Дондогийн НАРАНХАНД

Дондогийн НАРАНХАНД

Балетын жүжигчин, МУГЖ

 

Улаанбаатар хотод төрсөн. 1981-1989 онп ОХУ-ын Пермь хотын СБС-д балетын бүжигчин мэргэжлээр, 1997-2000 онд СУИС-д бүжиг дэглээч-багш мэргэжлээр суралцсан.

Д.Наранхандын бүжиглэсэн орчин үеийн бужгүүд нь хүүхэд залуучуудын анхаарлыг ихэд татаж, тэднийг бүжгийн урлагт ойртуулж, улмаар сонгодог болон орчин үеийн бүжгийн урлагийг ойлгон мэдрэхэд чухал нөлөө үзүүлж байдаг нь түүний монголын бүжгийн урлагийн шинэ үеийн төлөөлөгч болсны батапгаа юм.

Д.Наранханд 1992 онд Болгар улсын Варна хотод зохиогдсон ОУ-ын балетын 15-р тэмцээн, 1993 онд Франц улсад зохиогдсон ОУ-ын бүжигчдийн их наадам, 1995 онд ОХУ-ын Красноярск хотод зохиогдсон ОУ-ын сонгодог урлагийн их наадам, 1999 онд Англи улсын Лондон хотод эохиогдсон Орчин үеийн бүжгийн семинар, 2000 онд Улаанбаатар хотод анх удаа зохиогдсон Орчин үеийн бүжгийн семинарт амжилттай оролцож, монголын хөгжмийн урлаг, бүжгийн урлагийн хөгжил дэвшлийг сурталчлан таниулах ажилд итэвхтэй ажиллажээ. Д.Наранханд нь хуруун дээр 32 эргэх, үсрэлт зэрэг бүжигчний ховор техник, эрдмийг гарамгай эзэмшсэн, монголын бүжигчийн-бүжиглэхүйн ур чадварыг дэлхийн бүжигчдийн жишигт ойртуулж, мэргэжил дээрээ мэдэгдэхүйц өсч байгаа шилдэг бүжигчдийн нэг.Тэрээр 1997 онд "Гоо Марал" шагнал, 2000 онд доктор С.Лувсанвандангийн нэрэмжит шагнал авсан. 1998 онд Алтан гадас одон, 1999 онд СТА цол тэмдгээр шагнагдсан. 2001 онд УГЖ цол хүртсэн.

Бүтээсэн дүрүүд:

П.И.Чайковский “Шепкунчик” Маша 1983 он

А.Адан "Корсар" 1986 он

Д.Шостакович “Энхийн тойрог” 1986 он

Ж.Мэнд-Амар “Үйлийн гурвзн толгой” Нансалмаа 1987

П.И.Чайковский “Нойрссон гүнж" Фея Конорейкан 1990 он

Х.Билэгжаргал “Бөртэ чоно” 1990 он

Ц.Нацагдорж “Гүюг хаан” 1992 он

П.Шопен “Шопениана” 1993 он

Л.Минкус “Баядерка” Газат 1995 он

Л.Минкус “Пахита” 1997 он

С.Рахманинов “Уран сзтгэмж” 1997 он

С.Прокофьев “Ромео Жульетта хоёр” Жульетта 2001 он

Л.Минкус “Дон Кихот” Китри 2002 он

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр