Норовын БААТАР

Норовын БААТАР

Балетын жүжигчин, МУГЖ

 

Балетын жүжигчин. (1936) 1950 онд УДС, 1959-1962 онд ОХУ-ын Пермь хотын СБС-д суралцаж, балетын жүжигчин мэргэжил эзэмшсэн. 1962-1992 онд УДБЭТ-т бүжигчин, гоцлол бүжигчнээр ажилласан. СБС-иар олж авсан үндсэн хөдөлгөөнүүдээ дотоод сэтгэлээрээ баяжуулан илэрхийлдэг нь түүнийг сайн бүжигчдийн эгнээнд хүргэсэн юм. Н.Баатар 1969 онд УГЖ цол хүртжээ.

Бүтээсэн дүрүүд:

Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” Вацлав 1956 онд

Р.Ярулин “Шурале” Али Батыр 1958 онд

Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” Ширүүнгарьд 1964 онд

А.Зарина “Чипполино” Жүрж хаан 1965 онд

С.Гончигсумлаа “Хошуу наадам” Хайдар 1965 онд

Ц.Пуни “Эсмеральда” Фебус 1967 онд

Б.Дамдинсүрэн “Нуурын домог” Сүрэн тайж 1968 онд

С.Гончигсумлаа “Найз залуус” Ноёны хүү 1970 онд

Б.Асафьев “Парисын дөл” Ордны хүн 1971 онд

С.Гончигсумлаа “Ганхуяг” Ганхуяг 1972 онд

Ж.Чулуун “Уран хас” Бар 1973 онд

П.И.Чайковский “Хунт нуур” Ротбарт 1975 онд

А.Морозов “Ай болит доктор” Бармалей 1975 онд

Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” Гирей хаан 1976 онд

А.Адан “Жизель” Герцог 1979 онд

Э.Чойдог “Мөнгөн залаа” Шулмын хаан 1979 онд

З.Хангал “Эрдэнэсийн уулс” Хотын дарга 1981 онд

П.И.Чайковский “Шелкунчик” Машагийн эцэг 1983 онд тус тус тогложээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр