Цэдэвийн БААТАРЖАВ

Цэдэвийн БААТАРЖАВ

Удирдаач, Урлагийн гавъяат зүтгэлтэн

 

Цэдэвийн Баатаржав нь 1944 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. 1978-1981 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.Римский-Корсаковын нэрэмжит ХДэС-д удирдаачийн мэргэжлээр суралцсан.

1963-1970 онд УДБЭТеатрын найрал хөгжимд фагот хөгжимчин, 1970 онд туслах удирдаач, 1971-1978 онд удирдаач, 1982 онд Дорнод аймгийн ХДТеатрт удирдаач, 1983-1996 онд УДБЭТ-т удирдаач, 1996-1997 ондУлсын Филармонид удирдаач, 1997-2000 онд УДБЭТ-т удирдаач, 2000-2006 онд ҮДБЭЧ-т ерөнхий удирдаачаар ажиллажээ.

Тэрээр 1982 онд Дорнод аймгийн ХДТ-ын симфони найрал хөгжим, 2005 онд ҮДБЭЧ-н дэргэд Төрийн үндэсний их найрал хөгжмийг үүсгэн байгуулахад манлайлан оролцож, монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ц.Баатаржавын удирдсан ҮДБЭЧ-н үндэсний найрал хөгжмийн хамт олон Япон, БНХАУ, Солонгос улсад айлчлан тоглож, Солонгос улсад болсон "Хаврын баяр" наадмын тэргүүн байрыг эзэлсэн. 1991 онд Кармен сюит бүжгэн жүжгийн хөгжмийг удирдсаны учир "Гоо марал" шагнал авчээ. 1992 онд Алтан гадас одон, 1997 онд СТА цол тэмдгээр шагнагдаж, 2001 онд МУУГЗ цол хүртсэн.
Удирдаачаар:

Ц.Намсрайжав, Б.Дамдинсүрэн “Анчин ба согоо” балет 1973 он

Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” балет 1973 он

В.Боролдой “Малчдын дуулал” балет 1988 он

Х.Билэгжаргал “Бөртэ чоно” 1990 он

Ц.Нацагдорж “Гүюг хаан” 1992 балет

Л.Минкус “Баядерка” 1995 он

 

Х.Билэгжаргал “Гэрэл сүүдэр” дуурь 1989 он

Дж.Пуччини “Чио Чио Сан” дуурь 1991 он

Д.Жанчив “Хөх торгон дээл” 1994 он дууриудыг удирдсан.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр