Wednesday, 05 November 2014 03:14

“Нотны сан”-д 18 дуурь, 15 балетын клавир багтжээ

10685371 301100916751507 1872851154386713618 n

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оноос эхлүүлжээ. Энэхүү төслийн ивээн тэтгэгчээр МСS компани, дэмжигч байгууллагаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам ажиллаж, 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, DVD-д эмхэтгэн “Нотны сан”-г гаргалаа. Энэхүү нотны санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ. “Үндэсний сонгодог дуурь, балетын нотны сан”-г хүлээлгэн өгөх арга хэмжээ өнгөрөгч бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-нд УДБЭТ-т боллоо.

Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчдын бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн хадгалахаас гадна, Монголын соёлын өвийн төв, болон ССАЖЯ-д тус бүр нэг хувийг хадгалуулах ажээ. Төслийн үр дүнд театрын урын санд байгаа үндэсний сонгодог бүтээлүүдийн эх нот найдвартай хадгалагдах боломжтой болж, улмаар дэлхийн аль ч театрт тоглогдоход нотны хувь ямар нэг асуудалгүй болж, Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах сайхан боломж нээгдэж байгаа юм.

Төслийн удирдагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ, төслийн санхүүгийн ажилтан Ц.Болормаа, нотны редактор А.Батдэлгэр, уран сайхны эрхлэгчээр Д.Лхагвасүрэн, төслийг санаачлагч Ч.Мөнхзул, нот бичигч Ч.Наранчимэг, менежер Н.Отгонжаргал нар ажиллажээ.

37c7997c1bf6ebe83549d15409186205original

Ч.БОРГИЛ

812 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр