Гоцлол дуучин, СТА Балгансүрэнгийн ЭРДЭНЭТУЯА

 

Улаанбаатар хотод төрсөн.

1992-1997 онд Соёл, урлагийн их сургуулийн дуулаачийн анги

2002-2006 онд Венец дахь Марчеллогийн нэрэмжит Консерваторийн дуулаачийн анги

2006-2008 онд тус сургуулийн магистрантурт дуурийн дуучин мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

Мэргэжлийн багш МУГЖ М.Найдалмаа

МУСТА, 2013 онд "Алтан гадас" одонгоор шагнагдсан.

Оросын холбооны улс (1998, 1999, 2000, 2001, 2010), Япон (1999, 2011), БНСУ (1999), БНАСАУ (1999), БНХАУ (2000), ХБНГУ (2001, 2011), Итали (2003-2011), Австри (2008), Швейцарь (2006 - 2010), Румын (2007, 2008, 2011) зэрэг улсуудад тоглолт хийж, эх орноо болон үндэснийхээ урлагийг сурталчлахын зэрэгцээ гадаадын уран бүтээлчидтэй хамтран Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Ж.Верди “Травиата” дуурийн Виолетта, А.Моцарт “Дон Жуан” дуурийн Эльвира, Ж.Пуччини “Богема” дуурийн Мими, П.Масканьи “Тосгоны алдар” дуурийн Сантуцца зэрэг дүрийг Итали, Румын, Оросын Холбооны Улсын театруудын тайзнаа бүтээсэн.

 

  • Бүтээсэн дүрүүд

 

Ж. Бизе“Кармен” - Микаэла

Ж.Пуччини “Турандот” -  Лиу

Ж.Пуччини “Чио Чио Сан” - Чио Чио Сан

Ж.Пуччини “Тоска” - Тоска

Ж.Пуччини “Богема” - Мими

Ж. Верди “Травиата”- Виолетта, Анина

Ж.Верди “Аида”- Аида

Ж.Верди “Отелло” -Дездемона

Ж. Верди “Риголетто” - Паж

Ж. Верди “Трубадур” -  Леонора, Инес

В.А.Моцарт “Дон Жуан” -Эльвира

П.Масканьи “Тосгоны алдар” -Сантуцца

П.И.Чайковский “Евгений Онегин”- Татьяна

П.И.Чайковский “Гилбэрийн хатан”- Лиза

S.Rachmaninoff “Алеко” -Земфира

А.Коваль “Чоно ба ишиг” - Отгон цагаан

Ж.Гершвин “Порги Бесс хоёр” - Бесс

Б.Шарав "Чингис хаан" -Сочигэл, Цотон

Д.Лувсаншарав “Хан бүргэд” -Норовлхам

Л.Пүрэвдоржийн “Дэлхий ээжийн төрсөн өдөр” -Хавар бүсгүй

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой”- Хоролмаа

Л.Мөрдорж “Хөхөө Намжил”- Уянга

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр