СТА Баянжаргалын ХИЛЧИНБААТАР

Өмнөговь аймагт төрсөн.

ХБК-ийг 2006-2008онд суралцаж төгссөн. 

1995-1998 онд Хилийн цэргийн 0252-р ангид хөгжимчин, 1998-2002 онд Хилийн цэргийн 0151-р ангид хөгжимчин,

2002 оноос УДБЭТ-т туба хөгжимчнөөр, 2007 оноос УДБЭТ-ын Симфони найрал хөгжмийн нотны урын сангийн эрхлэгчээр давхар ажиллаж байна.

2011 онд ОХУ-ын Братск хотноо зохиогдсон ОУ-ын үлээвэр хөгжимчдийн уралдаанд III байр эзэлсэн.

2008 онд БСШУЯ-наас туба “Мэргэжлийн хөгжимчин” үнэмлэх олгосон.

2013 онд Залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль

2014 онд МУСТА цол тэмдэгээр шагнагдсан.

2002 оноос хойш УДБЭТ-т тоглогдож байгаа дуурь, балет, концерт, радио, телевизийн бичлэг болон тэмдэглэлт ойн концертуудад тоглосон. Мөн хөдөө орон нутаг, хилийн чанадад болсон тоглолтод оролцсон.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр