Ерөнхий балетмейстер, СТА Болдмаагийн ЖАРГАЛ

Улаанбаатар хотод төрсөн.

2000 онд ХБК-ийн сонгодог бүжгийн ангийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн.

2001 онд Францын Лион хотын Консерватори (CNR de Lyon)-т сонгодог бүжиг, орчин үеийн бүжгээр суралцаж төгссөн

2002 онд Францын Лион хотын Академи (CNSMD de Lyon) –д урилгаар суралцан сонгодог бүжиг, орчин үеийн бүжгийн багш, бүжигчин мэргэжил эзэмшин, магистр зэрэгтэй төгссөн.

1998-2001 онд УДБЭТ-т балетын жүжигчнээр

2013 оноос балетын туслах найруулагчаар

2015 оноос ерөнхий балетмейстерээр ажиллаж байна.

 

2000 оны “Шилдэг эрэгтэй орчин үеийн бүжигчин” шагналаар

2010 онд Монголын залуучуулын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар,

2011 онд “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан.

 

 

 

 

  • Бүтээсэн дүрүүд
  • Амжилт

Ж.Бизе “Кармен” Хозе 1999 он

С.Прокофьев “Ромео Жульета” Ромео 2000 он

П.И.Чайковский “Хунт нуур” Алиа салбадай

А.Адан “Жизель” Па де де

Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” Нурали

Л.Минкус “Дон Кихот” Базиль

 

2001-2003 онуудад Францын бүжиг дэглээч Килина Кремона-тай орчин үеийн Contemporary урсгалаар хамтран ажилласан.

/2004 онд Luxembourg-т /, “Nomade de Mongolie” орчин үеийн гоцлол

2003 онд Францын Лион хотын дуурийн театрт бүжигчнээр ажиллаж П.И.Чайковский “Гилбэрийн хатан” орчин үеийн балетын эрэгтэй гол дүрд

 2003 онд Францын бүжиг дэглээч Моррис Бежарын “Лузанн балет” театрт уригдан бүжиглэсэн.

2005 онд Английн бүжиг дэглээч Роберт Норт –ын дэглэсэн “Дөрвөн улирал” балетад

2005 онд Францын балетын бүжигчидтэй хамтран Герман, Унгар, Чех, Серби  (Монтэнегро), Австри, Швецарь орнуудаар аялан тоглолт хийсэн. 

 2006-2013 онуудад СУИС-ийн ТДУС-ийн БУНТэнхимд сонгодог бүжиг,орчин үеийн бүжгийн багшаар ажиллаж, Contemporary урсгалыг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн.

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр