МУГЖ Өнөшихбаярын УЯНГА

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1995-1996 онд Соёлын коллеж, 1997-2002 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.

2003 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.

2003 оны Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит  “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдааны Нансалмаагийн  дүрээр дэд байрын шагнал хүртсэн.

 

МУСТА цол, "Алтан гадас" одонгоор шагнагдсан.

2013-07-09 нд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.

Олон улсын дуурийн томоохон театруудын Дэлхийн сонгодог дууриудад оролцон тоглосон.

  • Бүтээсэн дүрүүд

П.И.Чайковский “Евгений Онегин”- Татьяна

В.Моцарт “Дон Жуан”- Донна Эльвира

В.Моцарт”Увидаст лимбэ” – Памина, Шөнийн хатан

Ж.Пуччини “Богема”-Мими

Ж.Верди “Травиата” – Виолетта

Ж.Верди “Аида” – Аида

Ж.Верди “Риголетто” - Жильда

Ж.Россини "Севилийн үсчин"-Розина

Ж.Бизе "Кармен"-Фраскита

И.Штраус “Сарьсан багваахай” - Адель

Б.Шарав “Чингис хаан”- Хадаан, Орбай хатан

Г.Алтанхуяг “Өүлэн эх” – Өүлэн

Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”- Цэрэнлхам

Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”- Халиун

Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой"- Хоролмаа

Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" - Лучиа

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр