Wednesday, 19 June 2013 03:57

Энэ цагийн шилдгүүд

Сүүлийн жилүүдэд Монголын сонгодог урлагийн хөгжил дэлхийн анхаарлыг татаж эхэллээ. Энэ цаг үеийн сонгодог урлагийг шинэ “одод”-ыг танилцуулж байна. Э.Амартүвшин-дуурийн дуучин Энхбатын Амартүвшин. Энэ залууг дуурийн урлагт элэгтэй үзэгчид маш сайн танина. Тэр бол энэ цагийн театрын залуу “од”. Дуурь бүжгийн идэр залуу, эрч хүчтэй уран бүтээлч. Э.Амартүвшин ОХУ-д сонгодог урлагийн “олимп” гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн. Түүний энэхүү гавьяаг үнэлж, төр засгаас Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр мялаасан. Залуу дуучин Э.Амартүвшин Сүхбаатар аймагт төрж өссөн бөгөөд наймдугаар ангиасаа эхлэн дуулжээ. Тэрбээр 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч, УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж…
  Шинэ жилийн багт наадмын тансаг үдшийн цэнгүүнд хүүхэд бүхний хүндэтгэн хайрладаг Дроссельмейер нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан бөөн бөөн бэлэгтэй иржээ. Хүүхэд багачууд зөвхөн түүнийг л хүлээсэн аятай бүчин авч, бэлгээ задлахыг хүсэн шуугилдах. Хүүхэлдэйн алдарт мастер өөрийн урласан гайхамшигт хүүхэлдэйнүүдээ тэдэнд дэлгэн үзүүлэв. Дроссельмейер алаг хувцастай алиа салбадай, улаан даашинзтай хайр татам хүүхэлдэй, өргөн өмдтэй өхөөрдөм бүжигчинг танхимд нэг нэгээр нь оруулж ирэн үлгэрийн шидтэн мэт амилуулан бүжиглүүлэв. Хөөрөн баясах хүүхдүүд тоглоом бүрийг нь ихэд сонирхоно. Алдарт хүүхэлдэй урлаач бэлэг болгохоор бяцхан модон самар цөмөгч хүүхэлдэйг мөн авчирчээ. Гэвч “Цөмөөхэй” хүүгийн зэрэмдэг дүр төрх хүүхдүүдэд таалагдсангүй. Бүгд түүнийг эс…
Ж.Эрдэнэцэцэг Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд  алтан гургалдай хэмээгддэг Бэла Руденко,  Елена Образцова, Монтсеррат Кабаллетай эн зэрэгцэх чадалтай дуучин  монголчуудын дунд бий. ДБЭТ-ын байнгын зочид уянгалаг хоолойтой тэрхүү алтан гургалдайг андахгүй.  Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны  тэргүүн байрт шалгараад ирэхэд нь түүнд гавьяат гэдэг эрхэм цол  хүртээсэн тэр  үед л хүмүүс С.Мөнгөнцэцэг гэдэг залуухан, үзэсгэлэнтэй дуучин бүсгүйг зүс мэдэх болсон.  Гэр бүлийн аз жаргалын төлөө дэлхийд алдартай театрын гоцлооч болж, нэрээ мөнхлөх боломжоос татгалзаж байсан энэ бүсгүйг хүмүүс  “дэндүү даруухан, дайчин, хөдөлмөрч” гэж тодорхойлдог юм билээ.    -С.Мөнгөнцэцэг Ч.Чайковскийн нэрэмжит уралдаанд яагаад оролцоогүй юм бол гэж гайхах хүн цөөнгүй байгаа?  -Үнэхээр…
\Ж.Солонго\ Тэр бол япон охин. Үнэнч хайрынхаа төлөө гэр бүлийнхэн болон шашнаасаа нүүр буруулсан зоригт бүсгүй. Тэр бас Этиоп гүнж. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө, дурлалт залуугаа золиосолж дайны нууцыг мэдсэн эх оронч эмэгтэй. Ж.Пуччини, Ж.Верди гээд дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг Монголын төдийгүй Италийн тайзнаа амилуулж, тэр дүрээрээ мөнхөрч байгаа авьяаслаг дуучин Б.Эрдэнэтуяатай ярилцлаа. Түүний тайзнаа бүтээсэн дүр, уянгалаг хоолойг нь сонсож биширдэг хэрнээ “Италид консерватори төгссөн дуучин бүсгүй” гэхээс өөрийг мэдэхгүй явжээ. Хун болж ниссэн нугасны муухай дэгдээхэй -Дуурийн дуучин бүр Италид сурахыг мөрөөддөг байх. Харин та аль хэдийнэ тэднээс нэг алхам түрүүлжээ. Анх хэзээ, яаж дуулж эхлэв.…
Х.Монголхатан, photos by J.Jamyandorj \Зууны мэдээ\ <!--[if gte mso 9]> <w:LsdException Locked="false" Priority="63" SemiHidden="false" UnhideWhenU
Европын цуутай хөгжимчин Вольфганг Амадей Моцартын мэндэлсний 255 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэх гэж байна. Түүнийг дэлхийн хүн гэдгийг тансаг бүтээлүүд нь баталдаг. Түүний бүтээлүүд онол мэргэжлийн талаасаа гайхалтай нарийн зохиомжтой юм.  УДБЭТеатрын хамт олон В.А.Моцартын мэндэлсний – 255 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөөд байна.  Энэ ажлын хүрээнд В.А.Моцартын эх нутгаас ирсэн дуучин “Отто Рич” багш УДБЭТеатрын уран бүтээлчдэд “Увидаст лимбэ” “Дон Жуан “ дууриудаар мастер класс хийн ажиллаж байна.  Мөн В.А.Моцартын ойн томоохон ажлын нэг нь “Улаанбаатар хот байгуулагдсаны - 371 жилийн ойн” өдөр тоглох гэж буй “Монгол – Германы уран бүтээлчид”-ийн хамтарсан тоглолт юм.  Германы элчин сайдын яам, Дортмундын “Hugo Miebach” компани, МSM/ “Mongolian star…
Page 1 of 44
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр