Ерөнхий хормейстер, СТА Насанбаярын ДАШБЯМБА

Улаанбаатар хотод төрсөн.

1987 онд Нийслэлийн 33-р сургууль, 1997 онд СУИС-ийг хормейстер, найрал дууны удирдаач мэргэжлээр төгссөн.

1987 оноос УДБЭТ-т дуучин

1997 оноос хормейстер, 2006 оноос Ерөнхий хормейстрээр ажиллаж байна.

2006 онд МУСТА цол тэмдэгээр шагнагдсан.

 

  • Хормейстерээр ажилласан уран бүтээл

 

Дж.Пуччини “Турандот”

Дж.Пуччини “Богема”

С.Рахманинов “Алеко”

Отто Николай “Виндзорын овжин авхай”

В.А.Моцарт “Увидаст лимбэ”

В.А.Моцарт “Дон Жуан”

Ж.Россини “Севилийн үсчин”

Дж.Верди “Отелло”

Дж.Верди “Трубадур”

Дж.Верди “Травиата”

Дж.Верди “Аида”

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой”

Ц.Нацагдорж  “Үүлэн заяа”

Ц.Нацагдорж  “Өгөдэй хаан”

Ц.Нацагдорж “Тунгалаг тамир” мюзикл

Б.Шарав “Чингис хаан”

Г.Алтанхуяг “Өэлүн эх”

Д.Лувсаншарав “Хар хорум” зэрэг 30 гаруй дуурьт хормейстрээр ажилласан.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн концертын найрал дууг тавьсан.

Түүний удирдсан найрал дууны хамт олон 2005,2007 онд Франц улсын Нэнси хотноо зохиогдсон Олон улсын найрал дууны фестивальд оролцож болор цом хүртсэн. Мөн 2007 онд Монгол улсад найрал дуу үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан “Монгол үндэсний хор” нэртэй CD гаргасан.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр