СТА Цэрэнданзангийн ДЭЛГЭРМӨРӨН

 

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.

1975 онд ХБДС-ийг А.Наумец багшийн удирдлага дор хийл хөгжимчин мэргэжлээр

1983 онд Уралын Хөгжмийн дээд сургуулийг Петухов багшийн удирдлага дор багш, хөгжимчин мэргэжлээр төгссөн.

1975 оноос,1983-1992 Улсын филармонид хийл хөгжимчнөөр

1992 оноос УДБЭТ-т хийл хөгжимчнөөр, 2009 оноос ХБК-д хийл хөгжмийн багшаар ажиллаж байна.

1987 он Улсын филармонийн Хөдөлмөрийн аварга, 1988 он VIII 5 жилийн гавшгайчаар шалгарч, 2001 он МУСТА цол тэмдгээр шагнагдсан.

 

1992 оноос хойш УДБЭТ-т тоглогдож байгаа дуурь, балет, концерт, радио, телевизийн бичлэг болон тэмдэглэлт ойн концертуудад тоглосон. Мөн хөдөө орон нутаг, хилийн чанадад болсон тоглолтод оролцсон.

 

  • Амжилт

 

Хөдөө орон нутгийн аймаг, сумдад жилд 2 удаа тайлбарт концертод оролцож Solo тоглож байв.

1988 онд уран бүтээлийн бие даасан концерт тоглосон.

Улсын Филармонийн 30 жилийн ойд зориулж А.Брухын хийлийн найрал хөгжмийн концерт, Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” Solo, И.С.Бахын 2 хийлд зориулсан концерт, Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга” Solo бүтээлийг тоглосон.

1985, 1987, 1988 он П.И.Чайковский симфони №1, 3, 5, 6

1986 он С.Прокофьев Симфони №1

1984-1989 он Л.В.Бетховен симфони №1, 2, 3, 4, 5, 7

1990 он М.Мусоргский Симфони дүрслэл

1999 он С.Рахманинов Симфонический танец

2012 он “Бахчисарайн оргилолт булаг” Solo тоглосон.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр