Saturday, 31 March 2018 02:20

“Сонгодог урлагийн тулгуур багана удирдаачидтай уулзах өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллалаа.

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийн ойгоо тохиолдуулан сар бүр сонгодог урлагийн аль нэг мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулахаар зорьж байгаа билээ. Бид 3-р сарыг УДБЭТ-ын гол тулгуур багана, уран бүтээлчдийн амжилтын эх үүсвэрийг бий болгогч, сонгодог хөгжмийн урлагийн мастерүүд буюу “Үеийн үеийн удирдаачид”-ийн сар болгон зарласан. УДБЭТ нь Удирдаач гэдэг мэргэжлийн онцлог, ур чадварыг сурталчилан таниулах зорилгоор Дэлхийн сонгодог төдийгүй Монголын шилдэг бүтээлүүдийг УДБЭТ-ийн тайзнаа амилуулахад авъяас чадвараа дайчлан ажиллаж, нөр их хөдөлмөрийн үр дүнд бүтээн туурвиж байдаг агуу хүмүүсийн нэг гэдгийг олон нийтэд таниулсан үйл ажиллагаа боллоо. 

29472214_777145065813754_3622942855640645632_n.jpg

 Тус нээлттэй сэдвээр хэлэлцүүлэгт

  • УДБЭТ-ын ерөнхий захирал МУГЖ Ц.Төвшинтөгс
  • УСУдирдагч СТА Б.Түвшинбат
  • УДБЭТ-ын Удирдаач УГЗ Н.Туулайхүү
  • УДБЭТ-ын Удирдаач УГЗ Ц.Мөнхболд
  • Концертмейстер МУГЖ Б.Солонго
  • УДБЭТ-ын хөгжимчин МУГЖ Л.Мөнхцэцэг
  • УДБЭТ-ын Удирдаач СТА Ч.Гансүх
  • Концертмейстер СТА Т.Гэрэлцэцэг
  • Улсын филармонийн удирдаач СТА Б.Батбаатар,
  • СТА Д.Нямдаш нар оролцсон бөгөөд УГЗ урлаг судлаач Ч.Буянхишиг тайлбар хийн хөтлөн явуулсан. УДБЭТ-ын сар бүр зохион байгуулсан цуврал арга хэмжээнд хүрэлцэн ирж үзэл бодлоо хуваалцсан нийт сонгодог урлагийн үнэнч үзэгчиддээ баярлалаа.
89 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр