УДБЭТ-ын ерөнхий удирдаач, УГЗ Жагваралын БҮРЭНБЭХ

Архангай аймгийн Хашаат суманд төрсөн.

1969-1973 онд УДБДС-ийг Үндэсний найрал хөгжмийн удирдаачаар,

1973-1979 онд Ленинградын консерваторийг Дуурь, симфонийн удирдаач мэргэжлээр дүүргэсэн.

1979 оноос УДБЭТ-т Симфони найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байна.

2000 онд “Алтан гадас” одон, 2006 онд МУУГЗ цолоор шагнагдсан. “Нийслэлхүү” уран сайхны киноны Батхишигийн дүрээр олны танил болсон бөгөөд түүнийг “Нийслэлхүү-удирдаач” гэж ард түмэн хүндэтгэн нэрлэдэг.

2005 онд “Нийслэлхүү – Удирдаач урьж байна” уран бүтээлийн их цэнгүүн,

2007 онд “Удирдаач- Нийслэлхүү урьж байна” уран бүтээлийн их цэнгүүн,

С.Рахманиновын үдэш, “2-М буюу Их од Густав Малер, Лувсанжамын Мөрдорж” симфони концерт удирдан тоглуулсан.

2013 онд Ж.Бизегийн "Кармен" дуурийг франц хэл дээр шинэчлэн тоглоход ерөнхий найруулагчаар ажилласан.

 

 

  • Удирдан тоглуулсан бүтээлүүд

 

Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой”

Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”

С.Гончигсумлаа “Үнэн”

Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан” /Хөгжимт драм/

Л.Мөрдорж “Хөхөө Намжил”

П.И.Чайковский “Евгений Онегин”

А.Даргомыжеский “Лусын дагина”

Б.Дамдинсүрэн “Тэмцэл”

Д.Лувсаншарав “Хан бүргэд”

Ш.Гуно “Фауст”

С.Рахманинов “Алеко”

Б.Дамдинсүрэн “Амарсанаа”

Д.Лувсаншарав “Шивээ Хиагт”

Л.Мөрдорж “Жаргал”

Ж.Россини “Севилийн үсчин”

Ж.Пуччини “Тоска”

М.Коваль “Чоно ба долоон ишиг”

П.И.Чайковский “Иоланта”

Б.Ямпилов “Шидэт ваар”

Г.Дарамзагд “Нүүдлийн замд”

Ж.Бизе “Кармен” 1984 онд

Д.Лувсаншарав “Нүцгэн ноён” 1985 онд

Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” 1986 онд

М.Минков “Хөгжмийн гайхамшиг” 1986 онд

Ж.Верди “Риголетто” 1987 онд

Ж.Верди “Отелло” 1989 онд

Ж.Пуччини “Турандот” 1990 онд

Ц.Нацагдорж “Өгөөдэй хаан” 1991 онд

Ж.Верди “Трубадур”  1994 онд

Ц.Нацагдорж “Гэсэр” 1995 онд

П.И.Чайковский “Гилбэрийн хатан” /концерт/

Б.Шарав “Чингис хаан” 2003 онд

Ц.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” /концерт/ 2005 онд

Ж.Верди “Реквием” 2012 онд

Удирдан тоглуулсан Балетууд:

С.Гончигсумлаа “Найз залуус”

Ж.Чулуун “Уран хас”

Э.Чойдог “Хөгжмийн эгшиг”

П.Чайковский “Хунт нуур”

“Испани бүжгийн цоморлиг” 1977 онд

А.Адан “Жизель”

Д.Шостакович “Энхийн тойрог”

П.И.Чайковский “Нойрссон гүнж” 1990 онд

С.Рахманинов “Уран сэтгэмж” 1997 онд

М.Равель “Болеро” 1999 онд

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр