Ж.Эрдэнэцэцэг О.Ганцоож, Б.Саруул хэмээх залуу бүжигчид Монголын сонгодог урлагийн нэгэн үеийн гялалзсан төлөөлөлчид. ДБЭТ-ын тайзыг өнөөдөр тэдэнгүйгээр төсөөлөх аргагүй. “Хунт нуур”, “Нойрссон гүнж”, “Щелкунчик”, “Жизель”, “Дон Кихот”, “Пахита”, “Шопениана”, “Франческа да Римини”, “Эрдэнэсийн охид”, “Уран хас”...Тус театрын тайзнаа тавьсан ихэнх бүтээлийн гол дүрд бүжиглэсэн тэдэнтэй уулзлаа. Байнгын бэлтгэл, сургуулилалттай байдаг балетчдын үнэтэй хормоос “хумсалж суухдаа” ямар их эрч хүчийг мэдэрсэн гээч. Залуу насны оргилсон эрч хүч, гэнэн цайлган тэгээд бас хөгжилтэй зан. -Та хоёр ХБК-ийн нэг онд төгссөн гэв үү? -Тийм, 2007 онд төгссөн. Ганцоожийн эхнэр Мөнхтуяа ч хамт төгссөн. Гэхдээ нэг ангийнхан биш. Түүнээс хойш театртаа ажиллаж байна. -Ганцоож Лондонд сурч байсан шиг санагдах юм. Тэнд байхдаа…