УДБЭТ-ын хамт олон 2013 оны 10-р сарын 05, 06-ны өдрүүдэд  Монголын шилдэг “Чингис хаан” дууриар 51 дэх улирлын нээлтээ хийх гэж байна.     УДБЭТеатр өнгө төрхөө шинэчлэхээр  хийлгэсэн засварын ажлаа дуусч үзэгч, фэнүүдээрээ  дүгнүүлж, ирэх улирлын хөтөлбөрөө танилцуулахад бэлэн  боллоо.     “Чингис хаан” дуурьт Их Чингис хааны бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их Монгол Улсыг байгуулан Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөн 1171 оноос 1189 он хүртэлх амьдрал тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулааныг үзүүлсэн болно. Гол дүрүүдэд: Тэмүжинд-гоцлол дуучин…
Дурдан бүс, дугариг шляпатай, үсээ гялалзтал самнаж, хөлөө ачиж суусан түүнийг 90 нас давсан хүн гэхэд итгэмгүй. Босч, суух нь залуу хүнээс ч шалмаг байх шиг. Энэ өглөө "Эртэч монгол хүн" уулзалтад уригдсан тэрээр тушаал авсан цэрэг шиг хэдийнэ ирээд, цомцойгоод суучихаж. 14 хоногт нэг удаа өглөөний 06:30 минутад уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү уулзалтын 69 дэх зочноор ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Хайдав уригдсан нь энэ. Сонирхолтой яриа, хөнгөн зууш, таатай орчноос амьдралын шинэ эрч хүчийг авахын тулд хүмүүс үүрийн харуй бүрийгээр босохоосоо татгалздаггүй юм. Харин ч уулзалт тараад өглөөний тунгалаг агаарт ажлынхаа зүг алхаж явахдаа энэ өглөөг унтаж алдаагүйдээ…
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравыг "Амьдралын тойрог"- ийнхоо хойморт урьлаа. Эрхэм хүмүүнтэй уулзаж, энгийн яриа дэлгэнэ гэдэг бахархмаар ч гэлээ залуу сэтгүүлчийн хувьд айдастай бичсэнээ нуух юун. Түүнийг монгол түмэн дэндүү сайн мэднэ. Тэр дундаа хөгжмийн урлагийнхан хүндлэн дээдэлдэг. Тэгэхээс ч аргагүй. Монголын хөгжмийн урлагийн амьд домог болж, эдүгээ 90 насыг  шүргэж яваа буурай. Д.Лувсаншарав гуайнх 11 дүгээр хорооллын цэнхэр байрнуудын нэгэнд амьдардаг. Биднийг очиход охин нь хаалгаа онгойлгон гэртээ урьлаа. Тэрээр "Аавын бие чилээрхүү байгаа. Та бүхэн жаахан хүлээхгүй юү" хэмээв. Энэ зуур гэрийн хананд өлгөсөн ховор зураг, бүтээлүүдийг ажиглав. Түүний ханьтайгаа авхуулсан болон төрийн шагнал хүртэж…
  УДБЭТ-ын дуучин Б.Урангоо өөрийн бие даасан “ТАЛ МИНЬ НУТАГ МИНЬ” цомгоо гаргажээ. Дуучин Б.Урангоо СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг 2001 онд МУГЖ Д.Банди багшийн удирдлага дор төгсөж, ажил амьдралын гараагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тус театрын тайзнаа үндэсний болон дэлхийн сонгодог дууриудад тасралтгүй тоглосон бөгөөд В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн II хүүхэд, И.Штраусын “Сарьсан багваахай” Ида, Ц.Нацагдоржийн “Тунгалаг Тамир” мюзиклийн Дулмаа зэрэг дүрүүдийг амжилттай бүтээжээ. 2012 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. “ТАЛ МИНЬ НУТАГ МИНЬ” цомгоо төрөлх нутаг ХАН ХЭНТИЙН 90 жил, ЖАРГАЛТХААН сумын 90 жилийн ойд зориулсан бөгөөд түүнд ХБ, АЖ, ТШ…
Монгол улсад мэргэшсэн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг энэ намар тэмдэглэхээр болжээ. 1963 оны намар Хөгжим бүжгийн сургуульд цохивор хөгжмийн анги нээж бөмбөрчин Довдон багшаар удирдуулан хичээл эхлүүлж байж. Өдгөө 81 настай Д.Жамсран энэ төрлийн зэмсгээр тоглогч хөгжимчдийн анхдагчдын нэг бөгөөд олон шавь төрүүлсэн багш. Тэрбээр дурсамжаа хуваалцахдаа: “Би 1963-1969 оны хооронд цохивор хөгжмийн цагийн багшаар ажиллаж байлаа. Харин 1969 онд Соёлын яамны томилолтоор үндсэн багшаар ирсэн. Анги хоёр өрөөтэй, пионерийн алаг бөмбөр нэгтэй, хоёр ширхэг цохих саваатай л байсан. Ж.Чулуун багш Кумпиньскийн сурах бичиг авчирч өгснөөр өөрөө хөгжмийн зэмсэг хийж эхэлсэн. Нисэхээс эвдэрхий онгоцны поршень үүрч авчирч,…
Сайхан хөгжим хүнд сэтгэлийн таашаал өгөхөөс гадна баярлуулж, омогшуулан тайтгаруулж, бас ухаарал хайрладаг билээ. Итали улсад суралцан уран бүтээлээ туурвиж буй морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Б.Номингуа нар эх орондоо ирж амраад, удахгүй буцахаар зэхэж буй. Тэд “Conсerto” сонгодог хөгжмийн тоглолтоо Улсын Филармонийн концертийн танхимд толилуулна. Олон улсад авьяасаа таниулсан залуус тоглолтынхоо ур чадвараас мэдрүүлж, Италийн хөгжим урлаач Луйз Хонорийн мастер морин хийлийн дуурьслыг бодитоор сонсгон, олны сонорыг мялаахаар шийджээ. -Таныг эхнэр Б.Номингуагийн хамт сонгодог хөгжмийн концертоо толилуулах гэж байгаа тухай сонслоо? -Тийм ээ. Энэ концерт бидний хамтарсан хоёр дахь тоглолт, харин миний хувьд долоо дахь тоглолт. Ер нь амралтаараа…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр