-Манайхан дуулах урлагийн монгол школыг дэлхийд зарлаад ирэв үү Р.Оюунжаргал Монголын дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, ардын жүжигчин Б.Жавзандулам болон түүний, саяхан Москвад болж өнгөрсөн М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд амжилт гаргасан хоёр шавьтай нь уулзахаар зорьж очсон юм. ХБК-ийн “Муурын байшин” хэмээн “өргөмжилдөг” өргөтгөлийн жижигхэн байшинд эднийх байрладаг. Очиход ардын жүжигчин маань шавь Ж.Бямбажавтайгаа хүлээж байсан юм. Харин тус уралдааны мөнгөн медальт Э.Анхбаяр байсангүй. Өвөө эмээтэйгээ уулзахаар хөдөө явсан байх, утсаа хаажээ гэсэн. Холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг. Тэднээс монгол залуус М.Глинкийн уралдаанд хэрхэн оролцсон талаар ярилцахыг зорьсон. Гэтэл яриа үргэлжилсээр Монголын дуурийн урлаг өөрийн гэсэн…
М.И.Глинкийн нэрэм­жит олон улсын наадам зэ­рэглэлээрээ дэлхийн авар­гатай тэнцэнэ. Энэ­хүү наадмын тэргүүн бай­рыг хоёр жилийн өмнө гавьяат жүжигчин С.Мөн­гөн­цэ­цэг авчирсан бол “Сүлд” чуулгын дуучин Г.Ариун­баатар хоёр дахь тэргүүн шагналыг авчир­лаа. Мөн түүний найз Э.Анх­баяр дэд байрт шал­гарч Монголын хөвгүүд дэл­хийн сонгодог урла­гийн тайзыг эзэгнэж чада­хаа харуулав. ОХУ-ын ал­дарт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит тэм­цээний тэргүүн байрт шал­гарсан “Сүлд” чуул­гын дуучин Г.Ариун­баа­тарын “Амьд­ра­­лын той­рог”-оор аялсан юм. Шаг­на­лаа гардаад удаа­гүй бо­л­оод ч тэр үү  түү­ний сэтгэл дог­долж байгаа нь яриа бү­рээс нь анзаа­раг­даж бай­сан. “Шагналын тайзан дээр Монголынхоо багш на­рыг биширч зогс­лоо. Дуу­рийн урлагийн хүнд хэ­цүү болоод сайн сайх­ныг мэдрүүлсэн Д.Банди багш минь, энэ…
М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний эхний хоёр байрыг Монголын дуучид эзэлжээ. Ажил хаялт, сонгуулийн хууль, тасхийсэн жаварт өдрүүдэд мэлсхийтэл наран шарах мэт таатай сайхан мэдээ. Магадгүй шинэ жилийн хамгийн сайхан бэлэг. Надад, чамд, танай гэр бүлд бүгдэд нь хамаатай даанч бахархалтай мэдээ. Монголын хоёр дуучныг дэлхийн тайз хүлээн зөвшөөрсөн амжилтын гараа. 1960 оноос хойш зохиогдож байгаа энэ тэмцээний ялагчид дуурийн ертөнцөд од болон гялалздаг бичигдээгүй хууль бий. Өнөөгийн сонгодог урлагт шигтгээ болон гялалздаг цөөнгүй дуучны амжилтын гараа яг Ариунбаатарынх шиг, Анхбаярынх шиг ийнхүү Глинкийн тайзнаас эхэлж байсан сэтгэл татам түүх бий. Г.Ариунбаатар, Э.Анхбаяр хоёр залуу дуучид. Г.Ариунбаатар Цагдаагийн…
Нас нэмж ухаан тэлсэн Цас бударч өнгө нэмсэн Дарс оргилж баяр нэмсэн Шинэ оны мэнд хүргэе!     Будрах цасны мөнгөн ширхэгтэй Болор хундаганы жингэнэх чимээтэй Буурал сахалт өвлийн өвгөнтэй Бүжин наадах цасан охидтой Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year!     Угтах ондоо бүтээлээр дүүрэн Урам тэтгэсэн амжилтаар баян Гэгээн гэрлээр гэр тань гийж Гэрэлт оюунаар ухаан тань тэлж Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай!
“Норовбанзад” сан нь шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлыг бүх талаар дэмжиж, хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага билээ.  Сан нь монголын их урлагийн өв санг хамгаалах, хадгалах  түүний дотор монгол ардын уртын дууг хөгжүүлэх, судлах, сурвалжлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэх бүхий л үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Тус Сангаас Монголын Соёл Урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох Соёл урлагийн дээд хүндэтгэл “НОРОВБАНЗАД ШАГНАЛ”-ыг бий болгосноо албан ёсоор зарлах, шагналтнаа тодруулж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фукуокагийн соёлын шагналт, Зууны манлай уртын дуучин…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр