МУГЖ Содномцэрэнгийн МӨНГӨНЦЭЦЭГ

Төв аймгийн Зуун мод хотод төрсөн.

1994-1998 онуудад СУИС-д дуурийн дуучин мэргэжлээр суралцсан.

2004 онд Болгар улсын  Хөгжмийн академийг дуулаач мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн багш МУГБ, дэд профессор Д.Дашиймаа

2004-2005 онд Болгарын Хөгжмийн академийн мэргэжил дээшлүүлэх курс

2005-2006 онд Софийн Их сургуулийн Хөгжмийн факультетийг магистр цолтойгоор төгссөн.

2004-2006 онд Болгар улсын Великово-Търнова, Русе хотын театруудад гэрээгээр ажиллаж байсан.

2006 онд Итали, Болгарын хамтарсан явуулын дуурийн компанитай гэрээгээр ажиллан Европын 10 гаруй оронд Ж.Пуччини “Богема” дуурийн Мимигийн дүрд дуулсан.

2007 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.

 

2009 онд МУГЖ цол хүртсэн.

2013 онд “Love of Music” сонгодог, поп концертоо “АСА цирк”-т тоглосон.

  • Гол дүрүүд
  • Амжилт

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” -  Хоролмаа

Ж.Пуччини “Турандот” - Лиу

Ж.Пуччини” Богема”  -Мими

Ж.Пуччини “Чио Чио Сан” – Чио Чио Сан

Ж.Пуччини “Тоска” - Тоска

Ж.Бизе “Кармен”  - Микаела

Ж.Верди” Травиата “ - Анина

Ж.Верди “Аида” – Аида

Ж.Россини “Севилийн үсчин” - Берта

П.И.Чайковский “Евгений Онегин” – Татьяна

Р.Леонкавалло “Паяцы” – Недда

И.Штраус “Сарьсан багваахай” - Розалинда

Б.Шарав "Чингис хаан" -Сочигэл

Ж.Верди- "Трубадур" - Леонора

 

2005 онд Болгарын Пловдив хотноо зохиогдсон Пълдиний нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны II байр

2006 онд Болгарын Софи хотноо зохиогдсон Христо Бръмбъровын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны III байр

2008 онд Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит  “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдааны Хоролмаагийн дүрээр Тэргүүн байрын

2009 онд М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж байсан

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр