СТА Чимэдийн ЭНХТАЙВАН

  2011 онд Соёл Урлагийн Их Сургуулийн Дуурийн дуулаачийн ангийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.

Мэргэжлийн багш МУГЖ. Дэд Профессор Д.Банди

 

2012 онд МУСТА цолоор шагнагдсан.

 

 

 

  • Бүтээсэн дүрүүд
  • Амжилт

Р.Леонкавалло “Хэрмэл жүжигчид” - Сильвио

Карл Орфф “Кармина Бурана” кантат- Соло Баритон

Ж.Верди “Риголетто” дуурь - Марулло, Риголетто

Ж.Верди “Трубадур” дуурь- Гүн Ди Луна

Ж.Верди "Травиата" дуурь - Барон

Ж.Бизе “Кармен” – Эскамильо, Моралес

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь  - Юндэн

Б.Шарав “Чингис Хаан” дуурь - Билгүтэй

Д.Лувсаншарав "Хан бүргэд" дуурь -Манлай баатар Дамдинсүрэн

Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" дуурь- Энрико

 

 

Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Олон улсын дуурийн залуу дуулаачдын 8-р уралдааны тусгай байр, 2008 он. ОХУ, Санкт–Петербург хотод

М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 23-р уралдааны Дэд байр, Шилдэг баритон хоолой, С.Рахманиновын бүтээлийг хамгийн сайн дуулсан тусгай шагнал тус тус хүртсэн. /2009 он/ ОХУ, Москва хотод

2009 онд Санктпетербургт болсон Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны 3-р байрын шагнал

2010 онд Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Тусгай байр

2011 онд ОХУ, Улан-Үдэ хотод “Байкаль” Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан СССР-ийн Ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит тусгай шагнал 

2011 онд ОХУ, Санкт-Петербург хотод болсон П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны финалист шилдэг дөрөвт шалгарсан.

2012 онд ОХУ-ын Липецк хотноо болсон СССР-ийн Ардын жүжигчин Надежда Обуховагийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын уралдааны Дэд байрын шагналт

2013-12-09-нд гоцлол дуучин СТА А.Сайнбаяртай хамтран “LE GRANDI VOCI” уран бүтээлийн сонгодог концерт тоглосон.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр