Дамбийнямын ЖАНЧИВ

 

Дамбийнямын ЖАНЧИВ

Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч

 

1940 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн.  Урлагийн гавъяат зүтгэлтэн /1995-06-29. №133/.

Дундговь аймаг, тэр дундаас Адаацаг сум байгуулагдаагүй байхад төрсөн учир тэр үеийн харъяаллаараа явдгаас бус Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул энэ хүн 1962 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, Улаанбаатарын Багшийн сургуульд олон жил багшилж, орчин цагийн Монголын хөгжмийн нэрт зохиолч, төрийн хошой шагналт АЖ Н.Жанцанноров, төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, төрийн шагналт Ц.Нацагдорж. Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Сангидорж, З.Батсүх зэрэг хөгжмийн зохиолчид, нэрт найруулагч Ё.Цэрэндолгор гээд олон зүтгэлтнийг урлагийн замд хөтөлсөн сурган хүмүүжүүлэгч.
Соёлын яаманд хэлтсийн дарга, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга зэрэг алба ажлыг хашиж явсан.

Дуурь:

"Хөх торгон дээл" дуурь

Уран сайхны киноны хөгжим:

"Тамирын охин" кино

"Мартагдашгүй намар" кино

"Шинэ хотын гэрэл" кино

"Зуслангийн найзууд" кино

"Тэнгэрийн муухай арилдаг" кино

“Газрын үнэр" кино

"Эргэж бодох бодол" кино

“Говийн зэрэглээ" кино

"Ирэх хаврын цэцэг" кино

"Мандах нарны туяа" кино

"Алтан шонхор" кино

 

Мөн дан хөгжмийн зохиол олныг туурвисан.

Ном:

"Дуурьсахуй ухаан" хоёр боть ном бичсэн нь дуулаач, хөгжимчдийн мэргэжлийн чухал бүтээл болсон юм. 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит, 1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр