Монголын урлагийн зөвлөл “Нью-Йорк Сити Балет” компанийн шил­дэг уран бүтээлчдийг урьж, тоглолт сургалт зо­хион байгуулж байгаа билээ. Энэхүү компанийн тэр­гүүлэх гоцлооч Тереза Рэйклин манай үзэгчдэд алдарт “Хунт нуур” ба­летын цагаан хунгийн гоц­лолоор бэлэг барьж бай­на. Түүнийг “Баасан гаригийн зочин”-оор  урьж ярилцлаа. -Сайн явж ирэв үү. Өмнө нь манай оронд ирж байв уу? -Танай сайхан улсад анх удаа ирж байна. Монгол гэхээр хоёр том гүрний дунд байдаг, тэдгээр улсдаа уусчихсан жижигхэн улс гэсэн төсөөлөлтэй ирсэн. Гэтэл цэлгэр уудам нутагтай, цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаартай, сайхан нутаг юм. Хүмүүс нь найрсаг, зочломтгой, үргэлж инээмсэглэсэн, амгалан улс шиг санагдлаа. Яг үнэндээ миний сэтгэл…
Тэр бол Дуурийн театрт хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд орж ирсэн, хамгийн залуу дуучин билээ. Зуны манлай дуурийн дуучин, терийн соёрхолт, ардын жүжигчин Х.Уртнасан гуайн шавь ОХУ-д таван жилийн хугацаанд дуурийн дуулаачаар суралцаад төгсч ирмэгцээ тэрээр хоёр ч уралдааны тэргүүн байрыг эзэлсэн нь дуурийн урлагт дурладаг олон хүний анхаарлын төвд хэдийнэ орж ирсэн билээ. Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит улсын уралдааны тэргүүн байрын шагналт, Б.Шаравын нэрэмжит улсын уралдааны дуурийн дуулаачийн тэргүүн байрын шагналт, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.ЭНХНАРАНТАЙ ярилцлаа. -Өөрийгөө манай уншигчдад танилцуулж болох уу? -Намайг Энхнаран гэдэг. Өнгөрсөн онд ОХУ-д Ю.Корсаковын нэрэмжит Хөгжмийн их сургуульд дуурийн дуулаачийн мэргэжлээр…
“Нью Йорк сити балет” компанийн шилдэг найман гоцлол бүжигчин өчигдөр Дуурь, бүжгийн эрдмйин театрын тайзнаа саатлаа. Энэ сар анх түгсэн цагаас л дэлхийг гайхуулагч тэднийг дэргэдээс нь харах гэж хүлээсэн мөч нисэх мэт одсон ч театр ороод хүлээсэн хэдхэн хоромд цаг хугацаа мөлхөх шиг  удаан санагдав.  Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацийн эзэн “Хар хун” уран сайхны кино гэхээр хэн хүний санаанд “Нью Йорк Сити балет" компани буудаг болов уу. Бидний хувьд тайзнаас л хардаг байсан ертөнцийг энэ кино тайзны ар дахь амьдрал, гол дүрийн төлөөх тэмцэл, атаа хорсол, үзэн ядалт, ялалт, тэсвэр тэвчээр гээд жаргал, зовлонтой…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр