Лхагвын ЭРДЭНЭБУЛГАН

Лхагвын ЭРДЭНЭБУЛГАН

Жүжигчин, дуучин, найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн

 

1940.02.16 нд Булган аймгийн Бугат сумын нутаг Бухын голд төрсөн. 1962-1967 онд Болгар улсын ХИС-д дуулаачийн, 1975-1980 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын ХИС-д хөгжмийн театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн. 1957-1960 онд Булган аймгийн соёлын ордонд дуучин, 1960-1962 онд УХДТ-т дуучин, 1967-1975 онд УДБЭТ-т гоцлол дуучин, 1980-1990 онд тус театрт найруулагч, ерөнхий найруулагч, 1990 оноос театрын даргаар ажиллажээ. Тэрээр Ц.Нацагдорж “Үүлэн Заяа” 1988. дуурийг амжилттай найруулан тавьсан тул Соёлын яам, МУАХ-ны оны шилдэг уран бүтээлийн шагнал хүртжээ. Энэ дуурийг найруулахдаа хөгжмийн драматургийг дүрээр гаргахад онцгой анхаарч, дуулах, жүжиглэх үйлдлийг тайз чимэглэлтэй нягт холбон, дүр бүрийн дотоод ертөнцийг түүний хөг аялгаар тодорхойлсон нь амжилттай болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн 1991 онд Ц.Нацагдорж “Өгөдэй хаан” дуурийг амжилттай найруулан тавьсны учир дээрх шагналыг дахин хүртжээ. 1992 онд УГЗ цол хүртсэн.

Бүтээсэн дүрүүд:

Л.Мөрдорж ”Хөхөө Намжил” Галдан 1960 он

Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан” Барс 1961 он

Д.Лувсаншарав “Хан бүргэд” Дэмчигбал 1966 он

Дж.Пуччини “Чио чио сан” Шарплес 1967 он

В.Мурадели “Октябрь” Илюша 1967 он

Ш.Гуно “Фауст” Валентин 1969 он

С.Рахманинов “Алеко” Алеко 1969 он

Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” 1-р цэрэг 1971 он

Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй дөчин хоёр хоног” Д.Сүхбаатар 1974 он

Б.Сметан “Худалдагдсан бэр” Куршина 1974 он

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Юндэн 1976 он

Найруүлагчаар:

Ж.Россини “Севилийн үсчин” 1979 он

С.Гончигсумлаа “Үнэн” 1980 он

Дж.Пуччини “Тоска” 1981 он

А.Даргомыжский “Лусын дагина” 1982 он

М.Коваль “Чоно ба долоон ишиг” 1983 он

Ж.Бизе “Кармен” 1984 он

Г.Дарамзагд “Нүүдлийн замд” 1984 он

Д.Лувсаншарав “Нүцгэн ноён” 1985 он

Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” 1986 он

М.Минков “Хөгжмийн гайхамшиг” 1986 он

Ц.Нацагдорж “Үүлэн Заяа” 1988 он

Х.Билэгжаргал “Гэрэл сүүдэр” 1989 он

Дж.Верди “Отелло” 1989 он

Дж.Пуччини “Турандот” 1990 он

Ц.Нацагдорж “Өгөдэй хаан” 1991 он

Дж.Верди “Трубадур” 1994 он

Д.Жанчив “Хөх торгон дээл” 1994 он

Ц.Нацагдорж “Гэсэр” 1995 он

Дж.Пуччини “Тоска” 1996 он

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” 1997 он

С.Рахманинов “Алеко” 1997 он

Ж.Россини “Севилийн үсчин” 1998 он

Л.Мөрдорж “Хөхөө Намжил” 1999 он

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” (2001. Говь-Алтайд)

Отто Николай “Виндзорын овжин авхай нар” 2002 он

Б.Шарав “Чингис хаан” 2003 он

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр