Sunday, 01 April 2018 10:05

Ф.ХЕРОЛЬД "ДЭГГҮЙ ЛИЗ"

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийн ойгоо тохиолдуулан сар бүр сонгодог урлагийн аль нэг мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулахаар зорьж байгаа билээ. Бид 3-р сарыг УДБЭТ-ын гол тулгуур багана, уран бүтээлчдийн амжилтын эх үүсвэрийг бий болгогч, сонгодог хөгжмийн урлагийн мастерүүд буюу “Үеийн үеийн удирдаачид”-ийн сар болгон зарласан. УДБЭТ нь Удирдаач гэдэг мэргэжлийн онцлог, ур чадварыг сурталчилан таниулах зорилгоор Дэлхийн сонгодог төдийгүй Монголын шилдэг бүтээлүүдийг УДБЭТ-ийн тайзнаа амилуулахад авъяас чадвараа дайчлан ажиллаж, нөр их хөдөлмөрийн үр дүнд бүтээн туурвиж байдаг агуу хүмүүсийн нэг гэдгийг олон нийтэд таниулсан үйл ажиллагаа боллоо.   Тус нээлттэй сэдвээр хэлэлцүүлэгт УДБЭТ-ын ерөнхий захирал МУГЖ Ц.Төвшинтөгс УСУдирдагч СТА…
“Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны 12-р сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ. Л.Минкус Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр дүүрэн хөгжим бичиж өгсөн юм. Өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэн элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг (зохиомол) хайртыг аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартай тааралдана. Сэтгэлт хосууд охиноо баян эр Гамаштай суулгах хүсэлтэй Китригийн ааваас болж салж хагацахад хүрсэн байна. Ноён Кихот тэднийг аврахаар шийднэ. Китригийн аав андууран охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад Кихот ч Гамашийг талхны…
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оноос эхлүүлжээ. Энэхүү төслийн ивээн тэтгэгчээр МСS компани, дэмжигч байгууллагаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам ажиллаж, 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, DVD-д эмхэтгэн “Нотны сан”-г гаргалаа. Энэхүү нотны санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ. “Үндэсний сонгодог дуурь, балетын нотны сан”-г хүлээлгэн өгөх арга хэмжээ өнгөрөгч бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-нд УДБЭТ-т боллоо. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчдын бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн…
ДБЭТ-ын гоцлооч Г.Шижирболдтой ярилцсанаа хүргэе. -Хэзээ анх дуурь үзэж байсан бэ? -Өвөрхангайнх болохоор дунд сургуульдаа дуурь үзэж байгаагүй. Гэхдээ дуурийн тухай ойлголттой байлаа. Намайг Соёл урлагийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд байхад “Кармен” дуурийг тоглож, манай багш Банди нэгдүгээр үзэгдэлд дуулах болсон юм. Би ДБЭТ руу орж чадахгүй, арын хаалган дээр таньдаг ах, эгч нараа царайчилна. ДБЭТ-ын найрал дууны ангид байсан “Нюанс” хамтлагийн Өнөрөө ах “Хүнд юм хүргээд өгвөл ирэхээр нь оруулж өгье” гэсэн. Явсаар байтал гуравдугаар үзэгдэл нь дуусч, багшийнхаа дуулахыг сонсож чадаагүй. Тэр үед хүүхэд байсан болоод ч тэр үү, юу ч ойлголгүй ангайж байгаад л гарч ирсэн дээ. -Танай…
Wednesday, 22 January 2014 03:16

Ц.Арюна: Дуурь бол “Хайр”

Дуурь бүжгийн эрдмийн театрын чадварлаг дуучдын нэг Ц.Арюна. Тэрээр Буриадаас ирээд манай Дуурийн театрт хүчин зүтгэж яваа авьяаслаг дуучин билээ. Түүнтэй ярилцахад хөгжилтэй,  аливаа зүйлд их өөдрөг ханддаг нэгэн байлаа. Хэдийгээр бардам эмэгтэй “Кармен”-ы дүрийг бүтээсэн ч миний төсөөлснөөс огт өөр хүн байсан юм. Түүний ярьж байгаа нь ч  энгийн магадгүй манай өөрсдийгөө “Од” гэж нэрлэсэн хэн бүхнээс илүү даруу хүн байсан юм.  Түүнтэй ярилцаад сууж байхад яг л нэг найзтайгаа байгаа мэт сэтгэгдэл төрсөн шүү. “Дуурь бол хайр” хэмээн нэрлэж өөрөө ч хүн хайрлахын төлөө төрсөн гэдэгтээ бат итгэсэн өөртөө итгэлтэй, хөгжилтэй эмэгтэй байсан билээ. Ингээд олон зүйл нуршилгүй…
Page 1 of 12
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр