Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил, 140 жилийн турш үзэгчдийг “алмайруулж” байсан Ж.Вердийн “Аида” дуурь Монголын тайзнаа амиллаа. Энэхүү гайхамшигт дуурийн нээлт бямба гаригт болсон юм. “Энэ дуурийг хэр баргийн театрт тавиад байдаггүй. Тэд айдаг, зүрхшээдэг. Энэ дуурийг Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тавьснаар Монголын нэр хүнд өснө, өсөх ч ёстой” хэмээн УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн хэлж байсан юм. Танхимын гэрэл унтрахад танхимд суугаа үзэгчид амьсгаа даран, дор бүрнээ догдолж байв. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүг үзэгчид халуун алга ташилтаар угтлаа. Одоо л эхлэх нь. Цаанаа л нэг түгшүүртэй хөгжим эгшиглэхэд, хөгшиг нээгдэв. “Хөөх”….бүх үзэгчид нэгэн дуугаар ингэж уулга алдсан.…