МУГЖ Энхбатын АМАРТҮВШИН

Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн.

2004-2009 онд Соёл Урлагийн Их Сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.

Мэргэжлийн багш МУСТА дэд профессор Ц.Ерөө

2009 оноос УДБЭТ –т гоцлол дуучнаар ажиллаж байна.

2011 онд МУГЖ цол хүртсэн.

 

2011 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Их танхимд ая дуугаа өргөсөн. 

Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан Ж.Вердийн “Риголетто” дуурийн Монтеронийн дүрд 4 удаа тоглосон.

2014 онд  ОХУ-ын Большой театр болсон "Монголын алтан хоолойтнууд" тоглолтонд оролцсон.

 

 

  • Гол дүрүүд
  • Амжилт

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” -  Юндэн

Ж.Верди “Аида”-  Амонасро

Ж.Верди “Риголетто” – Риголетто, Монтероне

Ж.Верди “Травиата” - Барон

Ж.Верди "Трубадур" - Ди Луна

Р.Леонкавалло “Паяцы”- Тонио

П.И.Чайковскийн “Евгений Онегин” -  Зарецкий, Онегин

Х.Билэгжаргал “Ламбгуайн нулимс” - Лодон

Ж.Пуччини "Тоска" - Скарпъя

Б.Шарав "Чингис хаан" -Тэмүжин

Ж.Бизе "Кармен" -Эскамильо

Г.Доницетти "Лучиа ди Ламмермур"-Энрико

 

2007 онд зохиогдсон Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит  “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдааны Юндэнгийн дүрээр тэргүүн байр

2011 онд ОХУ-ын Буриад улсад зохиогдсон “Байкал” олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр

2011 онд Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон Норвегийн хатан хааны нэрэмжит олон улсын дуурийн дуучдийн уралдаанд шилдэг 15-н дуучинд шалгарсан.

2011 онд Герман улсын Дрездений “Competizione dell opera” уралдаанд шилдэг 12 дуучинд шалгарсан.

2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдийн уралдаанд дэд байр, мөнгөн медаль хүртсэн.

2012 онд БНХАУ-д болсон Пласидо Домингогийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын уралдааны Гран При шагнал хүртсэн.

2013 оны 1 сард Испани улсад болсон Франсиско Виньясын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.

2015 онд “BBC Cardiff Singer of the World 2015”-н ОУ-ын уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, дэд аварга

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр