Балетын гоцлооч, СТА Баясгалангийн САРУУЛ

Улаанбаатар хотод төрсөн.

2002-2007 онд ХБК-ийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн.

2006 оноос УДБЭТ балетын гоцлоочоор ажиллаж байна. Мэргэжлийн багш Н.Энхтуяа

2011 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан.

 

  • Бүтээсэн дүрүүд
  • Амжилт

П.И.Чайковский “Хунт нуур” Одетта, Оделлия, Па-де-труа 2008 онд

П.И.Чайковский “Щелкунчик” Маша, хоёул, дөрвөл, испани 2009 онд

П.И.Чайковский “Нойрссон гүнж” Аврора, Сирень, фея, бриллиант 2010 онд

А.Адан “Жизель” Жизель, Па-де-де, Мирта 2010 онд

Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” Сванильда, найзууд 2010 онд

П.И.Чайковский “Франческа да римини” Франческа 2011 онд

З.Хангал “Эрдэнэсийн охид” Мөнгөн охин, шүр, оюу, хос дуэт 2011 онд

Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” Урангоо 2012 онд

Ф.Шопен “Шопениана” 7, 11-р вальс, ноктюрн 2010 онд

Ж.Чулуун “Уран Хас” Хандармаа 2010 онд

Л.Минкус “Дон Кихот” Найзууд, амур, 3,4 үзэгдлийн вариац 2008 онд

Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” Найз, мазурка, хонхот 2007 онд

А.Хачатурян “Спартак” Фригия, куртизанки 2012 онд

Л.Минкус “Пахита” Зургуул, вариац 2010 онд

Э.Чойдог “Чойжид дагина” Дуэт, хоёул 2007 онд

А.Батдэлгэр “Гэсэр номун хан” 3 хөх шувуу, Бунд лхам 2011 онд

А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” Адажио 2011 онд

Л.Минкус “Баядерка” дөрвөл 2011 онд

Ж.Мэнд-Амар “Үйлийн 3 толгой” 2 найз, бор охин, аальгүй 2007 онд

Хьюго Виэра "Диваажин энд байна" гол дүр 2014 онд

Х.Алтангэрэл "Төгсгөлгүй" танго балет Сүндэр, 2014 онд

И.Штраус "Оргилуун дарс" балет гол дүр, 2015 онд

 

Бусад дуурь болон балетын жүжгүүдэд гол ба туслах дүрүүдэд тоглосон.

 

 

2005 онд Токио хотноо болсон Ази, номхон далайн орнуудын 10 дахь удаагийн тэмцээнд оролцсон

2008 онд Нью-Йорк хотноо болсон олон улсын залуу балетчдын тэмцээнд оролцсон

2009 оны 10 дугаар сард Япон улсад балет бүжиг үүсэн бий болсны 100 жилийн ой, олон улсын их наадам

2010 онд Өвөр монголын Хөх хотод болсон Монгол улсын соёлын өдрүүдийн үйл ажиллагааны тоглолт

2011 онд Улаанбаатар хотноо болсон олон улсын балетын фестивальд оролцсон

2011 онд Сөүл хотноо болсон “Seoul international dance competition” тэмцээний тусгай байр буюу захирлын нэрэмжит шагналыг авч Монгол улсын нэрийг дэлхийд таниулах, сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд амжилт гаргасан.

2014 онд АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, АНУ-ын Станфордын их сургуульд болсон Пан Азийн хөгжмийн 10 дахь удаагийн наадамд “Бөртэ чоно Гуа марал модерн балет”-аар оролцсон

2015 онд ОХУ-ын Новосибирск, Улан-Үдэ хотноо болсон Улаанбаатар хотын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа зэрэгт амжилттай оролцож уран чадварлаг тоглолт үзүүлж, Монгол улсын нэрийг гарган, үзэгчдээс өндөр үнэлгээ авч амжилттай оролцож байсан

2015 онд Сөүл хотноо болсон Азийн залуучуудын чуулга уулзалтанд оролцон тоглосон.

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр